УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд "Оффшорын эсрэг хууль"-ийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн талаараа мэдэгдсэн юм. Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн "Оффшорчдын эсрэг хуулиар улс төрчид оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон байгаа. Зөвхөн тухайн улстөрч ч биш тэдний үр хүүхэд, хамаатан садан хэн ч байсан, гэр бүл тусгаарласан байсан ч хамаагүй оффшор бүсэд данстай байхыг хориглосон.
Хэрвээ оффшорт данстай нь илэрвэл гурван сарын дотор хаах хуулийн зохицуулалт хийсэн байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах болно. Одоогийн байдлаар дэлхийд нийтдээ 42 оффшор бүс байдаг гэсэн тоо байна. Энэ бүх бүсийг бид хянах боломжтой. Мөн Оффшорын эсрэг олон нийтийн санал санаачилга гарч байгааг дэмжиж байгаа. Олон нийтийн эв санааны нэгдлийг хэсэг бүлэг хүмүүс буруу ташаа ашиглах явдал гаргаж байгаад сэргийлж ажиллах ёстой." гэсэн юм. Мөн энэ үеэр мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүд"Бидэнд тодорхой мэдээлэл байгаа. Щвейцарийн REYL банкинд манай улсын иргэн нэлээн хэдэн сая доллар нуусан гэх мэдээлэл байгаа" гэсэн юм. Мэдээлэл хийсэн гишүүд "Оффшорчидтой тэмцэх лобби бүлэг" байгуулснаа ийнхүү зарласан юм.
С.Баяр

Сэтгэгдэл ( 5 )
ineedtei bna
тийм л юм бол ил тод зарлаач
Юун ч суртэй юм билээ? Швейцарийн банкинд хэдэн сая доллар нуусан гэх мэдээлэл байгаа гэж ирээд л... Унэхээр л юм бол худлаа суржигнэхээр АТГ-т егчих хэрэгтэйшдээ! Негее НАМБЕРВАН нэг удаа ” Надад 500 саяыг егье” гэсэн гээд таг болчихдог шиг, кккк... инээдтэй юм! Энэ нь нэг ШОУ болно биздээ?!
Bayar hurgey! zev ehlel baina ,. Anh Mongoliin mungiig Swiss bankuudad avaachij nuuh asuudal Erdenetiin Otgonbileg zahirlaar ehelsen dee
Оффшортой хүмүүсийг улс төрөөс шууд гаргаач дээ. Юун 3 сарын дотор эргүүлэн тат вэ ккк. Тэгэхдээ, ялангуяа хар залуугаасаа улс төрөөр явсан хүмүүс оффшортой байна гэдэг? Бат-Үүлийн хүү ...