Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан цор ганц хүн байдаг нь Н.Энхбаяр. Оймсоо гозолзуулан алга болсон цагаас хойш ард түмэн түүний талд орж, өмгөөлөх болсон нь гэнэн итэмтгий, монгол түмний уужуу ухаанаас л ундран гарах сэтгэл юм. Энэ их сэтгэлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр овжноор ашиглаж, өөрийнхөө улстөрийн амьдралд оршин тогтнох түшиг тулгуур, багана болгож иржээ. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж буй.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөө улайран зүтгэж, уухилан тэмцэж байгаа шалтгаан нь шунал, хүслээ үл барьж тэвчихийн зовлонд оршиж буй. Нөгөө л нэг хүний хаанчлалын үеэ эргэн санагалзаж, “дарга аа, дарга аа” гэж дуудуулахын төлөө үхэн хатан зүтгэж байгаа нь энэ. Тэр их шунал хүсэлдээ монголын ард түмний зөөлөн сэтгэлийг жишим ч үгүй ашиглаж байгаа нь үнэндээ л таалагдахгүй байна. Монгол төрийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашсан хүн хуулиа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж, хуульд үндэслэж гарсан Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа нь түүний ямар хүн бэ гэдгийг бэлхнээ илтгэнэ.
Дээрээс нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ард түмний нэрээр түрий барьж, жагсаал цуглаан хийж, олныг бужигнуулж байгаа нь Ерөнхийлөгч байсан хүнд хэр зохих юм болдоо. Иймэрхүү үйлдэл нь Ерөнхийлөгч байсан хийгээд нэр дэвшихээр горилж байгаа хүний гаргах зан авир лав биш байлтай. Монголын ард түмэн таныг хангалттай хамгаалсан. Та ч хангалттай хамгаалууллаа. Эцэст нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан таны энэ их шунал хүсэл хаана хүрээд дуусах вэ гэдгийг л асуумаар байна.
О.Анир

Сэтгэгдэл ( 7 )
Монгол улсын жинхэнэ ерөнхийлөгч бол Н. Энхбаяр
yaduu bi enkhbayarig 100huvi demjij baina.ta narin oyun uhaan hezee ch hurehgui zayu.100talkhnihaa toloo yavaa
Муу лаларын оронд С.Ганбаатар гуайг дэвшүүлбэл гарах байсан юм. Энэ хүн үхэж далд орохгүй юм байх даа.
Энэ хүүхэд ч эрх мэдлийн төлөө нүдээ ухах нь ээ. Яасан барагддаггүй шуналав.
ЭНЭ ХҮНИЙ ШУНАЛ ҮХЭЖ ДАЛД ОРЖ БАЙЖ Л ДУУСНА. АЯГҮЙ БОЛ СҮНС НЬ ЭРГЭЛДЭЭД МОНГОЛ ТӨРИЙГ ЗОВООЖ МЭДНЭ ШҮҮ.
“АВЛИГА БОЛ ТЭНЭГҮҮДЭД ГАЙХАЛТАЙ ЕРТӨНЦ МЭТ ТЭДНИЙ ДОТООД СЭТГЭЛИЙГ ХӨГЖӨӨН ЖАРГУУЛАГЧ ХЭДИЙ Ч ҮЕИЙН ҮЕД ҮР ХОЙЧТОЙ НЬ ТАМЫН ГЭСГЭЭЛИЙГ ИЛҮҮ ИХ АМСУУЛАН ТАРЧЛААГЧ ТҮНЭР ХАРАНХУЙН АЙМШИГ БОЛОЙ..” 2004 ОН “УЛСТӨРЖСӨН ХООСОН ТОЛГОЙТ ТЭНЭГ НЭГНИЙГ УДИРДАГЧАА БОЛГОН СОНГОВООС УХААНТ МЭРГЭН ХҮМҮҮН ТА УЛС НИЙГЭМДЭЭ ЮУГ Ч БҮТЭЭЖ ҮЛ ЧАДМУЙ...” 2004 ОН “НИЙГМИЙН БҮХИЙ Л САЛБАР ТЭР ДУНДАА ХИЛ, ГААЛЬ БОЛОН БУСАД ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД УЛС ТӨРЖИЖ ГЭМЭЭ НЬ АЛИВАА УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦ НОЦТОЙ ХОР ХОХИРОЛ УЧИРАХ БОЛОЙ... “ 2004 ОН
Duusashgui hsunal gej eniig l Helen baihda.