Бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна

2017 оны 04 сарын 17

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.

Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOL(184.55.50.59) 2025 оны 03 сарын 13

MONGOL ULSIIN GADAAD KHARILTSAANII KHEDEN DURAKUUDAAS BOLJ ICHIJ BN SHUU ! ZUGEER L DUUGUI BAIKH KHEREGTEI .

1  |  0
MONGOL(184.55.50.59) 2025 оны 03 сарын 13

MONGOL ULSIIN GADAAD KHARILTSAANII KHEDEN DURAKUUDAAS BOLJ ICHIJ BN SHUU ! ZUGEER L DUUGUI BAIKH KHEREGTEI .

1  |  0
Zochin(66.181.184.214) 2025 оны 03 сарын 13

Duugai l blda Manai uls

1  |  0
mo(122.201.31.150) 2025 оны 03 сарын 13

savaagui nohoi sarand hutsana gedeg ugiig sanaj bmaar bn ene toriinhen

1  |  0
монгол(202.179.23.102) 2025 оны 03 сарын 13

холуур яаваа гайг даллана гэдэг болох бий дэ далдагнаж байж 1хошууг нь өөрлүүгээ чиглүүлэж мэдэх гарууд шүү

1  |  0
Top