Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 21 аймгийн намын хорооны гишүүдтэйгээ уулзаж, шинэчлэлийн бодлогоо танилцуулахын зэрэгцээ, дотоод сонгуулийн аймагийн даргаар сонгогдсон эрхэмүүдийг батламжилж буй юм. Тэрээр Хэнтий аймаг дахь уулзалтаа өндөрлөөд Дорнод аймгийг зорьж АН-ын гишүүдтэйгээ уулзсан юм.
Энэ үеэр Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон П.Алтангэрэлийг батламжилж баяр хүргэсэн байна. П.Алтангэрэл нь УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )