- Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог байсныг зургаан жилийн хугацаатайгаар сонгох;
-Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох;
- Нэг удаа улируулан сонгодог байсныг зөвхөн нэг удаа сонгохоор өөрчлөх талаар ярилцлаа.
Хоёрдугаар асуудлын хүрээнд:
- Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, зарлиг гаргах эрхийг хасах талаар ярилцсан юм. Үүний дараа Зөвлөлдөх санал асуулгын дөрөв дэх сэдэв буюу “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвийн хэлэлцүүлэг эхэлсэн.
Дөрөв дэх сэдвийн эхний асуудлын хүрээнд:
- Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод гэж хуваахаар өөрчлөлт оруулах. Аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдах асуудлын хүрээнд ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уг сэдвийн хүрээнд:
Одоо дээрх хоёр сэдвийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэсгүүдээс гаргасан асуултад экспертүүд хариулт өгөх гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 2 )
Peodald ardiin ih hural baidag
Auh huralddag bolvol utgagui ardchilal baihgui bolj huul uilchilehee bolino