Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн тодор тодруулах ёстой. Тодруулбал, 2017.5.02-ноос 2017.5.06-ныг дуустал хугацаанд намууд нэр дэвшигчээ тодруулах юм.
Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн УИХ-д суудалтай гурван намаас ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. МАН-аас М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар яригдаж буй бол АН-аас Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Б.Батбаяр (Баабар) нар нэр дэвшихээ зарлаад байна. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад суугаа Монголчууд санал өгдөгөөрөө бусад сонгуулиудаас онцлогтой.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )