УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 58 гишүүн оролцож, Офшорын хуулийг 74.1 хувийн саналаар баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Энэ хуулийн хэрэгжих хугацаан дээрээ анхаарахгүй бол ард түмэн ч үүнийг хүлээж авахгүй, Баярцогтод ч, Сайханбилэгт ч, ах дүү нарт нь ч хамааралгүй хууль болчихлоо. Тийм учраас энэ хууль хэрэггүй. Үүнийг зохицуулах эрүүгийн хууль, мөнгө угаах хууль, татвар нуун дарагдуулах хууль гээд байна.
Энэ бүхэн хуулийнхнаас болсон. Баярцогтыг шалга гэхээр офшор гэдэг үг хуулин дээр алга гэдэг. Тэгэхээр офшор гэдэг үгийг хууль руу хийх гэж байна гээд ийм балай юм болгоод хаячихаж байгаа юм. Гэтэл одоо ямарч шалгах боломжгүй болчихлоо. Одоо тэд нарт хамааралгүй болчихсон төрийн албанаас гарчихсан, хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөө болчихсон учраас. Тиймээс нэг бол төрийн албанд өмнөх 4 жилд, бүр 8 жилд ажиллаж байсан хүмүүсийг шалгаж болдог болгоё. Үгүй бол энэ хуулийнхаа хэрэгжих хугацааг хойшлуулж жоохон засвар хийе." гэсэн бол УИХ-ын дарга М.Энхболд хууль нэгэнт батлагдчихсан учраас одоо энэ талаар ярих боломжгүй гэсэн юм.
А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )