Өнөөдөр төрийн ордны баруун талд Шударга Монгол ТББ, Олон нийтийн 11-11 төвийнхөн тайван жагсаал хийлээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах, санхүүгийн баримтыг нээлттэй мэдээлэх шаардлага тавьсан. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж гарын үсгээ зурсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Тэд УИХ-ын дарга М.Энхболдод шаардах бичиг хүргүүлж, хариуг долоо хоногийн дотор авахаа мэдэгдсэн. Хэрэв өмнөх шиг тодорхой хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Өнгөрсөн хугацаанд Олон нийтийн 11-11 төвд иргэдээс ирсэн саналын дийлэнх хувийг Эрдэнэт үйлдвэрт нүүрлэсэн шударга бус болгоныг ил болгож, таслан зогсоохыг хүссэн хүсэлт эзэлж байжээ. Тиймээс тус төвийн үүсгэн байгуулагч М.Хүдэрбаатар төрийн гурван өндөрлөгт “51 хувийг шалгуулъя, 49 хувийг иргэддээ хувьчилъя” гэдэг санал албан бичгээр өгөөд байсан билээ. Мөн Шударга Монгол ТББ-ын тэргүүн Г.Цэрэнтогтох Эрдэнэт үйлдвэрт үе үеийн дарга нарын хийсэн шахааг ил болгох, 1992-2017 оны санхүүгийн баримтыг олон нийтэд нээлттэй зарлах шаардлагыг ТӨБЗГ-т өгсөн. Уг шаардлагын дагуу Ц.Ням-Осор дарга Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд албан бичиг хүргүүлсэн аж. Уг тоотод “2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, 2014 онд батлагдсан Шилэн дансны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг хүсье” гэсэн байдаг. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар ч хариу өгөөгүй, харин ч хууль бус үйлдлээ улам дэвэргэж, ард түмнээ “нохой хуцсан чинээ” тоохгүй байгааг тэмцэгчид онцолж байлаа. Тэд Орхон аймагт очиж шаардлагаа хүргүүлэх гэсэн боловч хамгаалалтын албаныханд хөөгдөж гарсан тухайгаа ч ярьж байна.

Э.Бат

Сэтгэгдэл ( 8 )
Durtai neg n erdenet r turii barij huljij bh shiv haa bn ter zes erdene gj hutsaad bsn altanhuyag gj hulgaich genet baatar tsarailj garch ireel hagartlaa bayjaal tag bolson ta nar ingej hudlaa hutshaa boli
шударга бус үйлтэй тэмцэж байна гээд шантажны улс төр хийдэг, хаврын хавсаргаар синдром нь хөдөлдөг иймэрхүү үзэгдэл хүн амын массд нөлөөлөх үү ?
Шударга бус зүйлийн эсрэг бүгд босч тэмцэх хэрэгтэй. Өөрсдөө хийхгүй бж утасны ард нуугдаад хүн муулдаг нь олон болж.
tanuus ichee.. tur avch zuv shudarga huvialalt hiine..
za zailaa ta nar.. tur uuriinhuu hurungiig meddeg yum.. heseg buleg luivarchdiin umnuus ulsuj uhehdee icheech naanuus...
шантажны улс төр гэж хэдэн жилийн өмнө гарсан.Түрүүч нь амжилтанд хүрсэн шүү дээ. Одоо түүнээс суралцагчдын үргэлжлэл явагдаж байна. Шантажны сэтгүүлчид бас их амжилтанд хүрсэн. зарим нь хагартлаа баяжсан.
энэ малигар шар залуу чинь япон настай хүмүүсийн хөрөнгө луйвардсан гээд хэвлэлээр гараад бсан %-( ?????