Нэр хугарахаар яс хугар!
Нэр хугарахаар яс хугар! Энэ бол өвөг дээдэс маань их л бодож, тунгааж, олон дахин хэмжин байж тогтоосон цэцэн үг болов уу. Нэр төрөө алдвал юу болж дуусдаг гашуун жишээ сургамж ертөнцөөр дүүрэн. Итгэл алдвал юу болж дуусаж байгаа гашуун жишээ өнөөгийн бидний үе, Монголд нэн хамаатай.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой УИХ-аас гаргасан шийдвэртэй холбогдуулан олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл гэж хэдэн зуугаар тоологдох хэдэн арван хуудас цаас байна. Бид дотооддоо эх оронч хийрхэлдээ хөтлөгдөн ямар ч шийдвэр өлхөн гаргаж болно. Гаргасаар ч ирсэн. Гаднын хөрөнгө оруулалтгүй, гадаад түншгүй бол ямар ч үйлдвэр, завод, аж ахуйн нэгжийн хувьчлалыг зогсоочиход гарзгүй ба нэхэл буухгүй.
Тэгвэл “Нэр хугарахаар яс хугар!” гэдгийг би гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад түнштэй бүх үйлдвэр, компани, эсвэл худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт руу бүхэлд нь татан авчирч, өгүүлбэр холбон шүүмжлэх гэж байна.
Гадаад харилцааны яам, Төрийн гурван өндөрлөг, ялангуяа, Ерөнхийлөгч гадаад бодлого дээрээ прогрессоор ажиллан ямагт дэвшил авчирч ирсэн гэдгийг би дахинтаа тэмдэглэе. Хөгжил дэвшилд хэрэгтэй, гадаад таатай нөхцөл бүрдүүлэн, гадаад түншүүдийг нь олоод ирлээ, түүнд нь улс төрийн аятай таатай уур амьсгалыг нь бүрдүүлээд өглөө. Яг хамтран ажиллаад, хөрөнгийг нь татан дуудаад оруулаад ирэх гэтэл бизнес, худалдаа, арилжаа хийдэг нөхөд нь санхүүгийн сахилга зөрчих, үрэлгэн ажиллах, худал амлах, олон түншийг мөргөлдүүлэх, иргэний хөдөлгөөнөөр дарамтлуулах гэхчлэн Монголын нэр төрд сэв суулгасан алхмыг хийж өгөх юм. Ингээд нэр хугарлаа. Итгэл алдсан монгол түншид дахин хэн итгэж, хөрөнгөө оруулж, мөнгөө зээлүүлэх вэ? Ийм л гачлан Монголын гадаад бодлогыг 27 жил сүүдэр шиг дагалаа.
Одоо “Эрдэнэт”-ээс болоод Монголын нэр хүндийн уналт эрчээрээ явж өглөө. Associated рress агентлагийн мэдээллийн сайт дотор “Mongolia Nationalizes Mine, Prompts Warning on Investor” гэсэн гарчиг бүхий нэг ноцтой мэдээ цохиж явна. Хөрвүүлбэл, “Монгол Улс уурхайг нийгэмчилж, хөрөнгө оруулагчдад сэрэмжлүүлэг болголоо”. Иймэрхүү агуулга бүхий мэдээ нийтлэл олон улсын 80 гаруй цахим хуудсаар гарсан тооцоо байна. Эдгээрээс хамгийн олон уншигч дагуулсан нь The New York Times сонины электрон хувилбар дахь нийтлэл байх юм. The New York Times сонины нийтлэлийн агуулгыг товчилбол дараах үндсэн санаа цухалзана.
Монголын хууль тогтоогч нар хувийн компанийн худалдан авсан хөрөнгийг хураах чиглэл Засгийн газартаа өглөө.
Коммунизм 1990 онд нуран унаснаас хойш анх удаа хууль тогтоогч нар нийгэмчлэх шийдвэр гаргалаа.
Өмнө нь “Оюутолгой”-той холбоотой маргаан үүсэж байсан ч шийдэгдэж нэг талдаа гарсан юмсан.
Хэдийгээр хэлцэлтэй холбоотой асуудлыг шалгах ёстой ч парламентын энэ шийдвэр нь өмчийн эрхэнд аюул учруулж байна хэмээн судлаач де- факто Жаргалсайхан онцлон тэмдэглэв.
Монголын Худалдаа хөгжлийн банк болон хэлцэлд оролцсон “Монголын зэс” корпораци албан ёсны байр сууриа мэйлээр болон утсаар илэрхийлсэн, парламент болон Засгийн газраас тайлбар авах гэсэн боловч холбогдож чадаагүй. Монгол Улс буцаад коммунизм руугаа гулган орж байна уу гэсэн асуултыг хөрөнгө оруулагчид тавьж эхэллээ. Олон улсад зөвхөн итгэж байгаа талтайгаа л бизнесийн харилцаанд ордог. Харин нэр хүндээ алдсан нөхдөөс ямагт зайлсхийдэг гэжээ.
Эх орон, ард түмний төлөө УИХ-д олонхоороо санал хураагаад дотооддоо асуудлаа шийдчихлээ хэмээн бидний ойлгосныг барууны нөлөө бүхий сонинд ингэж бичдэг юм байна.
АНУ ба дэлхий дахинд “Mongolian Parliament Votes to Nationalize Erdenet Copper Mine” буюу “Монгол Улсын парламент Эрдэнэт зэсийн уурхайг нийгэмчлэхээр боллоо” гэсэн гарчигтай нийтлэл УИХ- ын шийдвэр гарсан тэр орой шөнийн 02.00 цагт Bloomberg- ийн бүх сүлжээгээр цацагджээ.
» Одоо "Эрдэнэт"-ээс болоод Монголын нэр хүндийн уналт эрчээрээ явж өглөө.
» Монгол Улс буцаад коммунизм руугаа гулган орж байна уу гэсэн асуултыг хөрөнгө оруулагчид тавьж эхэллээ.
» Коммунизм 1990 онд нуран унаснаас хойш анх удаа хууль тогтоогч нар нийгэмчлэх шийдвэр гаргалаа.
Тэд юу гэж бичсэн бэ? Агуулгын хувьд дараах үндсэн асуудлыг хөнджээ.
Монгол Улсын парламент Монгол Улсын томд тооцогдох зэсийн уурхайгаа нийгэмчлэх тогтоол баталлаа. Парламент өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээг цуцаллаа.
Парламентын ажлын хэсэг хэлцэлтэй холбоотой хууль бус үйл ажиллагаа байсныг тогтоолоо. Худалдаа хөгжлийн банк болон хэлцэлд оролцсон “Монголын зэс” корпораци албан ёсны байр сууриа имэйлээр болон утсаар илэрхийлж, парламент болон Засгийн газраас тайлбар авах гэсэн боловч холбогдож чадаагүй. Энд би бүгдийг хөрвүүлж тоймлох арга алга. Дараах линкүүдээр ороод нээгээд үзвэл дээрхийн адил Монголд чинь хонины арьс нөмөрсөн чононууд гадаадын хөрөнгө оруулагчдыг отоод сууж байдаг, тэд нь коммунист чононууд, хувийн өмчийг үзэж чаддаггүй. Монголд ардчилал хөгжөөд 27 жил болж байгаа ч эдийн засгийн ардчилал гэж алга, монголчуудад итгэх арга алга гэсэн санаа хааяагүй цухалзана.
Reuters агентлаг “Mongolia votes to nationalize former Russian copper mine stake” (ОХУ-ын эзэмшилд байсан зэсийн уурхайн хувийг нийгэмчлэхээр боллоо) гэсэн гарчигтай нийтлэл сайтдаа тавьжээ. Нийтлэлийн агуулга товчхондоо:
Нийгэмчлэх асуудал нь хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэйг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын “Ростек” компанийн захирал санууллаа.
“Оюутолгой”-той холбоотойгоор Rio Tinto-той Монголын хууль тогтоогчид маргаан үүсгэж байсан.
Монгол Улс буцаад коммунизм руугаа гулган орж байна уу гэсэн асуултыг тавьж эхэллээ
Khan Resource компанид 70 сая ам.доллар төлөх арбитрын шийдвэр гарч байсан нь УИХ хууль бусаар энэхүү компанийн лицензийг хурааж авсантай холбоотой байв.
“Ростек” компанийн ерөнхий захирал Чемезов Монгол Улсын Ерөнхий сайдад захидал илгээлээ. Тэр захидалдаа хэлцэл хууль зүйн хүрээнд хийгдэж хаагдсаныг дурдаад, хэлцлийг аливаа нэг байдлаар буцаах нь улс хоорондын харилцаа, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй болохыг анхааруулжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яам нь “Ростек” компанитай холбогдсон боловч цаадуул нь тайлбар өгөхөөс татгалзжээ. Худалдаа хөгжлийн банк болон хэлцэлд оролцсон “Монголын зэс” корпораци албан ёсны байр сууриа и-мэйлээр болон утсаар илэрхийлж байлаа гэсэн байх аж.
Same article pressed on the following source within last 5 days only гэж ирээд баахан линкийн жагсаалт мэдээллийн ертөнцөд явж байх юм.
http://www.daytondailynews.com/business/mongolia-nationalizes- mine-prompts-warning-investors/nVYoafg6mnkP880xLggvYI/
http://journaltimes.com/business/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/article_3744be00-a167-522d-99f3-30cbdfea1b22.html
http://www.nbc12.com/story/34497297/mongolia-nat ionalizes- mine-prompts-warning-on-investors
https://ca.finance.yahoo.com/news/mongolia-nationalizes-mine-prompts-warning- 101943242.html ht t p: //www.k hq.com/stor y/34497292/mongol ia-na t ional i zes- mine-prompts-warning-on-investors
http://www.armstrongmywire.com/news/read/category/News/article/the_associated_ press-mongolia_nationalizes_mine_prompts_warning_on_inve-ap
http://www.koaa.com/stor y/34497292/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://www.wsmv.com/story/34497297/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://www.orlandosentinel.com/business/sns-bc-as-- mongolia-mining-politics- 20170214-story.html
http://www.eastoregonian.com/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors-eo-ap-webfeeds-news-nation-world08287d6d6f6e4eefab81df27d845be34
http://www.ksla.com/stor y/34497297/mongol ia -nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://www.kptv.com/stor y/34497297/mongol ia -nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://www.hawaiinewsnow.com/story/34497292/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors
http://www.fox8live.com/story/34497297/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors
http://ktar.com/story/1459227/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/
http://www.mybrctv.com/news/read/category/Business/article/the_associated_ press-mongolia_nationalizes_mine_prompts_warning_on_inve-ap
http://www.wave3.com/story/34497297/mongolia-nat ionalizes- mine-prompts-warning-on-investors
http://www.krmg.com/ap/ap/business/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-inve/ntkNz/
http://federalnewsradio.com/government-news/2017/02/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors/
http://www.wdam.com/story/34497292/mongolia-nat ionalizes- mine-prompts-warning-on-investors
http://www.wtol.com/stor y/34497297/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http : / / w w w . o m a h a . c o m / n e w s / w o r l d / mongolia-nationalizes-mine-prompts-warning-on-investors/article_997717b8- 3b89-5a49-b18b-4820a6af803c.html
http://www.wokv.com/ap/ap/ business /mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-inve/ntkNz/
http://www.koamtv.com/story/34497292/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors
http://www.westernmassnews.com/story/34497297/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors
http://www.newsmax.com/World/GlobalTalk/AS-Mongolia-Mining-Politics/ 2017/02/14/id/773447/
http://www.readingeagle.com/ap/ar ticle/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors
http://biz.centurylink.net/news/read/category/business/article/the_associated_ press-mongolia_nationalizes_mine_prompts_warning_on_inve-ap
http://www.sandiegouniontribune.com/business/sns-bc-as-- mongolia-miningpolitics- 20170214-story.html
http://www.wbtv.com/stor y/34497297/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://goldenisles.news/ap/business/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/article_297d4979-1e02-5620-81c1-9b80d84560c8.html
http://www.waf b.com/stor y/34497297/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://www.wtoc.com/stor y/34497297/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://chieftain.com/business/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/article_6374a510-b40a-51b0-9a7f-6cd831726065.html
http://www.srnnews.com/mongolia-nationalizes-mine-prompts-warning-on-investors/
http://www.wnem.com/story/34497292/mongolia-nat ionalizes- mine-prompts-warning-on-investors
http://am970theanswer.com/news/business/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors
http://www.wcax.com/story/34497292/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://www.waf f.com/stor y/34497297/mongol ia-nat ional izes- mine-prompts-warning-on-investors
http://www.cbs46.com/story/34497297/mongolia-nat ionalizes- mine-prompts-warning-on-investors
http://chieftain.com/business/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/article_6374a510-b40a-51b0-9a7f-6cd831726065.html
http://www.idahopress.com/news/world/mongolia-nationalizes- mine-promptswarning- on-investors/article_549fd73b-5b32-5b46-94d1-72f1984ba7de.html
http://www.joplinglobe.com/region/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/article_55765f26-1230-5f0d-bef7-669692251630.html
http://www.nwcable.net/news/read/category/business/article/the_associated_ press-mongolia_nationalizes_mine_prompts_warning_on_inve-ap
http://myritter.com/news/read/category/business/article/the_associated_ press-mongolia_nationalizes_mine_prompts_warning_on_inve-ap
http://www.columbiabasinherald.com/article/20170214/AP/302149943
http://lancasteronline.com/business/nation/mongolia- nationalizes-mineprompts- warning-on-investors/article_36ddf814-578e-5621-bc46-b0ea2d7dd1c3. html
https://www.usabreakingnews.net/2017/02/mongolia-nationalizes- mine-prompts-warning-on-investors-business-news/
http://www.fox30jax.com/news/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/493998636
http://www.tbo.com/ap/world/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors-ap_world08287d6d6f6e4eefab81df27d845be34
http://umbrellanews.com/business/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/
https://newrightnews.org/2017/02/mongolia-nationalizes-mine-prompts-warning- on-investors/
http://abcnews.go.com/Business/wireStory/mongolia-nationalizes- mine-prompts-warning-investors-45477889
https://article.wn.com/view/2017/02/15/Mongolia_nationalizes_mine_prompts_ warning_on_investors/
http://www.montananewsreports.com/?t=display_entire_category& nid=3987615
http: //newssummedup.com/summa r y/Mongol i a -nat ional i zes- mine-prompts-warning-on-investors-c3ky8o
Сэтгэгдэл ( 18 )
Дэлхий юу гэхийг харах ч юм бий. Харахгүй ч үе бий. Монгол Улс төрт ёс бүхий улс. Асуудлаа яаж шийдэхийг бусдаар хэлүүлээд байх шаардлагагүй. ”Эрдэнэт”-ийг хууль бусаар, сонгууль далимдуулж, нууж хааж авсан маш том мафийн луйврыг таслан зогсоож чадсанаараа харин бахархах ёстой. Дарга мяндагтан биш, хууль энэ улсыг захирдагийм байна гэж олон улс мэдвэл сайнсан!
ЭРДЭНЭТ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ . БИТГИЙ ХУЦ
Эрдэнэт бол ард түмний үйлдвэр. Түүнийг хэн нэгэн улс төрч, ерөнхий сайд эрх мэдлээ ашиглан хувьдаа авах ёсгүй. Сайханбилэг, Эби нар ХХБ-тай хавсран луйвар хийх гэж оролдоод бүтэлгүйтсэндээ шаралхаж ийм элдэв юм бичиж байгаа юм. Чонотой нийлсэн жингэрүүд аюултай гэж Оросын олигархуудтай нийлж луйвар хийнэ гэж бодсон юм байх даа. Хуцваа.
Эрдэнэтийг дээрмдсэн нь ёстой гутамшигтай юм болсон. Бүр төр засаг нь шүү. Аргагүй л коммунистууд засгийн эрхэнд гарсан байгаа юм. Нэг хэсэг иргэдийн тархи толгойг яаж эргүүлж болно. Ард түмнийг тэр чигт нь эргүүлж чадахгүй л дээ. тэгэхдээ л харамсалтай.
zov hulgaich nariiu
ezen ni yumaa medej ereg ni usaa hashdiimoo amerik dagaad balarsan gej sonssonoos bayajsan gej ugui bui za odoo oyu tolgoigoo awna bid tedend zaadgui ted bidend zaah hen yum huts gey ene muusain hulgaichdiig shorond hiigeech
Хэний захаилгаар ийм бантан хийсэн юм бол хөөрхий. Шартсан хүн ч хэрэглэхгүй бантан болжээ
Erdenet ulsiin ch bish ovtoi zalitai luivarchdiin ch bish ARD niiteeree huvitsaa ni ezemshsen nit tumnii umch bh ni l gants shudarga Zam tiimees turiin ner zuusen hulgaichid ch uur busad huviin ashig sonirholdoo hutlugdsun luivarchid ch Erdenetees savraa tat sanaarhlaa zailuul muusain tsadaj hanadaggui luivarchid 2-laa har heree baij novshnuud heniigee geh um ta nar
Тор юу хийхээ гадаадын гурэнээр заалгах болж байна уу?Холсний бичээчээ чи хошного долоож бай! Монголчууд тархиа угаалгаж дууссан мэдэв уу!
Хувийн өмчийг төр булаагаад авч.болдог юм.бол хувьчиллаар авсан бүх ард түмний өмчболсон орон сууц нэгдэлийн мал бүгдииг аваач. Хоосон гуйлагчингууд юмтай хүнийг эд хөрөнгийг ад үздэг юм
хэний захиалгаар ”хуцаад” байгаа гөлөг вэ чи. Эрдэнэт бол нийт Монголчуудын нэг үеийнхэн Оросуудтай хамтарч босгосон өнгөрсөн зууны ганц бүтээн байгуулалт.21 -р зуунд ганц үйлдвэр бариагүй овт шаарнууд ахмад үеийнхэний бидэнд үлдээсэн ганц үйлдвэр рүү шуналтаж дайрч буй нь ичгүүртэй юм. Хэдэн халтар төгрөгөө тэгж байгаад буцааж аваарай нусгай шаарнуудаа.
Хууль зөрчсөн хулгайчуудыг өмөөрч толгой угаах хэрэггүй. Хулгайлсан мөнгөнөөсөө өгөөд хэдэн ч сайт дээр юу ч гэж бичүүлж чадан. Аягүй бол Путинд өөрийнхөө юу хүссэнийг бичүүлдэг бүхэл бүтэн аппарат байдаг гэсэн тэрэнтэй л адилхан .Хулгайчийн хулгайлсан зүйлийг эзэн нь яагаад буцаагаад авч болдоггүй хэрэг вэ?
Үүнийг бичигч чи өөрөө хуцваа хэн бэ? чи. Нэрээ бичиж чадахгүй байгаа мөртлөө ийм юм бичихдээ их айждээ муу луйварчин нохдын хөлсний өлөн бичээч үү? Зиндаагийн хөлсний бичээч юм уу? Зиндаа физдаа хуцваа чи
Төр засаг ажлаа хийж байна.Үүнийг бичигч этгээд гадаадын хэвлэлд бичсэнийг яасан сайн тайлбарлаж байна вэ? Жингийн цуваа явж л байдаг.жингэрийн гөлөг хуцаж л байдаг юм ш дээ. нөхөр тайлбарлагчаа
энэ хулгайч элбэгээгийн бууны нохой бичсэн бна
lyibarchin hylgaich nar yaj Rio tinto toi geree hiisen yag ter zamaar n gereege ergvvlj saijryylya...gyilgaad bolohgvi bol guyadaad zogsoogod saijryyli