УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ярилцлаа.
УИХ-ын сонгуулиас хойш та олон нийтийн дунд гарч ирсэнгүй. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Таниар сонин сайхан юу байна бэ?
Дарханчууд маань надад амрах боломж өгч байгаа юм байна гэж ойлгосон. Би улс төрд 13 жил амрах завгүй зүтгэсэн байна. Энэ бол хүний амьдралын урт хугацаа. Гурван жил нь Эрс шинэчлэл хөдөлгөөнийг удирдаж гаргаж ирлээ. Оюутолгойн асуудлыг анх ард түмэнд таниулах ажлыг 2004, 2005 онуудаас хийж эхэлсэн. Дараагаар нь Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зургаан удаа цалин, дөрвөн удаа тэтгэвэр нэмэх асуудлыг тавьж шийдүүлж байжээ. Энэ бол МҮЭХ-ныхон хамт олонтойгоо хийсэн ажил. УИХ-ын гишүүн болоод 11 хуулийн төсөл санаачилж батлуулсан. Компанийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль гээд нэлээн хэдэн хууль санаачилж батлууллаа. Би хамгийн гол нь баялаг нь гадагшаа урсаад байна, ард түмэн түүнийг хүртэхгүй байна гэдгийг индэр дээр ярьж ирсэн. Би Засгийн эрхийг барьж байсан хүмүүсийг нэлээн зовоосон бололтой. Ерөнхий сайд нь хүртэл миний тухай янз бүрээр ярина гэдэг бол би шударга үнэний тухай ярьж байсан гэсэн үг. Хүн бие махбодийн хувьд ч ядардаг цуцдаг юм байна. Амарвал яасан юм бэ гэсэн дүн тавилаа. Бид мэтийн хүмүүс нь тэмцлээс ухрах юм бол Монголыг цөлмөж баяжиж, идэж байгаа хүмүүс маш их баярлана. Тийм учраас би тэднийг баярлуулмааргүй байна. Амрахгүй, цаашид тэмцэнэ. Өнгөрсөн арав гаруй жилийнхээ түүхийг эргэж харж дүгнэлээ.
Монголоо би ингэж аварна гэсэн номоо бичлээ. Тэрнийхээ дагуу би илтгэл тавилаа. Дараагийн шинэ үеийн улс төрчдийг бэлтгэх хүрээлэнг би байгуулж ажиллаж байна. МАНАН, луйварын бүлэглэлийг устгахын тулд дараа үеийн шударга, зөв залуучуудыг бэлдэнэ гэдэг бол миний хийхийг хүсч, зорьж буй ажил.
Та сая ном бичиж байгаа гэлээ. Ямар ном бичиж байгаа юм бэ?
Монголоо ямар улс болох вэ. Түүнд хэрхэн хүрэх вэ гэдэг номоо бичлээ. Ер нь эдийн засаг, улс төрийн хувьд ямар тогтолцоотой байх ёстой юм. Монголын ард түмэн Африкийн буурай орнууд шиг ядуу дорой байж болохгүй. Ингэж байгаад нэг гайгүй болно доо гэж итгэж болохгүй. Тэмцэгчийн гарын авлага гэдэг номоо мөн бичээд явж байна.
Номоо хэзээ олон нийтэд хүргэх вэ?
Ном бичнэ гэдэг тийм амар ажил биш. Оюуны ажил гэдэг амаргүй юм байна . “Ухаан оюун хоёр юугаараа ялгаатай вэ” гэсэн асуултад нэг ухаантны хэлсэн үг байдаг. “Оюун бол ажилласан ухааныг хэлнэ” гэж. Тэгэхээр Монголынхоо төлөө ухаанаа гаргаж ажлаад түүнийг оюун болгоод яаж тэмцвэл амжилтад хүргэх талаараа залуу хойч үедээ хүргэнэ гэдэг бол Монголын улс төрч болгоны хийх ёстой ажил. Монголын улс төрд өөрийгөө зүтгэж байна гэж бодож байгаа, өөрийгөө нийгэмийн зүтгэлтэн гэж ойлгодог хүн болгон Монголоо ингэж аварна, ингэж хөгжүүлнэ гэдгээ тодорхой болгож бичсэн байх ёстой. Тийм учраас ажлуудаа төлөвлөөд байна.
АЙМХАЙ ЭР ЗОРИГГҮЙ ХҮМҮҮСЭЭР МОНГОЛ ДҮҮРЧИХЭЭД БАЙНА
Та хэсэг хугацаанд амарлаа. Цаашид зүгээр суухгүй гэдгээ хэлж байна. Тэмцлээ юунаас эхлэх вэ?
Монголд тэмцэхгүй л бол болохгүй байна. Чи хөндлөнгөөс нь Монгол Улсаа хар. Өнөөдөр нэг жилд 2.5 тэрбум ам.долларын зэсийн баяжмал гарч байна. Чалкогийн гэрээг хасах юм бол жилд нэг тэрбум долларын нүүрс гарч байгаа. 2016 онд 25 сая тонн нүүрс гарсан. Оюутолгой гэхэд 2 тэрбум долларын алт, зэс гарч байгаа. Зөвхөн зэсийн баяжмалаа тооц. Би нүүрс, төмрийн хүдрийг нь хасъя. Нийт зэсийн 2.5 тэрбум доллар гэдэг бол 1650 цэцэрлэг шүү дээ. 1230 сургууль барих хөрөнгө юм. Бүх эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудыг нийлүүлээд 127 мянган ажилтан байна. Тэдний цалинг энэ мөнгөөр 6.6 жил тавих төсөв шүү дээ. Өөрөөр хэлбэл Оюутолгойн хоёр сар бүрт гаргаж буй баялаг багш, эмч нарын нэг жилийн цалин хангамжтай тэмцэх хөрөнгө байна. Тэгсэн мөртлөө жилд Монголчууд 1.5 – 2 тэрбум долларын өр тавьдаг. Нийт хөдөлмөрийн насны 400 гаруй мянган хүн ажилгүй. Хамгийн ноцтой нь 40 хувь нь ядуу, 21.6 хувь нь нэн ядуу байна. Төрөөс хоол өгөхгүй л өлсгөлөнд байгаа хүмүүс. Яагаад вэ. Ийм зүйлийг огт тэмцэхгүй зүгээр байна гэдэг тэр хүн Монгол хүн биш, эсвэл тэнэг хүн. Би тэнэг баймааргүй байна. Монголд өнөөдөр талцал үл ойлголцол маргаан байна.
Дахиж яаж тэмцэх юм гэж хүн асуудаг. Хүмүүс амь амиа бодсон учраас талцуулж байгаа юм, нэг нэгээр нь залгиж байгаа. Нийтийн эрх ашгийн төлөө бид дуугарахаас өөр арга байхгүй.
Тийм. Тантай санал нэг байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой хамгийн сайн мэдээлэлтэй хүний нэг нь та. Өнөөдөр Оюутолгойн ордтой холбоотой Монгол Улсын төлөх өр зээлийг хэмжээд үзэхээр 6 тэрбум доллар болчихсон байна?
Зургаан тэрбум долларын өр бол яг албан ёсны өр. Дубайн гэрээгээр 4 тэрбум долларын өрөнд тавьсан. Түүнээс өмнө 2 тэрбум долларын өрийг ил уурхайг ашиглалтад оруулна гэдэг байдлаар тавьсан. Дандаа Монголын газар нутгийг барьцаанд тавьсан. Дээр нь хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний долларын өр тавьсан. Энэ мэдээлэл баримт миний вэб сайтад бүгд байдаг. Оюутолгойн энэ зургаан тэрбум доллароос хэзээ гарах юм бэ гэвэл хэзээ ч гарахгүйд гол нь байна. Оюутолгойн гэрээ 2039 он хүртэл зурагдсан. Гэтэл Сайханбилэг Ерөнхий сайд хэлэхдээ 2038 он хүртэл бид ямар ч ногдол ашиг авахгүй гэж хэлсэн. 2039 оноос ашиг хүртэнэ гэдэг бас тийм биш. Баялгаа ухаж гаргаад орлогоосоо зардлаа хасахаар ашиг гарч ирэх ёстой. Тэр ашгаасаа бид 34 хувийг нь авах ёстой. Гэтэл тэр ашгаас менежментийн зардал, зээл оруулж ирсэн хөрөнгийн хүүний зардлыг хасчихлаар бидэнд хасах үлдэж байгаа. Өдөр болгон 6 сая долларын баялаг гарч байгаа. Бидэнд үлдэж байгаа нь хасах хоёр сая долларын өрийн бичилт үлдэж байна. Би энэ хэлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Баримтаар нь нотолно.
Ийм байхад сургууль цэцэрлэггүй, ажлын байргүй байна гэж улс төрчид ярина гэдэг бол урвагчид ярьж байна гэсэн үг. Ард түмэн бидэнд санхүүжилт алга хандив өргөөч гэж байгаа нь урвалт юм. Ингэж уул уурхайн үнэгүй зөөж буй ажлаа эргэж харна гэдэг бол Жаргалтулгын Эрдэнэбатын нэг номерын хийх ажил. Дубайн гэрээг зурах үед Эрдэнэбат ерөнхий сайд Сангийн сайдаар ажиллаж байсан. “Чи наад гэрээндээ гарын үсэг зурж болохгүй шүү” гэхэд, Монголд орж ирээгүй мөртлөө орж ирсэн юм шиг гүтгэж байгаа 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг “Орж ирсэн” гэж хүлээн зөвшөөрч Эрдэнэбат гарын үсэг зурсан. Бууж өгч гарын үсэг зурсан хүн нь Эрдэнэбат. Энэ 2.5 тэрбум долларын өрөнд оруулсан хүн нь юм. Тухайн үед энэ мөнгө орж ирээгүй гэдгийг гурван яамны мэргэжилтнүүд эсэргүүцэж байсан. Гэтэл 2011 – 2015 онуудад орж ирээгүй тайлан балансыг энэ хүн дур мэдэн шийдсэн. Ерөөсөө Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн бүх хуулиудыг зөрчсөн. Улсын татварын байцаагч энэ мөнгийг орж ирээгүй гэж дүгнэлт гаргаа байхад улс төрийн аргаар энэ мөнгийг орж ирсэн гэж шийдсэн нь улсаа худалдаж байгаатай адил. Би сайд байхад нь, гишүүн байхад нь хэлж байсан. Энэ хүн Сайханбилэгийн хамсаатан байгаа юм. Үндсэндээ Оюутолгойн гар урт байна. Хэнийг Ерөнхий сайд болохоо тэд мэдээд байна.
Одоо Оюутолгойд хяналт тавих ямар боломж байна бэ?
Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд Хяналтын зөвлөл гэж байдаг. Тэр хүмүүс нь өнөөдөр хүртэл батлагдаагүй. Хяналтгүй явж байгаа. Хоёрдугаарт Оюутолгойн ТУЗ-ийн есөн хүний гурав нь Монгол. Энэ гурван хүн одоо ичих хэрэгтэй. Энэ гурван хүн тэнд байсан, байгаагүй баялаг гарсаар байх болно. Нөгөө зургаан хүн нь хамтдаа олонхоороо шийдээд явчихдаг. Анх гэрээ зурагдах гэж байхад би Баярцогтод хэлж байсан. Энэ гурван хүний саналаар шийдэгдэхгүй ээ. Ашиг хуваарилалтын болон гол гол шийдвэр дээр Монголын талын нэг саналын дэмжлэг авч байж шийднэ гэж оруулаад өгөөч гэж гуйж байсан. Оюутолгойн ТУЗ-д байгаа манай гурван хүн Рио Тинтогоос цалин авдаг. Тэнд зүгээр л бялуу хүртэх гэж сууж байгаа. Тэнд амралтын газар байж байна. Тэр гурван хүн уучлал гуйгаад, эсэргүүцлээ илэрхийлээд гарах ёстой. Тэнд Монголын тал байгаа гэж Олон улсад дүр үзүүлж сууна гэдэг асар том гэмт хэрэг. Монголд ямар ч ашиггүй. Тэр гурван хүнийн шийддэг юм юу ч байхгүй.
Оюутолгойн талаар намайг ярихаар хүмүүс залхаж магадгүй. Гэхдээ Оюутолгойн төлөө тэмцэж байгаа би залхаагүй байхад, түүнийг хараад суугаа зарим хүмүүс залхахлаар би үнэхээр гутардаг. Эр зориггүй аймхай байна гэдэг бол ухаан харуусал хоёрын золиос болдог юм доо. Үнэний төлөө өөрийгөө золиослоод ярьдаг байх ёстой. Аймхай эр зориггүй хүмүүсээр Монгол дүүрчхээд байна. Баялгаа хамгаалах асуудлыг ярьж тэмцэж байгаа цөөн хэдэн хүн чимээгүй болчихвол тэр чигт нь баялгаа тавиад туучихна. Маш олон сургууль, цэцэрлэг, хөрөнгө мөнгө ирээдүйг тавиад тууж байна гэж би боддог.
Лекц тавьсан та юун тухай байв?
Шударга бус нийгэмд шударга ёсны төлөө зүтгэнэ гэдэг шиг аюултай осолтой зүйл гэж байхгүй. Харамсалтай нь энэ осолтой, аюултай зүйл рүү хэн нэг нь орох л ёстой. Бусдадаа уриалах ёстой. Сая би “Надад төлөвлөгөө байна” гэдэг лекцээ тавьсан. Лекцийн тухай товчхон ярихад би зөвхөн Оюутолгойн төлөө тэмцдэг хүн биш. Бүхэл бүтэн улс орны хөгжлийн, тусгаар тогтнолын концвенцээ танилцуулсан. Нэгдүгээрт бид яагаад ийм тэнэг байдалд орчив. 6.5 тэрбум долларын баялаг гаргаад байхад яагаад нийт хүн амын 40 орчим хувь нь ажилгүй байгаа юм бэ. Яагаад бид 24 тэрбум долларын өрөнд орчхов. Энэ бол гадаадын нео либералистуудад, америкчуудад толгойгоо угаалгаж ирсэн луйварчдын ажил. Тэд таван алхмаар хороо цацдаг. Хувьчлалыг явуулдаг. Хувьчлал нь 70 жил явуулсан бидний өмчийг хэдхэн гэр бүлд танил тал албан тушаалаар дамжуулан өгдөг. Төрийг өмчгүй болгож ирсэн. Хоёрдугаарт, тэдний хийдэг ажил бол “Төр жижиг бай, Засгийн газар жижиг бай” гэж ярьдаг. 1990 оноос хойш баригдсан нэг сайн улсын эмнэлэг алга байна. Багш, эмч нар, арми цагдаагийн төсвийг танадаг. Төрийг тогтворгүй чадваргүй болдог. “Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол” гэж бий. Хуульгүй оронд лицензийн наймаа гаарна гэсэн үг. Дөрөвдүгээрт хяналттай мэдээлэл. Хэдэн том телевизүүд нь хяналттай болчихсон. Ардаа уул уурхайн хөрөнгө оруулалттай том телевизүүд дандаа хяналттай явдаг. Шударга сэтгүүлчдийн дуу хоолойг тэд боож байна. Тагнуулын байгууллага шиг хөгжлийн хөтөлбөр гэсэн нэртэй олон улсын байгууллагууд ажилладаг. Үүний хор уршиг нь банкны системүүд мөнгө хүүлэх систем бий болдог. Мөн түрээсийн барьцаанд ордог. Бүгд зээлийн хүү, мөнгөний барьцаанд байна. Үүнээс яаж гарах вэ гэдэг гаргалгаагаа би хэлсэн.
Энэ шударга бус нийгэм, эдийн засгийн ядуурлаас гарах ямар гаргалгаа байна?
Монголоор дүүрэн талцал мэтгэлцээн, үл ойлголцол байна. Том хөтөлбөр, төслүүдээ хөдөлгөхдөө хоорондоо ярьдаг мэтгэлцдэг, зөвшилцдөг механизмтай, хуультай больё. Финланд, Норвеги, Голландад байдаг системийг санаа авч хэлж байгаа юм. Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоо гээд Улсын гурван талт үндэсний хороо тойрч сууж байгаад шийдвэрээ гаргадаг байх ёстой. Тэгэхгүй бол Засгийн газар дангаараа шийдээд байхаар барьцаалагдсан төр болчхоод байна. Гурван талд үндэсний хороо ярьдаг системтэй байх хэрэгтэй. Норвегийн Ерөнхий сайд хэлсэн байна лээ. “Бид уул уурхайн баялгаа илрүүлж мөнгөтэй болохоосоо өмнө шударга ёсны системээ бий тогтоосон юм. Яаж шударга ёс бий болгох уу, Баялгаа шударгаар хувиарлах уу гэдэг системээ тогтсоныхоо дараа баялгаа олсон. Бид хөгжсөн. Бусад оронд баялгаа олсныхоо дараа шударга ёс тогтоох гэж оролдох юм бол дандаа иргэний дайн болдог” гэсэн байна. Манай улсад бол хуудуутай зарласан хувьчлалаар хууль бус олон баяжуудыг төрүүлсэн. Парламентад нөгөө хууль бусаар баяжсан хүмүүс л гарна. Өөрөөр хэлбэл нео либералистуудын хуурай хүүхдүүд гэсэн үг. Тэднийг америкад очихоор нь толгойг нь угаачихдаг. Тэгээд ирээд парламентад гарчихдаг. Гарч ирээд нео либералистуудад зориулсан хуулиа гаргадаг. Тэгээд тэд нь Оюутолгой мэтийн том уурхайнуудыг дээрэмдэж авдаг. Энэ бол тэдний технологи. Би үүний эсрэг 13 жил явсан, цаашид ч тэмцэж явах болно.
Монгол бол маш их баялагтай орон. Оюутолгой гэхэд 320 тэрбум долларын баялагтай. Тавантолгой 600 тэрбум долларын баялаг байдаг. Энэ бүхнийг ямар ч тооцоо судалгаагүйгээр өгч байхад би тэмцэхгүй яах юм бэ. Эсвэл би тийм эх орон ч биш муу хүн юм уу. Намайг юу гэж хэлэх болоо гэж эмээж зогсох ёстой юм уу. Үгүй. Би хэзээ ч өөрийгөө өмөөрч байгаагүй. Нийтийн эрх ашгийн төлөө ярьж байгаа. Ярьж байгаа зүйлийг тэд буруу гэж хэлж чаддаггүй. Яагаад гэвэл би үнэн юм ярьж байгаа. Зөвхөн миний хувь хүн рүү л дайрдаг. Оюутолгойг гэхэд доод тал нь 45 тэрбум доллараар зарчих, түүнээс дээш үнэтэй нөхцөлөөр гэрээ хийчих гэж байгаа шүү. Оюутолгойн 320 тэрбум ам.доллараас 108 тэрбум ам.долларын цэвэр ашиг хийнэ гэж ТЭЗҮ тооцоолол хийдэг. Тэр 108 тэрбум ам.доллараас ядаж 45 тэрбумыг нь авна гэж тооцдог. Гэвч өнөөдөр юу ч алга.
Тавантолгой хувьд коксжих нүүрс нь тонн нь 140 ам.доллар. Тэгэхэд 6.4 тэрбум долларын нөөц бий. Түүнээс нэг тонныг нь 10 ам.доллараар газар доороос нь аваад яв гээд заръя. Австралид ийм гэрээ байдаг. Тэгэхэд 64 тэрбум ам.доллар болно. Гэтэл эд нар 400 сая доллараар өгөх гээд байна шүү дээ. Би одоо тэмцэх нь зөв биз дээ. Гэтэл Гангийн үйлдвэр барихад 600 сая ам.доллар байдаг. Зэс хайлуулах, нефтийн үйлдвэр, услалтын систем барихад таван тэрбум долларт багтана. Ийм байхад би тэмцэх ёстой шүү дээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Н.ЭНХБАЯР ГУАЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. МАХН-аас таныг дэвших нь гэсэн таамаг бий. Та ирэх ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох гэж байна?
Ямар ч байсан МАНАН-гаас ерөнхийлөгч гарч ирвэл улмал сүйрүүлнэ. “Уул уурхайн баялгийг ард түмэндээ өгье” гэж тэдний ямар ч лидер нь ярьдаггүй. Чи бодоод үз 24 тэрбум ам.долларын өрийг бид яаж дарах уу. Хүмүүсийг ажилтай болгохын тулд хөрөнгө оруулалттай хэрэгтэй яаж олох юм. Энэ болгоныг малчдаас татвар авч, нарантуул дээр худалдаа эрхэлж буй хүмүүсээс татаас авч дарна гэвэл боломжгүй. Олигархууд хэзээ ч хөрөнгөө өгөхгүй. Багш, эмч нараас авч дарна гэвэл бас боломжгүй юм. Ганцхан уул уурхайн баялгаа шударга хувиарлах, тэндээс орж ирсэн хөрөнгөөр ажилгүйдэл ядуурлыг бий болгоно. Энэ тухай МАНАН-гийн удирдлагуудаас ярьж байсан хүн байна уу. Нэг ч байхгүй. Тэд зөвхөн өр тавиад л явахыг боддог. Тэгэхээр улсаа аваръя гэвэл МАНАН-гаас хүн гаргаж болохгүй гэж боддог. Тийм учраас би МАХН-аас зөв шударга хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэгт итгэж байгаа. МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ажиллана. Н.Энхбаяр гуай МАХН-аас нэр дэвших байх. Түүнд төрийн ажлын маш их туршлага байна. Ард түмний төлөө ажиллах эрмэлзэл, зоригтой хүчтэй эрдэмтэд байгаа гэж бодож байна. Миний зүгээс МАХН-аас нэр дэвшигч ялах болов уу гэсэн таамагтай байгаа. Түүний төлөө МАНАН-аас бусад улс төрийн хүчнүүд, ард иргэд түүнд хүчээ өгөөсэй гэж уриалж байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусгавар болоогүй байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэсэн хуульчдын тайлбарууд байна л даа. Түүнийг дэвшүүлэхгүй байх хүсэл сонирхолтой, хаалт хийх хүмүүс бий?
Хуулийн энэ гаргалгаан дээр ажиллаж байгаа хуульчид байгаа байх. МАХН-аас нэр дэвшсэн хүн ялалт байгуулж байж Монгол Улсаа аварна гэж би хатуу итгэж байгаа. Н.Энхбаяр гуайн нэр дэвших асуудал дээр ярихад олон жил тэр хүнийг оролдлоо шүү дээ. Одоо бол арай ч дээ. Болоо байлгүй дээ.
Та өөрөө МАХН-ын нэр дээрээс дэвших боломж бий юу?
МАХН-аас нэр дэвшсэн хүн ерөнхийлөгч болж байж Монголыг хүнд байдлаас аварна гэж би хатуу итгэж байгаа. МАНАН-гийн бодлого хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэд бол олигархууддаа барьцаалагдсан намууд.
ХҮН намыг байгуулалцсан хүний нэг нь та. Мэдлэгэ боловсролтой залуучууд улс төрд байр сууриа хүчтэй илэрхийлээд гарч ирэх нь гэтэл болсонгүй. Улс төрийн том намуудын явуулга дотор нь хагалах бодлого явуулчихав уу гэдэг ойлголт төрсөн?
Сүүлд надад тагнуулын байгууллага, хүчний байгууллагын хүмүүс оролцсон гэдэг нарийн мэдээлэл ирж байна. Тэр үед АН-ын эрх барьж байсан хүмүүсийн дотроос “Гайгүй шиг хүн байна уу. Мөнгө өгөөд ХҮН нам руу оруулчихмаар байдаг. Дотор нь ороод жаахан бужигнуулчихмаар байна” гэсэн юм явагдаж байсан юм билээ. Тийм мэдээллүүд байна. ХҮН-д чинь сэтгэлээсээ зөв залуучуудыг улс төрд оруулна гэж зүтгэсэн. Эрх баригчид ухаан алдатлаа айсан. Бидэнд бэрхшээлүүд тулгарсан. Гэхдээ би Монголын ард түмний төлөө тууштай явна. Тэмцэл хийж явах үед маш их зовлон бэрхшээл учир ч таарна. Тэр бэрхшээлийн нэг нь хорогдож байна гэж бодож байна.
Та ХҮН-аасаа гарчихсан байх аа?
ХҮН-аасаа би гарсан. Яагаад гэвэл эрх баригч намаас маш хүчтэй явуулга гарч ирсэн. Том намуудын хатгааны хүмүүс намд орж ирсэн учраас би гарсан.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хэр дүн тавьж байна?
Маш муу ажиллаж байна. Сонгууль дууссан л бол сонгуулийн ажиллагаагаа дуусга гэж улс төрийн хууль байдаг. Сонгууль дууссан байхад сонгууль болох гэж байгаа юм шиг л ажиллаад байна. Дандаа популизм явж байна. Хүмүүст таалагдах гэж л ажиллаад байгаа. Яаж мөнгө олох уу, валюттай болох уу гэж харж ажиллахгүй байна. Тулга тойрсон л хэрүүл хийж байна. Энэ утгаараа маш муу ажиллаж байна.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 30 )
Ганбаатарыг эсэргүүцээд байгаа энэ тэнэгүүдээс болж нийгэм ийм болоод багаа юмаа. Юун боловсрол яриад байгаа малнууд вэ? 2 дээд сургуулийн диплом худалдаж авсан хүнийг би таньдаг юм. Бичиг үсэг бүрэн тайлагдаагүй нөхөр байгаа. Боловсрол чинь ингэж шалдаа буусан. Ганбаатарыг гүйцэх эх оронч хүн одоохондоо алга байнаа. Та нарын боловролтой хулгайч нар чинь эх орныг минь худалдчихаад одоо хужаа нарыг орж ирэхээр чамайг үг дуугүй хэлсэн бүх хүслийг нь биелүүл гээд байна. Ойлгож чадахгүйдээ энэ хүн төрхтэй малнууд
Энхбаярыг дэмжиж байгаа бол чи ч засраагvй юм байна даа!!!!
Enkhbayr ta bolnoo hereggui!!! Demjihgui ee
тэгээд Энхбаяр та хоер л улдэж бга юм биш уу. лол нэг муу оточ бж гэдэг шиг нэг муу нам дагахаас цаашгуй бж юу мэддэг юу чаддаг гэж улсын будуун дарга болохын.
Чагаад Ганбаатар гарч болохгүй гэж. Бүгд л худлаа яриад байгаа шүү дээ. Хамгийн бага идсэнг л гаргах хэрэгтэй ХариулахЧагаад Ганбаатар гарч болохгүй гэж. Бүгд л худлаа яриад байгаа шүү дээ. Хамгийн бага идсэнг л гаргах хэрэгтэй Яагаад Ганбаатар гарч болохгүй гэж. Бүгд л худлаа яриад байгаа шүү дээ. Хамгийн бага идсэнг л гаргах хэрэгтэйариулах
Чагаад Ганбаатар гарч болохгүй гэж. Бүгд л худлаа яриад байгаа шүү дээ. Хамгийн бага идсэнг л гаргах хэрэгтэй
БИ МАХН-ын Н.ЭНХБАЯР ГУАЙ БОЛОН ГАНБААТАР НАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА... АМЖИЛТ ХҮСЪЕ...
Өөр хаанаас гарах вэ дээ, Ганбаатараа. Чамд санаа байв ч сачий дуна биз дээ, хө
Ямарч боловсролгүй хүн байж лекц тавиад ном бичээд явна гэхээр гайхаад байх юм.ер нь бол шал худлаа нөхөр байна лээ
ЭНЭ НӨХӨР ЖИНХЭНЭ УВАЫГҮЙ ХУДАЛЧ...
Ганбаатар еерее ХУН д байхдаа еренхийлегчид нэр дэвшинэ гэж ам алдсан Намаа ч алдсан Хэт биеэ тоосон буруу тооцоо ой нехер тэгээд нам нэр нуурээ алдсан
УИХ ард иргэдээ хуурч чадсан хунд итгэж болох уу ийм еренхийлегч худалч хулгайч хоер адил
MANAN-gaas gargaad yakhav Chamaig l gargay Kharin chi xediin bidon ugux yum Zuugiin pooshig ugchix doo Tegeed shuud garchixna
Zuw saihan zvil yrjee Ganbaatarig demjij bn Hamgin tsewer nam MAXN l bnadaa ard tvmen min demjeerei
Ий Монголын хамгийн шудрага иргэн Ганбаатар гуай Ерөнхийлөгчийн сэнтийд залар ч манийгаа гийгүүлэнэ дээ . Мөн горьдвоо . Ёстой нөгөө горьдсон чинь голондоо гозойсон чинь ...доо байлгүй.
хуцдаг худалч вэ. тэгээд чамайг сонгох уу?
Ene teneg odoo yu geed bnaa.
Энэ дурак ганц Энхбаяртай үлдсэн бололтой, хөөрхий. ХҮН гэж ямар сайн нам, ямар сайн шинэ залуучууд гарч ирлээ. Энэ сэтгэлийн хийтэй нөхөр очоод тараачихсан. Одоо Энхбаяртайгаа хамт дуусах болтугай. Энэ сэтгэлийн хийтэй нөхрийн ярилцлага тавьж байдаг ЗИНДАА ч гэж зиндаа. Таарсан тааран шуудайнууд.
ene door um bichsen buuni nohoinuud oorosdiinhoo amidral ard iregdiinhee amidarliig haraach elbegeegiin baij baigaag har bultiisen enhboldoos shabhaad shabhaad uych garahgui enhbayr bol tugch barij uzlee tugalch hariulj uzlee ene hunees oor ymarch bolomj baihgui oor eronhiilogch garbal ene uls gadnii medeld shuud orno
За ганбаатараа багахан давараарай хө. Ерөнхийлөгчид хэнийг сонгохоо ард түмэн чам шиг шалдан бандиар хэлүүлэхгүй, заалгахгүй дээ. Хол очиж хуцаарай
Одоо болно оо! Ганбаатараа тайван амьдар,биднийхээ төлөө бишгүй л ярилаа, нэмэр алга.
Арай Ганбаатар өөрөө санаархаж байгаа юм биш биз дээ.