МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордноо хуралдаж байна. Бага хурлаар намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. МАН-ын гишүүдээс байр суурийг нь сонслоо.
А.Ундраа: Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар шийднэ
(УИХ-ын гишүүн)
- МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гэж байна. Ямар үзэл баримтлалтай хүнийг дэвшүүлэх бол. Таны бодлыг сонсох гэсэн юм?
- Юуны өмнө олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний мэнд хүргэе. Өнөөдөр намын Бага хурал хуралдаж байна. Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, хоёр хүнийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хурлаар хэлэлцүүлнэ. Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар шийднэ. Мөрийн хөтөлбөр хэлэлцэгдэж, боловсруулагдаад дууссан. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Ард түмнээ сонсъё” аян өрнүүлж, 21 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн иргэд олон нийтээс санал бодлыг нь сонссон. Бүсийн зөвлөгөөнийг хийсэн. Улс орны эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа.
Ц.Батбаяр: М.Энхболдыг дэмжинэ
(Улаанбаатар хотын Засаг дарга асан, Бага хурлын гишүүн
- Өчигдөр Удирдах зөвлөлөөс яриад хоёр хүнийг нэр дэвшүүлэхээр ярьсан байна лээ. Монгол Улсаа төлөөлөөд улс орноо удирдаад аваад явчих хүн гарах байх. Миний хувь хот гэдэг том айлд цуг явж ирсэн хүний хувьд Энхболд даргыгаа дэмжиж байгаа. Үндсэн ноён нурууг нь харахад Улс орны, төрийн бодлогыг авч явах боломжтой хүн гэж харж байна.
Л.Амгалан: Өрсөлдөөн чөлөөтэй учир хэн ч нэрээ дэвшүүлэх боломжтой
- Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчөө сонгоно гэдэг бол Монголын ард түмний хувь заяаны асуудал юм. Их хурлын ч юм уу, орон нутгийн сонгуультай адилгүй зүйл. Сонгуульд хариуцлагатай хандах ёстой. Манай нам бол улс төрийн ууган нам. Хоёрдугаарт боловсон хүчин сайтай. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдтэй. Тийм болохоор би эргэлцэхгүй байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн ялалт нь намын даргатай салшгүй холбоотой. Энэ хүнийг хот удирдаж байсан, улс удирдаж байсан, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байгаа зэрэг бүх шатанд ажиллаж байсан хүнийх нь хувьд дэмжиж байна. Ерөнхийлөгч болох ёстой гэж бодож байна
- Бага хурлаар намын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нараас өөр хүн нэр дэвших боломжтой юу?
- Өрсөлдөөн чөлөөтэй юм чинь нэрээ дэвшүүлэх боломжтой. Хуулийн хугацаандаа нэрээ дэвшүүлж болох байх. Би энэ намын хүний хувьд нэр дэвшсэн хүнээ дэмжээд явъя гэсэн бодолтой байна.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 3 )
Hulgaichuud hamygaa l demzin biz de kkkkk
enhboldiig devshuulj unagaagaad uls turiin karieriig duusgsh heregtei
М.ЭНХБОЛДЫГ СОНГОХООР Ц.НЯМДОРЖ НЬ ХҮРТЭЛ БУСАДТАЙГАА ТОХИРЧИХСОН БАЙГАА ШҮҮ ДЭЭ , ЭНЭ БОЛ ЕРДӨӨ Л ЖҮЖИГ . М.ЭНХБОЛД НЯМДОРЖЫН ЭХНЭР ДОЛГОРМААД НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХИЙГ ӨЧНӨӨН ЖИЛ АТГУУЛЖ Ц.НЯМДОРЖ ГЭДЭГ АЙЛЫГ ТЭРБУМТАН БОЛГОСОН БУЯНТАН БУРХАН НЬ .