Монгол ардын хувьсгалт намаас өнөөдөр 11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Монгол Улсын 2017 оны ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд намууд нэр дэвшигчээ өнөөдрөөс эхлэн тодруулж эхлэнэ. Энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцсон, тооцоогүй гэдэг мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд МАХН-аас албан ёсны мэдээллийг өгөх юм байна.
Сүхбаатар дүүргийн шүүхэд Н.Энхбаярыг ялтайд тооцох эсэхийг тодруулах, лавлагаа авахаар хандаад буй ажээ. Энэ асуудлаар болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл хийх аж.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )