УИХ-ын дарга М.Энхболд “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт оролцохдоо онцолсон үг энэ байлаа. Монголчууд эвлэн нэгдэж байх үедээ хүчирхэгжиж, хагаран бутарч байхдаа тусгаар тогтнолоо хүртэл алдахад хүрч байсан гэдгийг уг нэвтрүүлгийн үеэр онцолж, түүхч судлаачдын үгийг бодит үнэнтэй харьцуулан ярьсан нь анхаарал татах сэдвийн нэг байлаа.
Энэ сэдвийн хүрээнд УИХ-ын дарга байр сууриа хэрэгжүүлсэн нь МАН засгийн эрхэнд байхдаа хэрхэн ажиллах, тэндээс гарах шийдвэр ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөлх вэ гэдгийг харж болохоор байлаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн ууган хүчин үеийн үед эвтэй байж, улс оронд хүнд байдалд орсон мөч бүрт эргэн сэргээж байсан түүхийг ч сөхөн ярьсан юм. Тийм ч учраас өдгөө МАН-д хариуцлагатай үүрэг ногдсон, түүний тулд бүх боломжоороо ажиллаж байгаа гэдэг нь илт харагдаж байлаа.
Төр засийг авч яваа хүмүүс өнгөрсөн түүхээ үнэн зөвөөр мэддэг байж шийдвэр гаргадаг байвал бодитой болно. Монголчууд дэлхийн энтэй сэтгэж байхдаа хүчтэй байсан. Задраад бутраад ирэхээрээ хүчгүй болдог гэдгийг түүхчид хэлж байв.Харин УИХ-ын дарга М.Энхболд“Монголчууд 20-р зуунд суурин соёл иргэншилтэй болж үйлдвэржсэн, зөвхөн мал аж ахуйтай байсан бол газар тариаланг бүрэн эзэмшсэн, хүн ам боловсролтой болж бичиг үсэгтэй, эрүүл болсон. Энэ бүгдийг ярихаар өөрийн эрхгүй зөв бодлогын үр дүн гэж тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бодлогоо зөв дэвшүүлж тавьсан, үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ямар нэг байдлаар хагарч бутралгүй нэгдмэл цул болж ажилласнаараа улс орноо урагшилж хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулжээ.
Монгол орны сүүлийн 100 жилийн хүнд хэцүү үеийг МАН үүрч гарсан. Удирдаж жолоодсон байдаг. Маш эгзэгтэй үе бүрт МАН оройлсон байдаг. Цаашдаа монголчууд эв нэгдэлтэй л байх ёстой. Өнөөдөр ч улс орны эдийн засгийн байдал амаргүй боллоо, 2016 онд монголын ард түмэн бидэнд өндөр итгэл хүлээлгэсэн. Тиймээс хоёр жилийн хугацаанд бид энэ хүндрэлээс улсаа гаргахаар ажиллаж байна. Өмнө нь ч бид эдийн засгийн өсөлтийг 15-17 хувьд хүргэж байсан удаатай. Өмнөх туршлага боломждоо тулгуурлаад өнөөгийн хүндрэлийг даван туулах бүрэн боломжтой” гэдгийг онцлон хэллээ. Ямартай чхүчтэй төртэй байхын тулд эв нэгдэл хамгийн чухал гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн нь МАН-ын үед эв нэгдэл номер нэг асуудал байхыг илтгэсэн явдал боллоо.

Сэтгэгдэл ( 8 )
Ам ажил 2 чинь зөрж байна АН ыг дэмжигч нарыг монгол хүн биш гэж ойлгох уу
Demjij bna.
Тиймээ хүн бүр улсын эрхийнхээ төлөө нэгдмэл байх эв нэгдэл хэрэгтэй энэ нь улсын. Иргэний эрхийг хангах төр засгий үйл ажиллага шудрага байдлаас шалтгаална. үүнийг эрх мэдэлтэний буруу үйлдэлүүд саринуулж олон хуваагдахад хүрэгдэг хэмжүүр нь хувь хүний увайгүй үйлдэлүүдээр батлагдаж байна
Ундэсний хувьд хагалан бутаргаж, ойрдуудыг ялгаварлан гадуурхах уур амьсгалыг зохион байгуулалттай бий болгож байгаа улсуудтай хариуцлага тооцооч гэж гуйгаад хусээд таг байна. Ундэсний эв нэгдэлийг жинхэн утгаар нь хангаж чадах еронхийлэгч болж чадна гэвэл чамайг дэмжинэ.
Энэ одоо Күнзэрхүү болоод эхэллээ. Юу сэдэж юу наймаалах гэж бгаа бол...
Ta oppshor danstai humuusiig hamgaalan haatsailj bga hunii neg shuud ee tedend buh bololtsoogoor ni hangaj elchin saiduudaar tomilj tednii gar holin neg ni shuu dee yagaad ta onoodriig hurtel Oppshor danstai humuustei temtsehgui bga be,
ЭВ НЭГДЭЛ ГЭЖ ЧИМЭЭГҮЙ СУУЛГАЖ БАЙГААД ХИЙСЭН ЗҮЙЛЭЭ ХАР Л ДАА. ТОМ ТОМ НАМ ДАГСАН КОМПАНИУД НЬ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛҮҮЛЭЭД, ХАРИН АРД ТҮМЭНД ТАТВАР НЭМЭЭД. АРД ТҮМЭНЭЭС АВАХЫГ НЬ АВЧ БҮСИЙГ НЬ ЧАНГАЛААД, ХАРИН ӨӨРСӨДӨӨ ТАНСАГЛААД 100 САЯ, 100 САЯААР ТАВИЛГА, МАШИН, БАЙР АВААД Л. ЭВ НЭГДЭЛ ГЭДЭГ ҮГ БОЛ ДОРОМЖИЛОЛ
Hudal yaridag hun yaj turiin huchtei udirdagch baij chadahiin.gazriin naimaa hiigeegui l gej yarih yum hiisen geed helchihej chadahgui l bn sh de tegeed ard tumnees uuchlal guih chadvargui ard tumnii tuluu yuch hiij chadahgui iim humuuseer hediin boltol tur udirduulah yum boldoo humuusee.