МАХН-ын ЕНБ-ийн дарга Э.Эрдэнэжамъяан тус намын дарга Н.Энхбаярыг ялгүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй хэмээн мэдэгдлээ.Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.
Монгол Улсын иргэн Н.Энхбаярт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг биечлэн эдлүүлээгүй бөгөөд уг шүүх Тогтоолоороо Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн.
Дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, Улсын дээд шүүхийн 2012 оны 12 сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 5-д, Улсын дээд шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн 2012 оны 12 сарын 18-ны өдрийн 71 тоот мэдэгдэх хуудаст тус тус өршөөл үзүүлж, ял шийтгэлээс чөлөөлсөн тухай дурьдсан байгаа.
Н.Энхбаярт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай өршөөн хэлтрүүлэгдсэн учир түүний хувьд “ялтай байдал үүсэхгүй” тухай Улсын дээд шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 14 ны өдрийн 27 дугаар тогтоолын 1.2-т тусгагдсан тайлбар, Улсын дээд шүүхээс 2010 онд эрхлэн гаргасан Эрүүгийн хуулийн тайлбарт “...эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөгдөж байгаа бол чөлөөлөгдөхийн хамт ялгүй болно” хэмээн маш тодорхой дурьдаж тайлбарласан байна.
Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн 416 дугаар тогтоолд “... Хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагч (ЦЕГ- ын Мэдээлэл технологийн төв) -аас шүүхэд гаргаж ирүүлсэн Улсын Дээд шүүхийн 2012 оны 71 дүгээр “мэдэгдэх хуудас”, 21147024 дугаартай “ял шийтгэлийн тэмдэглэл”, Н. Энхбаярт холбогдох “ялтны карт” зэргээс үзэхэд ... Н. Энхбаяр нь “...Эрүүгийн хуулийн 78.2.3-аар /5 жилийн хугацаанд / ялтайд тооцогдсон мэдээлэл лавлагааны санд авагдаагүй...” тул ... Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийг тайлбарлах замаар иргэний эрх зүйн “ялтай эсэх” байдлыг тогтоосон гэх үндэслэлтэй...” ба энэ үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан үүсгэх”, мэдээллийн сангаас мэдээлэл өгөх”, эрхийн агуулгад хамааралгүй” гэж дүгнэсэн байгаа.
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31 ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох зааварын 38-д: “...Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамрагдсан бол “Ял шийтгэлгүй” гэсэн лавлагааг гаргаж өгнө” гэж заасан тул Н.Энхбаяр ял шийтгэлгүй тухай лавлагааг гаргаж өгөх хууль зүйн үндэслэлтэй болно.


Сэтгэгдэл ( 5 )
Энэ ёстой нэг хамрын доор хагархай гэдэг шиг эр байнаа. Хуульч гэлүү
ялтай байна уу ялгүй байна уу сонгуулийн хороонд хамаагүй бичиг шаардах ч ёсгүй харин бие даагч болон бусад нэр дэвшигчийн бичиг баримтийн зөв эсхийг үзээд бүртгэх ёстой
ӨМНӨӨС НЬ УЙЛДАГ ХҮНД ИНГЭЖ ХЭЛЭХ ЮУ Ч БИШ ДЭЭ. ОЛНЫ ӨМНӨ ЭНХБАЯРЫН БӨГСИЙГ ДОЛОО ГЭВЭЛ ДОЛООЖ Л ОРХИНО.
Tegeed l tatgalzah jum bodod gargachihdag javdal baih vii!
угаасаа л хэлмэгдүүлж байгааг хууль мэддэг, хэрэглэдэг хүн бүхэн мэдэж байгаа ялгүй,