С.Эрдэнэ сонгуульд бэлтгэж эхлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 19

  АН-ын дотоод сонгууль болж аймаг, дүүргийн намын дарга, намын хорооны гишүүдээ шинээр сонгосон. АН-ын дарга С.Эрдэнэ шинээр сонгогдсон намын дарга нараа батламжилж, орон нутагт ажиллаж байна. Зүүн аймгуудаас эхэлсэн тэрээр өнөөдөр Булган аймагт очжээ.

Булган аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Б.Ариун-Эрдэнийг батламжилж, намын өргөтгөсөн хурал зохион байгуулсан байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ажил тун удахгүй эхлэнэ. Нэр дэвшигчдээ 20 хүрэхгүй хоногийн дараа тодруулах ёстой. Иймд АН-ын дарга орон нутагт ажиллахын сацуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байгаа гэдэг мэдээлэл байна. Намынхаа дунд шатны намын дарга нарт тодорхой чиглэл өгч ажиллаж буй ажээ.  

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top