УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн байдаг.
Хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх хүрээ, хязгаарлалт, үүсгэн байгуулагчид тавих шаардлага, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан юм. Тухайлбал,
- Зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх
- Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байна
- Тухайн банкны олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна
-Иргэдээс хадгаламж татан төвлөрүүлэхгүй, хараат болон охин компани байгуулж болохгүй
зэрэг заалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )