Ардчилсан намын дотоод сонгуулиар намынхаа Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүдийг шинээр сонгосон. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хувьд ч ҮБХ-ны гишүүдээр шинээр сонгож томилсон. Үүнтэй холбоотойгоор АЭХ-ны “Намын шинэчлэл – Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан байна.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намдаа эмэгтэйчүүдийн манлайлалыг бий болгох чиглэлд ажиллах талаар ярилцсан байна. Намын шинэчлэлд эмэгтэйчүүдийн оролцоо чухалыг хэлэлцүүлэгт оролцсон гишүүд онцолжээ.
Мөн удахгүй болох Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийг хэрхэн дэмжих талаар хэлэлцсэн байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа уулзалт хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан аж. 

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )