МАХН-аас няцаалт хийлээ

2017 оны 05 сарын 01

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан тус намаас няцаалт хийлээ.

"Няцаалт: Өнөөдөр зарим сайтуудаар Сүхбаатар дүүргийн шүүх Н.Энхбаярыг сонгуульд оролцох боломжгүй гэсэн бичиг гаргаж буй мэтээр худал мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэл ор үндэсгүй, бөгөөд хууль бус юм. Учир нь: Сонгуулийн хуулийн дагуу маргааш буюу 2017 оны 05 дугаар сарын 02 өдрөөс 06-ны өдрүүдэд намууд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хагацаатай. Нам бүр хууль болон дүрэмдээ нийцүүлэн нэр дэвшигчээ тодруулна. Нэр дэвших боломжтой хүмүүс өөр өөрсдийн сонирхлыг илэрхийлж байгаа үйл явцын дундуур шүүх оролцох хуулийн боломж байхгүй.

Шүүх нь хэн нэг хүний эрх зүйн байдлыг тогтоохдоо өөрийнх нь буюу өмгөөлөгчийнх нь хүсэлтийг үндэслэх, эсхүл эрх бүхий байгууллагын хүсэлтээр л шийдвэр гаргадаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаяртай холбоотой шүүх хурал хийгээгүй болно. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хороо гэх мэт төрийн байгууллагууд намуудын нэр дэвшигч тодроогүй байгаа үед нэр дэвшигчийн мэдээллийг шүүх цагдаагаас авсан байх үндэслэлгүй юм. Энэ мэдээлэл нь нэг бол сөрөг хүчнийг сонгуульд оролцуулахгүй гэсэн бодолтой эрх баригчдын хийж буй хар PR ийн арга хэрэгсэл, эсхүл Сүхбаатар дүүргийн шүүхийн зарим хүмүүс удаа дараа Н.Энхбаярын эрхэнд хууль бусаар халдаж, эрхийг нь зөрчиж байсан үйлдлээ дахин давтах гэж байгаад цаг хугацаанаас өмнө тэсгэл алдан ХМХ-д мэдээлэл өгсөн хэрэг гэж байж болзошгүй юм.

2012 оны УИХ-ын сонгуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүхээс СЕХ-нд албан бичиг өгч, бид нар наад хүнд чинь ял өгөх гэж байгаа юм хэмээн ойлгуулж, Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчиж байсан, 2016 оны УИХ-ын сонгуульд ял шийтгэлгүй болсон хүнийг ялтайд тооцогдож байгаа мэтээр хууль бус тодорхойлолт гаргаж сонгуульд оролцуулаагүй ЦЕГ-ын хууль бус шийдвэр шиг хууль бус шийдвэрийг хэн нэг этгээд, аль нэг байгууллага дахин давтах гэж байгаа бол бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, цаашид тэвчихгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Сонгуулийн дараа шүүх үнэнд гүйцэгдэж эрх нь зөрчигдсөн байна хэмээн шийдвэр гаргадаг энэ бохир аргаа дахин дахин ашиглахыг оролдох юм бол зүгээр хараад суухгүй бөгөөд тэмцлийн хурц хэлбэрийг сонгон эрхээ хамгаалах болно. Сонгуульд хэн оролцох, хэн ялахыг дарга нар шийддэг, шүүгчид шийддэг, цагдаа нар зохицуулдаг улсыг Ардчилсан улс гэдэггүй юм." хэмээжээ.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.160.6) 2025 оны 03 сарын 13

энэ хүнийг дэмжиж байна.

1  |  0
ЗОЧИН (66.181.183.233) 2025 оны 03 сарын 13

ЭНХБАЯР ГЭХЭЭС ЭЛБЭГДОРЖИЙН ЗҮРХ НЬ ЗОГСЧИХ ГЭЭД БАЙНА

1  |  0
bolor(150.129.141.238) 2025 оны 03 сарын 13

yg zov bi bas ene huniig demjnee elbegdorjiis 100huvi iluu

1  |  0
iii(139.5.218.205) 2025 оны 03 сарын 13

Idej uusan yum uldee yu!!!

1  |  0
Zochin(110.70.15.193) 2025 оны 03 сарын 13

Er ni yagaad ner dewshij bhgui gej bi l huwidaa ene huniig demjdeg ner dewshwel demjine.Ene hun ulsin erunhilegch bhad manai eh oron urgui taiwan bsan odoo urtei bur gazar nutgaa aldah ged bn iimd demjibe.Elbegeeg harin Enhbayaraas door oimsgui chirch yawah heregtei

1  |  0
Top