Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-нд /2017.04.13/ Сүхбаатарын талбайд 13 цагаас Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс "Офшорчдын эсрэг ард түмний жагсаал" тайван жагсаал, цуглаан хийх болсноо өнөөдөр албан ёсоор зарлаллаа. Энэхүү хөдөлгөөнд "Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн болгон нэгдэх бөгөөд офшорчидтой тэмцэх гарцыг хамтдаа тодорхойлох нь тус тэмцлийг үр дүн" гэдгийг Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Б.Батсайхан хэллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Жавхлан мөн энэ үеэр төсвийн тодотголыг эсэргүүцэх жагсаал хийх аж. Тэрбээр ард түмнээс татвар нэмэх нь зөв үү буруу юу гэдгийг асууж үүний эсрэг тэмцлээ ийн эхлүүлэх аж.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )
Eeljit HAVRIIN SINDROM
Татвар нэмхийн оронд төр, захиргааны байгууллага ,агентлагуудад ажилдаг нэртэй орон тоо бөглсөн ажил хийдгүй албан хаагчдыг цомхотгох хэрэгтэй. Албан хаагчдыг маш өндөр ачаалалтай ажлуулахгүй бол юу ч хийхгүй улам хойрого болдог юм шүү дээ. Учир нь тэд тогтмол цалин авч байгаа тул өдөр хоног өнгөрч байвал болж байна гэсэн үг бөгөөд ямар нэг ажлыг нэг хоногт хийхүү 3 хоногт хийхүү гэдэг нь чухал биш болдог