УИХ дахь Арчилсан намын бүлэг Төрийн ордны "А" танхимд 2017 оны Төсвийн тодотголтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд намын Бүлгийн дарга Д.Эрдэнбат байр сууриа илэрхийллээ. Тэрээр “АН-ын бүлэг 2017 оны Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийсэнтэй холбоотойгоор хэд хэдэн саналтай байгаа. Үүнтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага хүссэн боловч Эрх баригчид гуравхан цагийн завсарлага авах эрх өгсөн. Төсвийн тодотголыг хүн ам, нийгмийн амьдралд уяалдуулах, өөрчлөх шаардлага байсан учраас бид анхаарал хандуулсан. Төсвийн тодотгол нь Олон улсын вальютын сангийн шаардлагаар батлагдах гэж байна. Хамгийн гол нь санхүүгийнхээ бодит байдлыг үнэн зөв үнэлж дүгнэх ёстой. Өргөтгөсөн санхүүжилтын асуудал нь нийгмийн бүх давхаргын хүмүүсийн аж амьдралыг хөндсөн. Төсөв, эдийн засгийн хүндрэл нэрийн дор орлого бүрдүүлэхийн тулд бүх төрлийн татварыг нэмсэнтэй холбоотойгоор асуудал үүсч байна. Нэг талдаа татвар нэмж болох ч нөгөө талдаа үргүй зардал өссөн явдал байна. Ерөнхий сайд төр өөрөө бүсээ чангалах ёстой гэсэн ч Төсвийн тодотгол нь үүнээсээ өөрөөр орж ирж байна. Энэ нь иргэдэд татварын дарамтыг авчирж байна. Сайд дарга нарын хэрэглээг танах бодлого барилгүй, татвар нэмэх бодлого барьсан. Хүүхдийн мөнгийг хүртэл 60 хувь хүртэл хассан. Эрх баригч МАН-д мөрийн хөтөлбөр гэж алга. Засгийн газарт хөтөлбөр гэж алга байна. Монгол Улсын төсвийн асуудал Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс даваад явчихсан. ОУВС мэддэг болсон байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа байр сууриа илэрхийлсэн.
“Нийт 3.3 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт гаднаас авахаар болж байна. Энэ мөнгөний 1.6 тэрбум ам.доллараар нь зээлээ хаана гэж байгааг би дэмжиж байгаа. Үлдсэн 1.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Гэвч ямар төсөлд хөрөнгө зарцуулах нь тодорхой бус байгаа. Төсвийн хуулиар татварын хувь хэмжээг нэмэхгүй байх боломжтой байна. Экспортод гаргаж буй бүтээгдэхүүнээс авах татвар хураамж, өөр бусад санхүүгийн асуудлаа ил тод болгох ёстой.
170 гаруй төрийн өмчид компани, үйлдвэрийн газар бий. Үүнээс жилд тавыг нь үр дүнтэй хувьчлаад байхад л эдийн засагт үр дүнгээ өгнө. Татвар нэмэх шаардлага байхгүй” гэсэн юм.
Төсвийн тодотголыг АН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийллээ.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 10 )
МАН-ЫНХАНД АН-ЫН АЛДАА ДЭНДҮҮ ИХ АШИГ ОРЛОГО НЭР ТӨРИЙГ ӨГЧ БАЙНА ДАА. ХҮН Ч БАЙ НАМ Ч БАЙ ХҮНИЙ АЛДААГ АШИГЛАЖ АЛДААН ДЭЭР НЬ ДӨРӨӨЛЖ МУУ ХЭЛЖ ЯВДАГ ХҮМҮҮС БОЛ ХАМГЫН АДГЫН НОВШНУУД БАЙДАГ ДАА. ТИЙМ ХҮМҮҮС БОЛ МАН-ЫНХАН БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.
Чи битгий шоуд новшоо. Та нао ингэж самраагүй бол ийм юм яригдахгүй байсийн шүү
Төрийн эрх барьж байхдаа юугаа бодож юугаа хийсэн юм бэ? Хувийн амбицдаа идэгдэхгүй олигтойхон, шудрага, хоёргүй сэтгэлээр ажиллаад дахин дахин сонгогдоод байж байхгүй яасийм.ОТ-н засгийн газрыг байгуулах гэж Алтанхуйгийн ЗГ-г унагах хуйвалдагчдын нэг шүү.Сайханбилэг элбэгдорж дганх...дган.... та нар ОТ -тавьж туугаад өрийг 4,5 тэрбумаар өсгөөд дараа нь ”эрдэнэт”-ийн их луйврыг эхлүүлээд үйлдэл дээрээ баригдаад одоо олон улсын шүүх дээр нүхээ засаад луйвраа гүйцээж чн юу болж байгаам.Ноён уулаа хамгаалаад тэмцэх сэтгэл бий юу? Тэнд төрсиймүү үгүй юу?
hooe novshoo ta nariin hiisen ajil.
Үнэхээр сэтгэл чинь өвдөж эх орноо гэж байгаа юм бол наад окопноосоо гараад иргэдтэй нийлж тэмц чадахгүй бол чацга царайлаад худлаа шоу шаадгаа боль хэн бодит зүйлд ойр байна ард олон түүнийг л дэмжинэ
Монгол улс оувс гэдэг байгуулагын шууд удирдлаган доор тэдний хараа хяналтаас гарахгүй тэдний хөрөнгө мөнгийг өсгөдөг орон болоод удаж байна шүү хүн ард минь .
Одоо мэдэж байгаа юм уу ? оувс гэдэг байгуулагын гишүүн болсон тэр өдөрөөс л Монгол улстай холбоотой бүгдийг мэдэж хийсээр ирсэн цаад санаа нь Монголыг дампууруулаж хөрөнгө оруулагч нэртэй луйварчид хуваан авах зорилго агуулаад дарауй 25жилийн нүүр үзлээ .Эрдэнэбат төрд ажиллаж явахдаа мэдээгүй юм аа одоо мэдсэн нь гутмаар .Ийм л мэдэрэлгүй юмнууд ордоноор дүүрэн холихолдсон хар өдөрүүд байсан даа .өнгөрсөн болон одоогын тэнэгүүдийг зүгээр л хүн харахад ерөнхийлөгч, дарга, сайд болгоод ард нь маш муу зорилго агуулсан балмадууд Монгол улсын минь төрөөр тоглож бас доромжилож байсан шүү .
Монгол улс бие даасан улс болсноо тунхаглаад удаж байгаа шиг санагдах юм оувс гэж улсын эдийн засгийн бодлогыг зохицуулдаг газар юм болов уу гэж бодогдох боллоо хоорхий сайд дарга нар суулийн уед дандаа л татвар нэмнэ хуухдийн монго хасна оувс тэгж хэлсэн гэх болж яанадаа монгол улс минь ур хуухэд минь л бага зовоосой доо би багадаа эцэг эх минь ажлаа сайн хийвэл их цалин авдаг гэж бодоод залуудаа унэнч шударга ажиллавал сайхан амьдарнаа гэж бодон тэр бодлоороо сайхан амьдарсан одоо бол хуухдууд минь юм юмаар дутмаг байнгын ор зээлтэй байгааг хараад энэ тордоо гомдох юм аа
Монгол улсыг валютын сангаас хараат болгох ажлыг танай нам хийгээ биздээ. АН монголыг өрөнд оруулж танай намынхан бондын мөнгийг хувааж хувьдаа завьшаад өнөөдөр монгол улс өрнөөсөө босож чадах ийм байдалд орсон. Та нар ичээч. Өнгөрсөн 4 жил АН-ынхан хагартлаа баяжсаныг бид нар харж байгаа худлаа улс төр хийж энхийн цагаан тагтаа болж жүжиглэхээ боль улс орныг өрөнд оруулж хамаг үйлдвэрийн газруудыг хувьчилж аваад баяжсан нөхдүүд бол АН-ынхан. Эднийг шалгах хэрэгтэй яагаад үүнийг хийхгүй байгаа нь нэн сонин