МАН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ӨНӨӨДӨР ТОДРУУЛНА

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 03

МАН-ын наймдугаар Бага хурал эхлэлээ.

Хурал 66,8 хувийн ирцтэй байгаа бөгөөд хурлыг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ.


Тэрбээр, "МАН-ын Бага хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Манай намын УЗ-ийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар МАН-ын наймдугаар бага хурлыг тавдугаар сарын 3-ны өдөр хуралдуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу товлосон хугацаа өнөөдөр болж байна. тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хурлын гишүүдээс 208 төлөөлөгч, нийт гишүүдийн 66,8 хувь хүрэлцэн ирсэн байна. Гишүүдийн ирц бүрэн хангалттай ирсэн тул МАН-ын наймдугаар бага хурлын үйл ажиллагаа нээснийг мэдэгдье" гэв. 

Наймдугаар бага хурлын даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, орлогчоор Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа нарын нэрийг сонгохоор УИХ-ын дарга М.Энхболд санал оруулж, бүх гишүүд дэмжлээ.

Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах бол дараагаар нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах гэсэн хоёр том асуудлыг шийдэх аж.


Ардын намын дотоод дүрмээр сонгуульд нэр дэвшигчийг Удирдах зөвлөлөөс дэвшүүлж, Бага хурлаар хэлэлцүүлдэг уламжлалтай. Тиймээс тус намын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралджээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүний нэрийг дэвшүүлж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар хамгийн өндөр оноог авсан байна. 

Мөн Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарыг Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн аж. 

Гэвч Удирдах зөвлөлийн хурал дээр Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар нэрээ татсан байна.  

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Татвар нэмсэн. Надад болон миний ойр тойрны амьдралд нөлөөлсөн. Ёрөнхийлөгчийн сонгуульд дүнд дүнг нь тавьж өгнө өө гайгүй ээ. эрдэнэтийн бадамсүрэн өвгөн улсын мөнгөөр наад зах нь 25 саяын орон дээр унтана.. .. Энхбаярыг дэмжицгээё

1  |  0
зочин(122.201.24.84) 2025 оны 03 сарын 13

МАН их хуралд өрсөлдөж байсан амлалтаа эргэн хармаар байна ард түмний амьдрал хүнд байна шүү дээ

1  |  0
зочин(122.201.24.84) 2025 оны 03 сарын 13

МАН их хуралд өрсөлдөж байсан амлалтаа эргэн хармаар байна ард түмний амьдрал хүнд байна шүү дээ

1  |  0
зочин(122.201.24.84) 2025 оны 03 сарын 13

нямка м.энхб элбэгд бүгд тохирчихсийн биш үү өрсөлдсөн болоод жүжиг бна гарвал нямка нь их хурлын дарга болно гээд ойлгомжтой харагдаж бна л да кк, өмнөх ман-ын амлалт одоо бодит байдал дээр ямар байгааг ард түмэн бүгд мэдэж байгаа, одоо ард түмэн бүр ядуурахуу яахуу өөрсдөө мэдэж дэ ккк

1  |  0
зочин(122.201.24.84) 2025 оны 03 сарын 13

нямка м.энхб элбэгд бүгд тохирчихсийн биш үү өрсөлдсөн болоод жүжиг бна гарвал нямка нь их хурлын дарга болно гээд ойлгомжтой харагдаж бна л да кк, өмнөх ман-ын амлалт одоо бодит байдал дээр ямар байгааг ард түмэн бүгд мэдэж байгаа, одоо ард түмэн бүр ядуурахуу яахуу өөрсдөө мэдэж дэ ккк

1  |  0
Zochin(103.26.193.138) 2025 оны 03 сарын 13

Enxbold nymdorj demjixgui o.enxtushin demjinee

1  |  0
BHCBAA(66.181.179.82) 2025 оны 03 сарын 13

М.ЭНХБОЛДЫГ СОНГОХООР Ц.НЯМДОРЖ НЬ ХҮРТЭЛ БУСАДТАЙГАА ТОХИРЧИХСОН БАЙГАА ШҮҮ ДЭЭ , ЭНЭ БОЛ ЕРДӨӨ Л ЖҮЖИГ . М.ЭНХБОЛД НЯМДОРЖЫН ЭХНЭР ДОЛГОРМААД НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХИЙГ ӨЧНӨӨН ЖИЛ АТГУУЛЖ Ц.НЯМДОРЖ ГЭДЭГ АЙЛЫГ ТЭРБУМТАН БОЛГОСОН БУЯНТАН БУРХАН НЬ .

1  |  0
goridlogo(103.229.121.19) 2025 оны 03 сарын 13

nyamka arai iluu goridoostoi

1  |  0
Зочин(202.9.43.59) 2025 оны 03 сарын 13

ХЭНЧ НЭР ДЭВШЭЭД ГАРАХГҮЙ

1  |  0
Top