Б.Амарсанаа: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоргодох байраа бэлдэх гэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 04

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон МАН-ын Бага хурлын гишүүн Б.Амарсанаа нараас санал бодлыг нь сонслоо.

-      Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намууд, ажлын хэсгүүд хэлэлцэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар санаа бодолтой байна вэ?

   Үндсэн хуулийн талаар олон талд ярьж байна. Нэг зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр, өнгөрсөн 20 гаруй жил улс орныг ийм замбараагүй байдалд аваачсан хүмүүс буцаад улс төрд хоргодох байраа болгох гэж байгаа бол эсэргүүцэх ёстой. Ардын их хурал гэж шинэ бүтэц гаргаж ирээд хэдэн партизан маягийн хүмүүс суух гэж байгаа бол эсэргүүцэх хэрэгтэй. Яг үнэхээрийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь улс орны амьдралд хэрэг болохуйц бол түүнийг дэмжинэ. Тэгэхдээ, ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай манай зарим хүн ярьж байна. Энэ нь манай улсад бол зохихгүй гэж боддог. Хүчтэй парламенттай, хоёр танхимтай байх ёстой. Ардын их хурлын дарга нь Ерөнхийлөгчийн ерөнхий статусыг гүйцэтгэдэг. Ерөнхий агуулгын хувьд ийм байна.

Миний харж байгаагаар 20 гаруй жил төрд албан тушаал хашсан хуучин хүмүүс их яриад, өөрсдийнхөө хоргодох байрыг бэлдэх гээд байна гэж харагдаад байгаа.

- Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлье гэсэн хүмүүс ч байна?

- Ерөнхий сайдын эрх мэдэл багадсан юм байхгүй шүү дээ. Монгол Улсад ерөнхийлөгч хэрэггүй гэж боддог. Ард түмнээс сонгох шаардлаггүй. Хоёр танхимтай парламенттай, АИХ, Бага хурал хоёртой байх ёстой. АИХ нь жилдээ хавар, намартаа ч юм уу хоёр удаа чуулганаа хийж хуралддаг. Тэр нь тийм олон хоног биш. Тодорхой цөөн хоног хуралдаад асуудлаа шийддэг, Бага хуралдаа чиглэлээ гаргаж, ийм хууль батал гэдэг үүрэг өгдөг. Засгийн газартаа эдийн засгаа өсгөх, хөрөнгө оруулалт оруулж шийд гэж чиглэлийг өгдөг байх ёстой.

- Хоёр танхим гээд олон даргатай болчих юм биш үү?

- АИХ-тай болсноор олон даргатай болчихгүй. АИХ бол байнгын ажиллагаатай ажиллахгүй. Харин ч ард түмний төлөөлөл олон болно гэж ойлгох ёстой. АИХ-ын гишүүдэд цалин хэрэггүй. Иргэдийн хурлын төлөөлөгчид шиг л ажиллана гэсэн үг юм. Одоо парламентын гишүүд чинь цалин, хангамжтай ажиллаж байгаа шүү дээ. Яахав, АИХ хуралдах үед зардал, мөнгийг нь гаргана биз. Бусад үед төсөв хөрөнгө шаардахгүй. Байнгын парламентын хувьд одоогоосоо цөөн хүнтэй ч ажилласан ч болно. Тавин хэдэн гишүүнтэй байж болох юм.

 М.Оюунчимэг: Хариуцлага тооцдог болох зохицуулалтыг иргэд хүсэж байна

(УИХ-ын гишүүн)

    Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх асуудал байхгүй. Нийт зургаан сэдэв дээр иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа, эсэх асуудлаар ярилцаж байгаа юм.

Оролцогчид өөрсдийн санал бодлоо хэлэлцүүлгийн төгсгөлд бичгээр өгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг шийдвэрлэлээ. эрдэмтэн, судлаач, оролцогчид бүгд хариуцлага нэхэж байна. Улстөржихгүйгээр тодорхой албан тушаалтан бүрт хариуцлага тооцдог болох зохицуулалтыг иргэд хүсэж байна.

Т.Амараа

 

  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huulich(202.126.89.143) 2025 оны 03 сарын 13

UNSEN HUULID UURCHLULT OEUULAH SHAARDLAGA BAIHGUI. BAT-UUL METIIN NUHDUUD ALBAN TUSHAALGUI BOLCHIHOOD INGEJ USCHEED BAIGAA YUM. MANAI UNDSEN HUULI BOL MASH SAIN HUULI BOLSON HUULI YUM SHUU!!!

1  |  0
saraa(202.9.41.249) 2025 оны 03 сарын 13

undse huuli uurchluud baih ym baihgui dee.

1  |  0
Уншигч(150.129.141.171) 2025 оны 03 сарын 13

Яанаа энэ хоёр амьтан чинь бичиг үсгийн боловсролгүй юм байх даа? Хорогдох, хоргодох гэдэг хоёр үгний ялгааг ялгахгүй байж яаж төрийн хууль боловсруулдаг юм бол, гутамшигууд чинь!!! Ичиж үхмэрүүд бол гэж!

1  |  0
Top