Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийг ерөнхийлөгч яагаад нууцаас гаргав

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 14

  УИХ-ын дарга Ц.Нямдорж, С.Зориг агсаны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Хууль зүйн яам, шүүх, прокурор, тагнуулын байгууллагын удирдлагуудад нээлттэй захидал илгээсэн байна. Тэрээр хэргийг үнэн зөв шийдээгүй гэж үзэж буй юм. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЗОРИГ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПЮКУРОР М.ЭНХ-АМГАЛАН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦ НАРТ

Та бүхний амар амгаланг асууж нэгэн асуудлаар нээлттэй захидал илгээж байна.

Миний бие социализм ид цэцэглэж байх үед хуулийн мэргэжлээр сургууль төгсөж, тэр үеийн хуулийн томчуудын дэргэд 10 жил ажиллаж, дараа нь тэр систем нурахыг нүдээрээ үзэж, бас шинэ Үндсэн хууль батлагдаж энэ цагийн төр “боссон” 30-аад жилийн амьд гэрчүүдийн нэг юм. Та бүхний хэн нь хэн болохыг, хуульчийн хувьд ямар замаар явж өнөөдрийн өндөрлөгт хэрхэн хүрснийг чинь гадарлах нэгэн. Би өнөөдөр Та бүхэнд хуульчийн чинь хувьд гэхээсээ илүү хүний чинь хувьд хандаж байна. Та бүхний толгойлдог байгууллагуудын оролцоотойгоор Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хохироосон хэргийг 19 жил мөрдөж, нэр бүхий иргэдийг баривчилснаас хойш хоёр жил маш нууцын зэрэглэлтэйгээр мөрдөн мөшгиж эцэст нь хоёр шатны шүүх “хаалттай” хуралдаж, гурван иргэнд ялын дээдийг оноолоо.

Хуулийнхны энэ шийдвэр Монголын ард түмэнд сэтгэлийн тайвшрал биш нэмэлт зовлон чирлээ. Яагаад гэдэг асуулт ар араасаа ундарч, түүнд Та бүхэн ганц ч тоймтой хариулт өгч чадахгүй байна. Ийнхүү Та бүхэн өөрсдийнхөө зохиосон нууцын “хавх”-нд өөрсдөө бүдэрч уналаа. Энэ шийдвэрт чинь уг шийдвэрийн захиалагч, хэргийг мөрдсөн, хянасан, шүүсэн хэдхэн хүн Та бүхний дохио зангаагаар хөдөлдөг хөлсний хэдэн коментчингоос өөр итгэх хүн алга. Миний бие хуулийнхантай ажил амьдралаа холбосноос хойшхи 36 жилийн хугадаанд хуулийнханд итгэх ард түмний итгэл ингэж шалдаа тултал унасан тохиолдол хараагүй юм байна. Яагаад байдал иймдээ хүрэв. Үүнийг л би Та нараас асуух гээд байгаа нь энэ. Ямар ч хариултгүй “яагаад” гэдэг нэг л асуулт хүн бүрийг ороогоод байгаа учраас хариуг нь олон нийт Та бүхнээс нэхээд байгаа хэрэг.

Албан үүргийнхээ хувьд хуулийнхан дор дурдсан асуудлуудад баримт нотолгоотой хариу өгөх учиртай. Үүнд:

1. Хуулийнхан энэ хэргийг “захиалгат” гэж шийдвэрлэлээ. Захиалагч нь хэн байсан бэ. Ялын дээдийг авсан наад гурван хүн чинь бүтэн хоёр жил мөрдөнд “хатахдаа” захиалагчийнхаа нэрийг хэлээгүй атлаа “захиалгаар хүн алсан” гэж хэргээ хүлээсэн болж байна уу. Эсхүл хуулийнхан нэрийг нь хэлүүлж чадаагүй учраас шүүх хурлын дараа захиалагчийн эрэлд гарсан болж байна уу?

2. Энэ хэргийн захиалагч нь нэг бол их мөнгөгэй хүн, эсхүл өндөр албан тушаалтан байсан гэдэг сэжиг хардлага байдаг нь нууц биш, хуулийнхан ч энэ хавьд түүнийг нь “хайж” байгаа. Тэгвэл ийм өндөр зиндааны захиалагч яагаад Оросын, эсхүл Монголын эрүүгийн ертөндаөс биш Улаанбаатар хотыг бараг мэдэхгүй, хөдөөний борог амьдралтай, бага насны гурван хүүхэдтэй эмэгтэй, 16 настай хүүхдийг захиалагчаар сонгов гэсэн дараагийн асуулт гарна. Хань ижилтэй, тогтсон амьдралтай, 2-11 насны гурван хүүхэдтэй монгол эх хүн 16 настай хүүхэд уруу татаж Улаанбаатар хотод зочид буудлаар хэсүүчилж хүн алаад явж байх уу? Үүнд чинь мэргэжлийн бүү хэл эрүүл ухаантай хүн итгэхгүй байна.

3. Ял шийтгүүлсэн энэ гурван хүн УИХ-ын гишүүн, төрийн сайдыг зэрлэгээр хөнөөсний төлөө ямар шан харамж авсан бэ? Эсхүл үнэ төлбөргүйгээр хүн хөнөөж, захиалагчид хандив өргөсөн болж байна уу? Та бүхний үг болгон нь үнэн гээд байгаа Ц.Амгаланбаатар чинь хүн алсныхаа төлөө “30000” төгрөг авсан, “1.0 сая” төгрөг авсан, “цаасанд боодолтой мөнгө авсан” гэж 3 өөр мэдүүлэг өгсөн гэх юм билээ. Ийм үнээр С.Зоригийн аминд халдаж, нэг хүн 10 мянган төгрөг авсан болж байна уу?

4. Энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг Та бүхэн сүр бадруулан баривчилж бүтэн жил хорьсны эцэст хэн ч биш болголоо. Гол гэрчийг нь шүүх хуралд оруулаагүй атлаа хэлсэн зургаар нь хүн ялладаг шүүх байдаг юм уу. Наад Б.Булган чинь “Зоригийг хүүхэд алаагүй, би эмч хүн, хүүхэд, том хүн хоёрыг ялгахтайгаа байгаа” гэх мэтээр яллахад ашиггүй мэдүүлэг өгсөн тул түүнийг зориуд шүүх хуралд оруулаагүй гэх юм билээ. Зөвхөн Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй чинь энэ хэргийг зохиомлоор бүрдүүлсэн, шүүсэн гэдгийг барин тавин нотлоод байна даа.

5. Энэ хэргийг үйлдсэн гэж хэрэг хүлээгээд байгаа Ц.Амгаланбаатар чинь зургаан хүнийг “алсан”-аас гадна, дөрвөн хүнийг хөнөөсөн гзж худал мэдүүлсэн байх юм. Хүн хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн, дахин ямар ч хзрэг хүлээсэн нэмж ял авахгүйгээ мэдэрсэн, урьд нь олон хүний аминд хүрсэн гэж удаа дараа худал мэдүүлэг гаргаж, хүн гүтгэж хуулийн байгууллагын ажилд багагүй хүндрэл учруулж байсан, гадуур түр ч болов нар салхинд гарахын тулд юу ч гэж худал хэлж мэдэх ийм хүний үгээр хэргийг шийдвэрлэдэг чинь ямар учиргай юм. Энэ хүн “гяндан”-гаас онцгой дэглэмтэй ангид шилжих байтал яагаад дэглэм алгасаж чанга дэглэмтэй ангид шилжив, яагаад чанга дэглэмтэй хорихын ялтан бараг хоёр жил хорихын эмнэлэг, эсхүл хүүхдийн хориход байрлаж сэлгүүцэв, яагаад ийнхүү сэлгүүцэж байхдаа гар утастай болж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “Зоригийн хэрэг”-ээр дарамтлах болов, яагаад хотод байсан хоригдол Эрдэнэтэд амьдарч байсан хүмүүсийн өмсөж явсан хувцасны өнгийг, тэр бүү хэл гэрлээ асааж унтраахыг хүртэл мэдэж байв, яагаад өмнө нь “орцонд хүлээж байсан” ЦАмгаланбаатар сүүлд нь өөрөө гэрт нь орж хүн алсан болж хувирав. Ийм л “эрүүл биш” ганц хүний үгээр Та нар энэ хэргийг “босгож” шийдлээ.

6. Энэ хэргийг яагаад “маш нууц”-ын зэрэглэлд хамруулж, бүх шатны шүүх хурлыг хаалттай хийв. Гүйцэтгэх ажил явуулсныг эс тооцвол энэ бол гэрт нь гарсан ердийн л хүн амины хэрэг. Ийм хэргийг одоо байтугай социализмын үед бүх нийтийн өмнө тасалдаг байсныг мартсан уу. Хуулийнхан энэ хэргийг зохиомлоор бүрдүүлж гэмгүй хүмүүст ял халдааж жинхэнэ захиалагч, жинхэнэ гүйцэтгэгч нарыг нууж өнгөрөөх зорилгоор энэ бүх ажлыг ард түмнээс нууж байна гэсэн хардлагад Та бүхэн ямар хариулт өгөх вэ?

Хуулийн өндөр алба хашиж байсан зарим хүн “энэ хэргийн гүйцэтгэгч заавал Эрдэнэтийн хүн байх ёстой” гэх ухааны юм ярьж, энэ хэрэгт байнга сэрдэгдэж байдаг зарим хүн хэргийн яллах талын зарим баримтыг ил болгосон Ерөнхийлөгчдөө жигтэйхэн баярлаж байгааг юу гэж ойлгох вэ. Тагнуулын газар голлон шалгаж байгаа хэрэгт тагнуулын байгууллагын ганц ажилтан “шинжээч”-ийн дүгнэлт гаргаж маш нууцын зэрэглэлд оруулсныг юу гэж үзэх вэ?

7. Яагаад “нууц” гэгчээр айлган сүрдуүлж өмгөөлөгч нарыг амьгүй албат болгов. Яагаад өмгөөлөгчтэй ижил, эрх үүрэгтэй прокурорууд давж заалдах шатны шүүх хурлын дараа Монгол телевизээр яллах нэг талын мэдээлэл хийж биднээс өөр хүн энэ талаар ярьж бичвэл ялд татна гзж айлган сүрдүүлэв. Уг нь алах малын үсийг ав, алах хүний үгийг сонс гэсэн мэргэдийн үг бий дээ. Нөгөө нэг талыг барьдаггүй шударга шүүх, мэтгэлцэх зарчим, өмгөөлөх эрх, эргэлзээтэй бол шүүгдэгчийн хувьд ашигтайгаар шийддэг зарчим хаачсан бэ?

8. Яагаад Тагнуулын дарга, Ерөнхийлөгчид хандаж, Ерөнхийлөгч нь зарим баримтыг нууцаас гаргав, яагаад прокурорууд зөвхөн яллах мэдээллийг цуглуулж олон нийтийн телевизээр мэдээлэл хийж “Шүүхийн шийдвэр зөв” гэсэн ятгалаг явуулав. Яагаад яллагчийн үнэ тэнгэрт хадаж өмгөөлөгчийн үнэ газарт оров.

9. Энэ хэрэгт шийтгүүлсэн Б.Содномдаржаа яагаад 2015 оны гуравдугаар сард Улаанбаатар хотод ажиллааж амьдардаг АТГ-ын ажилтантай (тусгай бэлтгэлтэй) Эрдэнэт хотод маргалдав, яаж яваад тэд тааралдав, яагаад Б.Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэв, яагаад үүнээс хоёр сарын дараа Т.Чимгээгийн хашаанд шөнө дөлөөр нас барсан хүний цогцос хаяж айлган сүрдүүлэв.

Хүн хэлэх нь бүү хэл сонсох аргагүй мессэж бичүүлж дарамтлах, тусгай даалгавартай хүн явуулж өдөөн хатгалга хийж эрүүгийн хэрэг үүсгүүлэх, хүний цогцос хашаанд нь хаяж айлган сүрдүүлэх, ингэж байгаад сүр бадруулж дайчлан баривчлах чинь хаанахын ёс вэ? Монголын хуулийн байгууллага хүн төрөлхтний хамгийн хэрцгий үеийн ийм адал балмад арга хэрэглэж байгаа чинь ариун явдал юм уу. Мөрдөн байцаах ажилд хяналт тавих, алдаа гарвал нэн даруй таслан зогсоох үүрэгтэй прокурорын байгууллага энэ хэргийн мөрдөн байцаалтын ажлыг шууд удирдаж (орлогч прокурор Эрдэнэбат) яллаж, эцэст нь шүүхийн шийдвэрийг тайлбарлаж байгааг, дээрх бүх завхралын хажуугаар нүдэн балай чих нь дүлий өнгөрснийг юу гэж ойлгох вэ? Та бүхний удирддаг байгууллагууд гэмгүй хүмүүсийг хзлмэгдүүлэн С.Зоригийн амь нас хохироосон хэргийг “эзэнжүүлж” хэрэг дээрээ жинхэнэ захиалагч, жинхэнэ гүйцэтгэгчийг 25 жилийн хугацаагаар нуух ажиллагааг зохион байгууллаа гэж хардах хүн газар сайгүй байна.

   Хуулийнхан жирийн иргэдийг хэтэрхий дээрэлхэж өмгөөлөгч нарт нь “нууц”-ын скоч нааж төр, ард түмнийг хэтэрхий басамжлаад байгаа учраас би Та нарын өөдөөс ийнхүү өрвөлзөөд байгаа юм. Хуульчдын энэ захиалгат шийдвэрээс шалтгаалж мөрөөрөө амьдарч байсан жирийн Монгол эхчүүд насны эцэст дээлтэйгээ хатаж, төрүүлсэн хүүхдүүд нь шоронд биеэрээ хатаж, ард нь үлдсэн үр хүүхдүүд нь хагас өнчирсөн зүрхээ тэврэн нулимсандаа дэвтэж явааг, зарим нь харамсалтайгаар амь үрэгдсэнийг Та нар хүнийхээ хувьд харахгүй, мэдрэхгүй байна уу? Миний та нараас асуух гээд байгаа гол юм энэ. Захиалагчийг олоогүй, шүүх хурлыг нээттэй хийгээгүй, Б.Булганы үгийг сонсоогүй цагт хуульчдын энэ шийдвэрт хэн ч итгэхгүй дээ. Энэ бүхнийг зохион байгуулсан хүн тун удахгүй “энэ бүхэн надад хамаагүй хуулийнхны хийсэн ажил” гэж хэлчихээд явна. Ард нь үлдэх Та нар яаж хүний нүүр харж амьдрах юм бол. Энэ хэргийн талаарх миний байр суурь, хэлсэн зүйлс Та нарын дургүйг дээд зэргээр хүргэж араа шүд чинь хавирч, болж өгвөл “Ц.Нямдорж Хятадын тагнуулч” гэх зохиомол хэргээ сэдрээж, Шүүхийн ажилд хөндлөнгөөс оролцлоо гэж ял асуухыг чинь ч мэдэж л байна. Буянаараа л болцгоо. Хуульчдын “нөр их хөдөлмөр”-ийн үр дүнд зовлондоо хэтэрхий цадсан жирийн хүмүүсийн өдрөөс өдөрт сүйрч буй гунигт амьдрал, Үндсэн хуулийн суурь зарчим нуран унаж нэг хүний дур зоргын засаглал тогтож Та бүхэн үүний гар хөл, эрэг шураг, залхаан цээрлүүлэгч нь болж байгааг харсаар үзсээр байгаад би дуугүй сууж чадахгүй нь. Бүх юм цаг хугацааны болон үнэний шалгууртай байдаг. Хариуцлага нэхэх өдөр тун удахгүй ирнэ гэдгийг битгий мартаарай. Уг нь газрын ойр, гарзын бага нь дээр гэсэн үг байдаг юм шүү.

Гэмтэнд зэм хүртээх хатуу сэтгэл, гэмгүйд ял байгугай хир үл хүртээх нинжин сэтгэл хуульч хүнд зэрэгцэн оршиж, энэ дундаас чинь л нөгөөх үнэн, шударга ёс төрдөг учиртай юм.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬЧ Цэндийн НЯМДОРЖ

Сэтгэгдэл ( 66 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ороолон(103.26.193.207) 2025 оны 03 сарын 13

нохой барьдаг нохой нохойндоо бариулж үхдэг гэдэг.

1  |  0
tselmeg(112.72.11.118) 2025 оны 03 сарын 13

Nogooduulee ta nar minii esreg duugaraad uzeerei l gesen bna .Ooroo ydarsan humuusiin neriig barij huuliinhniig daramtlahaa bolio

1  |  0
зөв(103.10.22.14) 2025 оны 03 сарын 13

Хуулийнхан таныг ингэж хэлмэгдүүлэх аюул ойрхон бна.Нямдорж ямарч муу зүйл хийсэн бай энэ удаа бол маш зөв дуугарч бидний болоэ хойч үеийн хэлмэгдүүлэлтийн эсрэг дуугарсанд баярлалаа.Сайн бодож байж юмаа бичиж бай.

1  |  0
tugj(66.181.176.18) 2025 оны 03 сарын 13

Зөв гэж бодож байна

1  |  0
зочин(103.229.120.84) 2025 оны 03 сарын 13

Нямдорж гуай унэн юм бичсэн байна шдэ жирийн иргэний хувьд уг хэргийг унэн зов шийдээгуй гэж боддог. Нямдорж гуай шударга шуу

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо гэнэт сэржээ. Шантажны загалмайлсан эцэг. Одоо хөлд нь хүний өөрийн хэчнээн амьтан өртөх бол...

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Намынхантайгаа хамт унах нь дээ...Харамсалтай нь үнэнд нэг л өдөр гүйцэгдэнэ. Бие биеэ тойруулж нухсаар бүгд дуусна. Нэгэнт өндөрт гарч нэгэнт гаршгүй торонд орсон хүмүүс...

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Өөрөө найдваргүй байдалд орж дээ. Сүүлчийн шантааж байгаасай...

1  |  0
П(93.184.66.227) 2025 оны 03 сарын 13

Нямка эхлээд УИХ-аа хуралдуулаад , Тогтоол гаргаад уг хэргийг нууцлалаас нь хасчих. Тэгээд Нээлттэй болсных нь дараа л ЯАГААД гэж асууж байгаа асуултууддаа хариулт авч болох бизээ. Гэтэл нэг шат алгасаад, Нууцлалаас хасагдаагүй байхад нь ЯАГААД Яагаад гээд байх нь ШОУ-ны шинж чанартай Рекламны үйлдэл шиг л харагдах юм.

1  |  0
й(204.85.191.30) 2025 оны 03 сарын 13

Ер нь энэ хэргийг маш нууцад авна уу байна уу энэ нэг дөрвөд өвгөнд ямар хамаа байнаа.

1  |  0
й(204.85.191.30) 2025 оны 03 сарын 13

Ер нь энэ хэргийг маш нууцад авна уу байна уу энэ нэг дөрвөд өвгөнд ямар хамаа байнаа.

1  |  0
й(204.85.191.30) 2025 оны 03 сарын 13

Ер нь энэ хэргийг маш нууцад авна уу байна уу энэ нэг дөрвөд өвгөнд ямар хамаа байнаа.

1  |  0
й(204.85.191.30) 2025 оны 03 сарын 13

Ер нь энэ хэргийг маш нууцад авна уу байна уу энэ нэг дөрвөд өвгөнд ямар хамаа байнаа.

1  |  0
хүн(185.11.180.67) 2025 оны 03 сарын 13

Ц.Нямдорж бол бодит баримтыг мушгин гуйвуулж гүтгэхдээ гаршсан ХУЖААГИЙН ТАГНУУЛЧ хүн. Тэрээр эрх мэдлээрээ түрий барин тал тал тийш үсчин урьдын адил гүтгэн дайрч ЗОРИГИЙН ХЭРГИЙГ улстөржүүлж уснаас хуурай гарахыг оролдож байна

1  |  0
ХЯТАД ТУРШУУЛ(109.163.234.8) 2025 оны 03 сарын 13

НИ ХАУ НЯМДОРЖОО ХАХАХАХАХА. МУУ БАЛИАР ШОУЧИН МИНЬ МОНГОЛЫН ЦӨӨХӨН АРД ТҮМНИЙГ ЧИ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ? ЧИНИЙ ЦААД САНААГ ХЭН МЭДЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ОДОО БОЛЬ. ХӨӨӨЕ ЭНЭ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙГААД БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ НОВШИЙГ ИНГЭЭД ЗҮГЭЭР БАЙЛГААД БАЙЖ БОЛЖ БАЙГАА ЮМУУ

1  |  0
ХЯТАД ТУРШУУЛ(109.163.234.8) 2025 оны 03 сарын 13

НИ ХАУ НЯМДОРЖОО ХАХАХАХАХА. МУУ БАЛИАР ШОУЧИН МИНЬ МОНГОЛЫН ЦӨӨХӨН АРД ТҮМНИЙГ ЧИ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ? ЧИНИЙ ЦААД САНААГ ХЭН МЭДЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ОДОО БОЛЬ. ХӨӨӨЕ ЭНЭ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙГААД БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ НОВШИЙГ ИНГЭЭД ЗҮГЭЭР БАЙЛГААД БАЙЖ БОЛЖ БАЙГАА ЮМУУ

1  |  0
ККК(168.1.23.107) 2025 оны 03 сарын 13

Ц.Нямдоржийн харгис үйл ажиллагааны үр дагавраар 2000-2004 онд нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автаж, 37 онд эргээд оччихсон юм шиг уур амьсгал бүрдсэн байсныг хүмүүс мартаагүй байгаа. 1992 оноос эдүгээ хүртэл Нямдоржийн ааш араншин, үйлдэл үг яриа манай эрх баригчдыг хагаралдуулах, монгол төрийг хүчгүйдүүлэх, монголын хууль хяналт, тагнуулын байгууллагыг сул дорой байлгахад чиглэж ирлээ. Үүний цаана хэний эрх ашиг сонирхол байна вэ гэдгийг эргэцүүлэн бодох цаг нэгэнт болсон. Уг нь харийн тагнуултай холбогдсон этгээд улс төрийн орон зайгаас нэн даруй зайлуулагддаг жишиг дэлхийн том, жижиг аль ч

1  |  0
ККК(168.1.23.107) 2025 оны 03 сарын 13

Ц.Нямдоржийн харгис үйл ажиллагааны үр дагавраар 2000-2004 онд нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автаж, 37 онд эргээд оччихсон юм шиг уур амьсгал бүрдсэн байсныг хүмүүс мартаагүй байгаа. 1992 оноос эдүгээ хүртэл Нямдоржийн ааш араншин, үйлдэл үг яриа манай эрх баригчдыг хагаралдуулах, монгол төрийг хүчгүйдүүлэх, монголын хууль хяналт, тагнуулын байгууллагыг сул дорой байлгахад чиглэж ирлээ. Үүний цаана хэний эрх ашиг сонирхол байна вэ гэдгийг эргэцүүлэн бодох цаг нэгэнт болсон. Уг нь харийн тагнуултай холбогдсон этгээд улс төрийн орон зайгаас нэн даруй зайлуулагддаг жишиг дэлхийн том, жижиг аль ч

1  |  0
ХЯТАД ТУРШУУЛ(109.163.234.8) 2025 оны 03 сарын 13

НИ ХАУ НЯМДОРЖОО ХАХАХАХАХА. МУУ БАЛИАР ШОУЧИН МИНЬ МОНГОЛЫН ЦӨӨХӨН АРД ТҮМНИЙГ ЧИ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ? ЧИНИЙ ЦААД САНААГ ХЭН МЭДЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ОДОО БОЛЬ. ХӨӨӨЕ ЭНЭ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙГААД БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ НОВШИЙГ ИНГЭЭД ЗҮГЭЭР БАЙЛГААД БАЙЖ БОЛЖ БАЙГАА ЮМУУ

1  |  0
zochin(103.242.47.54) 2025 оны 03 сарын 13

hen ch baisan unen l zuil bichsen bna manai tsagdaa , atg , tagnuul , zereg gazruud ygaad unencheer ajilaa hiihgui bgag bas bodoh l heregtei dee

1  |  0
ККК(168.1.23.107) 2025 оны 03 сарын 13

2000-2004 онд Ц.Нямдоржийн үнэн бодит байдлыг хэлсэн хүн бүрт эрүүгийн хэрэг үүсгүүлж байцаалган айлган сүрдүүлж дарамталж байсан. Ц.Нямдорж монголын хуулийг өөрийн эрх ашиг дур хүсэлд нийцүүлэн тайлбарлаж, завхаруулж байсан хүн.

1  |  0
Э(204.8.156.142) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НЭГ ЭРГҮЙ МАЛААС БОЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХООРОНДОО ХЭРЭЛДЭЖ ХАГАРАЛДАХ БОЛЛОО. ЭНЭ ХЯТАДЫН ЗАХИАЛГААР ХИЙЖ БАЙГАА АЖЛАА ЗОГСООХИЙГ ШААРДАЖ БАЙНА

1  |  0
зочин(112.72.11.113) 2025 оны 03 сарын 13

харин нямдорж гэдэг хүн ямар зорилготой энэ асуудлын талаар сүүлийн үед янз бүрийн мэдэгдэл гаргаж сандарч тэвдээд байгааг ойлгохгүй юм.улс орны эрх ашгийн төлөө бол худлаа.улстөрийн шат ахих зорилготой юу?эсвэл хэн нэгэн хүний захиалгаар уу?эсвэл тэмүүжингийн хэлснээр том улстөрчид энэ хэрэгтэй эрх ашиг холбоотой байна уу?нямкагийн хүүхэд нь шахаа хийсэн энэ тэр асуудал байгаа болохоор мань хүнийг улаан хамгаалагч бол гээд цаад эзэд нь шахаад байна уу?нямкагийн үйлдэл ихэд сэжиг төрүүлж байна даа.харин илрүүлсэн улстөрч бол сонгуультай холбоотой хөзрөө дэлгэхийг түр хүлээнэм.

1  |  0
ААЛЗ НЯМДОРЖ(178.20.55.16) 2025 оны 03 сарын 13

ХӨӨЕ МУУ БАЛИАР УВС НОВШ МИНЬ ЕР НЬ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭНЭ БАРУУН АЙМГИЙН ГАРАЛТАЙ НОВШНУУД ИХ ГАЙ БОЛЖ БАЙСАН ШҮҮ. БИТГЭЭ ӨНГӨРСӨН БАЛАРСАН ШИЙДЭГДСЭН ХЭРГИЙГ ЯНЗ БҮР БОЛГОЖ ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛ. ЧИ МУУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БИЗ... ААЛЗЫГ САЙН ШАЛГА, ШААРДЛАГАТАЙ БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХАРИУЦЛАГА ТООЦХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
ААЛЗ НЯМДОРЖ(178.20.55.16) 2025 оны 03 сарын 13

ХӨӨЕ МУУ БАЛИАР УВС НОВШ МИНЬ ЕР НЬ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭНЭ БАРУУН АЙМГИЙН ГАРАЛТАЙ НОВШНУУД ИХ ГАЙ БОЛЖ БАЙСАН ШҮҮ. БИТГЭЭ ӨНГӨРСӨН БАЛАРСАН ШИЙДЭГДСЭН ХЭРГИЙГ ЯНЗ БҮР БОЛГОЖ ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛ. ЧИ МУУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БИЗ... ААЛЗЫГ САЙН ШАЛГА, ШААРДЛАГАТАЙ БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХАРИУЦЛАГА ТООЦХ ХЭРЭГТЭЙ

1  |  1
ААЛЗ НЯМДОРЖ(178.20.55.16) 2025 оны 03 сарын 13

ХӨӨЕ МУУ БАЛИАР УВС НОВШ МИНЬ ЕР НЬ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭНЭ БАРУУН АЙМГИЙН ГАРАЛТАЙ НОВШНУУД ИХ ГАЙ БОЛЖ БАЙСАН ШҮҮ. БИТГЭЭ ӨНГӨРСӨН БАЛАРСАН ШИЙДЭГДСЭН ХЭРГИЙГ ЯНЗ БҮР БОЛГОЖ ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛ. ЧИ МУУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БИЗ... ААЛЗЫГ САЙН ШАЛГА, ШААРДЛАГАТАЙ БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХАРИУЦЛАГА ТООЦХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
ААЛЗ НЯМДОРЖ(178.20.55.16) 2025 оны 03 сарын 13

ХӨӨЕ МУУ БАЛИАР УВС НОВШ МИНЬ ЕР НЬ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭНЭ БАРУУН АЙМГИЙН ГАРАЛТАЙ НОВШНУУД ИХ ГАЙ БОЛЖ БАЙСАН ШҮҮ. БИТГЭЭ ӨНГӨРСӨН БАЛАРСАН ШИЙДЭГДСЭН ХЭРГИЙГ ЯНЗ БҮР БОЛГОЖ ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛ. ЧИ МУУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БИЗ... ААЛЗЫГ САЙН ШАЛГА, ШААРДЛАГАТАЙ БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХАРИУЦЛАГА ТООЦХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Зочин(87.89.22.38) 2025 оны 03 сарын 13

Үнэнийг хэлжээ. Монголын АТГ ШҮҮХ ПРОКУРОР ЦАГДАА зэрэг бүх хүчний байгууллагыг томилдог атигар мангас Элбэгдорж энэ улс орныг ёстой холион бантан болгож өөрийн хөлсний этгээдүүдээр зохиомол хэрэг үүсгүүлэн гүтгэн гүжирдэж гэмтэн болгодог сонгодог тогтолцоог бий болгож үүний уршгаар олон олон иргэн гэмт хэрэгтэн болон хэлмэгдэж байгааг монголын ард түмэн гэрч болон харан амьдарч байна. Энэ бүхний ундрага болсон гэмт бүлэглэлийн толгойлогч хорчин хорлогчин хар санаат хар мангас Элбэгдорж болон түүний томилсон хууль хүчний байгууллагын хар гартан хар сэтгэлтэнгүүдийг зайлуулахгүй бол монгол улссөнөхнээ

1  |  0
П(64.113.32.29) 2025 оны 03 сарын 13

НЯМДОРЖ ХАШААНЫ НОХОЙ ШИГ ХУЦАЖ Л БАЙГ ХАХАХАХА

1  |  0
зочин(112.72.11.113) 2025 оны 03 сарын 13

нямдорж хуульч мэргэжилтэй улстөрч.тэр хүн хуульчийн нүдээр биш улстөрчийн нүдээр асуудлыг хараад байна.харин энэ хэргийг илрүүлсэн улстөрч хөзрөө дэлгэх гэж яарахгүй байгаа учраас л элдэв хардлага сэрдлэгэ илэрсэн илрээгүй энэ тэр элдэв асуудлууд хөврөөд байна.манай хууль хяналтын байгуулгынхан аль хэдийн энэ хэргийг захиалагч зохион байгуулагч гүйцэтгэгч нарыг нь илрүүлээд шалгачихсан гэдэгт би лав хувьдаа итгэлтэй байна.манай хуульчид захиалагчийг нь илрүүлээгүй байж бол захиалгат аллага гээд хэдэн хүн аваачаад хэлмэгдүүлээд яллачих хэмжээний мэдлэг боловсролтой биш.үүнд итгэлтэй байж болно

1  |  0
Й(46.166.148.176) 2025 оны 03 сарын 13

НЯМДОРЖОО ХЯТАДЫН ТАГНУУЛЫН ЗАХИАЛГААР ИРГЭДИЙГ ХОРДУУЛЖ ТАЛЦУУЛАХ АЖЛАА ЗОГСОО

1  |  0
Зочин(103.229.121.129) 2025 оны 03 сарын 13

Үнэндээ өөрсдийгөө хуульчид гээд байгаа үхээнцүүдэд энэ хэрэг зохиомол гэдэг нь тодорхой байгаа.Нэг нь ч дуугарахгүй байгаа шүү.Үхэр монгол зан юм даа. Талийгаач Энхбатын ар гэрийнхэн болон Булган яагаад дуугарахгүй байгаа нь их сонин.Энэ хэргийг шалгаж ”шийдвэрлэсэн” нөхдүүд их зоригтой байлаа даа. Хожмын нэг өдөр өөрсдөө дээлээ нөмрөх вий дээ.

1  |  0
Зочин(103.212.118.252) 2025 оны 03 сарын 13

Ганц зөв захидал уншлаа. Баярлалаа танд. Удахгүй бүх зүйл цэгцэндээ орноо. Зарим улс явна. шудрага шийдвэр ч ирэх байх. Энэ зохиомол хэрэг эхнээсээ үнэмшилгүй байсан юм

1  |  0
Зочин(202.179.31.21) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэг нь Мэнгэт сайдад ямар ч ашиг өгсөнгүй. Тэр л анх Энхсайхан алсан гээд гэж Д. Энхбатыг авчруулан хилсдүүлэх саналыг гаргасан. Гэхдээ өөр хүнийгараар хийлгэсэн. Тэр нь бүтсэн бол АН-н нэр хүнд будаа, бас дарга нь хоригдож найз Дорлигоо нь намын дарга болно гэж давхар тоцож МАХН-н хурал дээр даргагүй нам яаж сонгуулдахыг харья гэж онгирч байсан. Харин Энхбат эр хүн тул хүн гүжирдэлгүй өнгөрсөн. Хэрэг илрүүлэхэд 500 сая шагналыг бас Мэнгэт санаачилсан гэдэг. Одоо түүнд энэ гавьяа олдохгүй учир тэр бухимдаад бас нэг хүнийг хэлмэгдүүлж даагаа нэхэхийг хүсч байгаа бололтой

1  |  0
зочин(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

баатар болохгүй гэж найдаж байна

1  |  0
зочин(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

Гайхамшигтай үнэн хэлсэн байна.Энэ хэргийг Элбэгдорж яг тэгж хэлээд явсны дараа худал үнэнийг шалгах ёстой.Тэр үед хүний нүүр рүү харж чадахгүй мэдэгдэл хийгээд байсан прокурорууд яахыг нь харья л даа.Мөн худлаа баримт бүрдүүлсэн тагнуулын газрыхны ядуухан арга ажиллагаа ч ил болно.Зоригийн хэргээр 20 жил шахам улс төр хийлээ Одоо улс төр хийж ханасан.Энэ хэргийн үнэн мөнөөр орсон цагдаагийхан бүгд мөнх бусыг үзсэн.Харин худлаа жүжүиг найруулсан шүүх,прокурор,Тагнуулыхан тэрбумтан болцгоосон гэсэн.Энэ хэрэг илрэхгүй ч энэ хэргийг энгийн хүнд үүрүүлэх гэсэн эмгэнэлт жүжгийн баатрууд арай хошой

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

zovoo zov ,,,,zov

1  |  0
зочин(202.21.111.10) 2025 оны 03 сарын 13

энэ хүн хичнээн жил монгочуудыг хагаралдуулах гэсийн бол до.

1  |  0
Ард(202.179.25.87) 2025 оны 03 сарын 13

Нямдоржоос өөр ингэж дугарч чадах хүн Монголд байхгүй. Бүгд хулчгар аймхай амиа бодсон тэнэгүүд. Нямдоржийг дэмжиж байна. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл хамгийн түрүүнд дэмжих болно

1  |  0
зочин(150.129.142.154) 2025 оны 03 сарын 13

Энэ Элбэгээ л төрөөс,Зоригт,Лүндэндорж,Энхамгалан нар хуулиас зайлбал хууль шүүхийнхэн нэг цэгцрэх байх.

1  |  0
зочин(150.129.142.154) 2025 оны 03 сарын 13

Хэн ч харсан эргэлзээтэй л харагдаж байгаа шүү дээ.Хууль шүүхийнхэнийг Элбэгээ л ийм болгочихлоо доо

1  |  0
зочин(150.129.142.154) 2025 оны 03 сарын 13

Хэзээ ч нэг л үгээрээ байдагт тань талархаж бна.Хятадын тагнуул гэсэн үг сүүлийн өдрүүдэд гарах болсоны эзэд нь энэ хэд юм байн л даа.Үнэн ялах болтугай

1  |  0
зочин(202.21.111.10) 2025 оны 03 сарын 13

Та тагнуулынхаа хэргийн талаар тайлбар хийчээд ийм юм ярь да. Худлаа нийгмийг хордуулж талцуулах гэсэн үйл ажиллагаа чинь хэрээсээ хэтэрч байгаа шүү.

1  |  0
иргэн (122.201.22.77) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү ингэж зоригтой дуугарах хүн хэд байгаа бол. Шаравдорж, судлаач Ганхуяг 2 бас үнэн юм яриад захидал бичээд байдгийм. Нямдорж гишүүн ээ болгоомжтой байгаарай. Булган авгай Батүүл гээд амьтад танайд очоод МАЛГАЙГАА МАРТАХ вий дээ. ..

1  |  0
OOO(66.181.180.63) 2025 оны 03 сарын 13

Наад хэргийг чинь мэдэж бхйгаа хүн зөндөө л байдаг гээ биз дээ, Няморж гуай бол зөв л асуулга явуулсан байна,

1  |  0
ард түмэн(139.5.216.25) 2025 оны 03 сарын 13

Нямдоржийн түмэн зөв. харин та яасан удаж байж дуугарч байна аа?Нямдоржийг хятадын тагнуул гээд байгаа хүмүүс захиалгаар ингэж бичиж байгаа.алуурчин бол батүүл шүү дээ.элбэгээ мэдэж байгаа.Зориг агсан алагдсаны маргааш нь элбэгээ инээчихсэн ярилцлага өгч байсан.махн-ынхан алаагүй шүү гэж батүүл маргааш нь хэлж л байсан.”дэлхийгээр дүүрэн алуурчин баатрууд байна, тэдний нэг нь монголд байна” малыш Энхтүвшин хэлж л байсан.яахаараа үүдэн дээрээ алагдсан байхад нь ардчилсан намын нөхдүүд дээгүүр нь харайгаад орж байдаг юм?мөр бүдэгрүүлэх гэж тэр шүү дээ.мал ч гэсэн хүний хүүр дээгүүр харайхгүй.

1  |  0
зочин(122.201.25.46) 2025 оны 03 сарын 13

Зөв

1  |  0
зочин(202.21.111.10) 2025 оны 03 сарын 13

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ОРОНДОО ЗАСАГЧ Цэндийн НЯМДОРЖ

1  |  0
zochin(202.21.111.10) 2025 оны 03 сарын 13

Та тагнуулынхаа хэргийн талаар тайлбар хийчээд ийм юм ярь да. Худлаа нийгмийг хордуулж талцуулах гэсэн үйл ажиллагаа чинь хэрээсээ хэтэрч байгаа шүү.

1  |  0
кк(202.179.24.217) 2025 оны 03 сарын 13

ер нь юу л болоод байна даа юундч итгэхэд бэрх цаг болжээ

1  |  0
Байнга(27.123.213.186) 2025 оны 03 сарын 13

ингэж зоригтой дуугарах зоригтой аавын хүү хэд байгаа юм бол. Үнэндээ учир битүүлэг олон асуудал байсаар л байгаа бус уу. Үнэн шудрага зарчимч Нямдорж танд талархъя. Иргэд хуулийн байгууллагуудыг өөр өнцгөөр хардаг болоод удаж байгаа ба энэ хэрэг явдлаас хойш улам итгэл алдарсан гэж үзэж болно.Ямар нэг гэмт үйлдэл хийсэн бол цагдаа , прокурор, шүүх-д танилтай хүний эрэлд гардаг болжээ. Энэ нэг л зүйлийг хэлээд байгаа биз. Шүүгчдийн цалинг нэмээд ухаан нь хэвээрээ л байгаад байдаг. Улам тэнгэрийн суудалтай болоод л... Энэ бүхнээс гаргах эрхэм хэрэгтэй , бүр ус агаар шиг.

1  |  0
зочин (203.91.115.46) 2025 оны 03 сарын 13

жинхэнэ үнэн үгийг олоод хэлчихлээ элбэгээ унаад өгөхөөр булдууч ноход нь яаж шарвалзах бол шүүх прокурорт шинэчлэл хийж цэвэрлэе бууны нохдыг шорон руу явуулая тэнд амьтан болох байлгүй

1  |  0
зочин(202.21.111.10) 2025 оны 03 сарын 13

Та тагнуулынхаа хэргийн талаар тайлбар хийчээд ийм юм ярь да. Худлаа нийгмийг хордуулж талцуулах гэсэн үйл ажиллагаа чинь хэрээсээ хэтэрч байгаа шүү.

1  |  0
БББ(180.149.103.84) 2025 оны 03 сарын 13

Зөв. Цаана нь элбэгээ, бат-үүл 2 байгаа.

1  |  0
БББ(180.149.103.84) 2025 оны 03 сарын 13

Зөв. Цаана нь элбэгээ, бат-үүл 2 байгаа.

1  |  0
ард(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

маш зөв

1  |  0
Top