Сонгууль: Гадаадад суугаа иргэд 20-ны дотор хүсэлтээ хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 08

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгнө. Саналаа өгөх иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан бүртгэлийн маягтыг бөглөн үндэсний гадаад паспортын хуулбарын хамт тухайн улсад Монгол Улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газартаа илгээх ажээ.  

Тухайн иргэний илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэх юм. Гадаад улсад суугаа Монгол иргэн Дипломат төлөөлөгчийн газар энэ сарын 1-нээс 20-ны хооронд хандах юм байна.  

 

 Т.Түвшин 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top