С.Эрдэнэ Сүхбаатарын жагсагч нартай уулзав

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

 Ардчилсан намын дотоод сонгуулиар ялалт байгуулсан аймгийн намын дарга нарт намын дарга С.Эрдэнэ батламжийг нь гардуулж, зүүн аймгуудад ажиллаж буй юм. Тэрээр Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт хотноо олон өдөр үргэлжилж буй “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” жагсаал зохион байгуулагч нартай уулзсан байна.

Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэж, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, сонголтыг нь баталгаажуулахыг МАН-ын дарга, удирдлагуудаас шаардаж байгаа аж. 

Намын гишүүдийнхээ ялалтыг хүлээн зөвшөөрүүлэх, сөрөг хүчний хууль бус үйлдлийн эсрэг АН хариу арга хэмжээ авч ажиллана гэдгээ намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн байна. Орон нутгийн сонгуульд Сүхбаатар аймагт АН олонх болсон ч МАН-ын удирдлагууд аймгийн засаг дарга болон гишүүдийг нь батламжлахгүй удаж буй юм. 

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5555(103.57.92.18) 2025 оны 03 сарын 13

Энэ Батсууриыг шалгах хэрэгтэй...,

1  |  0
20-17(103.26.193.226) 2025 оны 03 сарын 13

ан- зэрлэгүүд битгий хуцаад бай. өнгөрсөн 4 жил та нар аан иргэдийг яаж тамлав? :-t

1  |  0
Top