"Эрдэнэт" үйлдвэрийн дөрвөн дэд захирлыг өнгөрсөн долоо хоногт томилсон. “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлаар Ц.Батсайхан, Д.Дэлгэрбаяр болон Үйлдвэр техникийн газрын даргаар ажиллаж байсан П.Батболор, Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт нарыг тус тус томилоод байна. Орхон аймагт тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж дэд дарга нарыг томилсон ч, чиглэлийг МАН-ын удирдлагууд өгсөн байна.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцжээ. Дэд захирлын суудлын төлөө хэд хэдэн хүн өрсөлдсөнийн дотор Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр багтсан байна. Шүүхээс хорих ял сонссон түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлаар томилуулахаар намын удирдлагууд оруулж ирсэн нь Удирдах зөвлөлийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Удирдах зөвлөлийн зарим гишүүн “Хорих ял сонссон хүнийг төрийн өндөр албан тушаалд томилж болохгүй. Намын нэр хүндээ бодох хэрэгтэй. Арай дэндэж байна” гэж хүчтэй эсэргүүцжээ. Иймээс Ц.Батбаярыг дэд захиралд томилох нэрсийн жагсаалтаас хассан байна. Ц.Батбаяр хотын фракцид харьяалагддаг. Түүнийг фракцийнх нь ийнхүү төрийн өндөр албан тушаалд зүтгүүлсэн ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан аж.
Ц.Батбаяр нь УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан. Тэрээр нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байсан юм.

Ц.Батбаяр шүүхээс 2014 оны долоодугаар сард 2.1 жилийн хорих ял сонсож байв. Тэрээр 2015 оны аравдугаар сард магадлангаар суллагдсан байдаг. Шүүхээс хорих ял сонссон хүнийг төрийн өмчит үйлдвэрийн дэд захирлаар томилохоор зүтгүүлсэн нь Төрийн албаны тухай хууль болон ёс зүйн хувьд ч алдаатай шийдвэр болох байжээ.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлыг тус үйлдвэрийн ТУЗ томилдог журамтай. Гэсэн ч томилгоонд МАН болоод намын Удирдах зөвлөл хөндлөнгөөс оролцсон байна.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 20 )
МАН-ынхан ийтэрхүү хулгайч нарыг дэмжсэн ажил хийгээд байвал удахгүй ард түмэн дэмжихээ байна даа.дараагын сонгуульд гарч ирэхгүй байх шүү Энхболдоо шударга байхгүй бол ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихгүй байх шүү.
Идэж ханахгуй юм аа монгол обунымхоосоролд орсон юм уу хуний амьдрал богино хэдхэн хун дарга хийгээд л дуусах юм бна
нам бишээ М.ЭНХБОЛД-ын хийж байгаа ажил. энэ нөхрөөс салахгүй бол АН өөдлөхгүй ээ
Luivarchin baaigii.Talbain urd taliin zogsooliig sadtai ni xuviin kompanid ugsun baigaa yum. Ter ni Ulaanbaatar nertei olon yumand xutgalddag no-toi xotoos ugshiltai nuxduud bii
БУЦААГААД ШОРОНД НЬ ХИЙЕЛ ДАА
Pzdaa pizdaa bsan pzdaa pizdaa heveer uldene pizdaal bol pizdaa.heleh muu ug ch oldohgui yum
Arai dendej bnshd.ene aliman hatsarlasan novshiig yamar gavaya baiguullaa gj erdenetiin ded gargad devshuuldiin.uls oron mini avligach novshnuudar duurch utgaa aldlaa
Yana daa hotiig maani huduunii ulaan hatsartai chiren nuurtei garuud ezeleed duuschee
erdenetiig turd butsaaj avch ard tumniih bolgono geed l hutsaad baisan MANgaruud uursduu avsan um bn shde, 60 terbumiin system um bizde muu luivarchid
Миеэгийн тэнэгийн хийж байгаа ажил новш гэж. Ийм л хүн Ерөнхийлөгч болох сураг гараад байгаа юм даа. Сайхан газардана даа зайлуул.
Хүн удирдаж, хариуцлага хүлээж явсан хүн шүү дээ. Цүнх баригчдаас арай туршлагатай багйаа байлгүй дээ.
tom tenegteerei M Enhboldoo ochij ochij Alimaa baihda yahabde
Улирсан баларсан хөгшин юмнуудаа үйлдвэрээс зайлуулж оронд нь чадалтай залуусыг авах хэрэгтэй . Баахан тэтгэвэрийн өвөөнүүд зөвлөх энэ тэр ч гэх шиг. ТУЗ нь зөв шийдвэр гаргажээ болоо шдээ
Ажилд орохын тулд заавал цагдаагаас бичиг авдаг.Төрийн алба хаших бол гэмт хэрэгт холбогдож байсан ч хамаагүй юм уу хаашаа юм.Дээдэс доодос гэж ялгавартай хандахаа болиочээ.Мөнгө цагаан нүд улаан болжээ
Овоо доо МАН ынхан бас ч бүгдээрээ муу хүмүүс биш бна,ҮАЕГазарын тамгын дарга Ганболд нь мөн ял эдлэж байсан маш овилгогүй их худалч хүнийг хууран мэдлэхдээ гаргууд мөн гэр бүлийн тогтворгүй хүн бг гэтэл мөн албан тушаалын ажилд тавигдсан таворщ саяын сонгуульд дэмжсэн хүндээ маш их мөнгө өгсөн ямар ч бн ажилд томилогдоно гээд гүйгээд бн эцсийн эцэст мэдлэг чухал биш мөнгө бүхнийг шийддэг би албан тушаалд очвол олон хүнд томорно гээд яриад явдаг нөхөр дөө
Ц.Батбаярт хийсэн хэрэг байхгүйшдээ?! Н.Энхбаярын шахалтаар гаргасан шийдвэрийнхээ төлөө цэвэр хилмэглсэг хүн. Түүнийг насаар нь ял шийтгэл эдлүүлэхгээгүйл юм бол ямарч албан тушаалд томилогдох эрхтэй хүншүү?!
энэ одв оо батбаяр ямар хоолоор дутав гэж тэгээд ч энэ одоо эрдэнэт үйлдвэрийн ямар ч мэдлэггүй хүн шүү дээ....хэсэг бүлгээрээ энэ улс орныг ээлжилэн иддэгээ.. болиочээ ард түмэн тань сөхөрч байна ...энэ....шагнал...албан ..тушаал...цэрэг цагдаагийн цол ...эд нар мундагтаа биш авилга танил дагаж байгааг мэдээд эднийг шүтэх хүндэлэхээс илүүтэй доромжилж хардаг болоод удлаа...хөөе
Alimaa bas manan mafiin gishvvn baijee
ХӨӨРХИЙДӨӨ МАН-ЫН АРЫГ НЬ ДААЖ ХЭДЭН ЖИЛ ШОРОНД СУУСАН ОДОО НЭГ ЖАРГАЛЫНХАА СУУДАЛД СУУХ ЗАВШААН ГАРЧ ГЭЖ БОДСОН БАЙХ ДАА ЛУЙВАРЧДЫН СУУДЛАА ГЭЖ БАРАГ Л АЛАЛЦДАГЫН ДАВААН ДЭЭР Л НЭГ ЮМ СУУДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ МАН-Д ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТӨЛЖ БАЙЖ ЭНЭ СУУДАЛД ЗАЛАРДАГ ЮМ БОЛ БҮХ СУУДЛАА Л ҮНЭЛЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ СУУДАЛДАА СУУСНЫХАА ДАРАА Ч МӨНГӨӨ ОЛЖ АВАХЫН ТӨЛӨӨ УЛАЙРДАГ БАЙХ ТЭГЭЭД Л ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДЫН ТООНД ОРДОГ БАЙХ.