“Оффшор”-той тэмцэх хяналтыг АТГ хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 13

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.


 Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг 38900 гаруй хүн болон тэдний гэр бүл, үр хүүхэд оффшор бүсэд данс нээж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж болохгүй хэмээн хуульчлав. Хуулийн хэрэгжүүлэлтэд хяналт тавих үүрэг нь АТГ-т оногдож байна. Хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих бэлтгэл ажил, хүний нөөцийн асуудал нь тус газарт харьяалагдах юм байна. 

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top