УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим татварыг ирэх тавдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэх саналыг дэмжсэн. Суудлын автомашины гаалийн татвар, Хүүгийн орлогын татвар, Импортын тамхинд ногдуулах татварыг тодорхой хэмжээгээр нэмж ирэх сараас хэрэгжүүлэхээр Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгээр дэмжигдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулна гэж байсныг хугацааг нааш татжээ.
Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон. Хадгаламжийн хүүнээс 2017 онд 43 тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлэхээр тооцсон байна.
Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэхээр тооцжээ. Ийнхүү гурван төрлийн татвар нэмэгдэхээр эхний ээлжинд дэмжигдээд байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 16 )
Chutgur awag tsaashaa tertei tergvi mongols daijmaar bhad chin nemeed bhda ydiin te1yumnuud uls oron udirdaj chadgvi bol ogtsruul taarna
африкас дор амьдрах болох нээ юм л бол татвар нэмнэ хөрөнгө хасна танна гэж донгосхын оронд өөрсдийн тансаглалаас татгалзмаар байна. Энэ хэдэн ажилаа мэддэггүй мөнгөний сайдуудын огцоруулмаар байна.
Yaduurch tuildsan irgediinhee nuruun deer ulam daramt nemj bgaa ni niigmiig togtvorgui baidald oruulj .uimeen samuund oruulah bodlogo yavuulaad baih shig bna daa.
Новшнуудаа татвараар дарамталж байж бослого гаргав малнуудаа
Хамгийн түрүүн олон байр үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсээс үл хөдлөх хөрөнгийн, архины татвар ав аа
Яагаад архийн татвар авахгүй байна тамхи татаад хүн алсан хүн байдаг уу
Ахмадууд, хүүхдээ ялгаварладаг МАН, төр хэрэггүй, Дахин бүү сонго.
Хамгийн түрүүнд архины албан татварыг нэмэхгүй хадгаламжын хүүнээс татвар авч байгаа юм бол.
Монголыг төр удирддаггүй, Нам удирдддаг. Энэ МАН, АН хоёрыг Төр дахин бүү гарга. Хэзээ ч бүү гарга. Өдөр бүхэн санаж яв. Ахмадаа , хүүхдээ ялгаварладаг УИХ-ын дарга огцор. Ард түмний эсрэг хууль гаргаад байх юм.
Neeh surtei yariad l bsan arhinii uildveruudees zaisangiin bayachuudaas ul hudluh hurungiin tatvar yu ch l bhgui bnshde
haraal idsen ene pzda tsarailsan lalruud bgaa tsagt mongold amidrah hetsuu bn shuu, zailah mini zgr