Элчин сайд Л.Баттулга Казакстан Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

2017 оны 04 сарын 13

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт 4 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top