МАХН-ын ЕНБ-н дарга Э.Эрдэнэжамъян тэргүүтэй төлөөлөгчид Ким Ир Сений мэндэлсний ойд оролцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян тэргүүтэй төлөөлөгчид Пёньянд айлчлав.Төлөөлөгчдийг СХН-ын Төв хорооны улс төрийн хорооны гишүүн Ри Сү Ён хүлээн авч уулзсан байна. Мөн СХН-аас зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад МАХН-ын төлөөлөгчдийн хамт Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл уригдан оролцлоо гэж Монгол улсаас БНАСАУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top