Монголын Үндэсний брэндийн зөвлөл байгууллаа

2017 оны 05 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгууллаа. Тус зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, дэд даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, гишүүдээр нь Засгийн газрын зарим гишүүд ажиллана.

Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар хурал 2017.05.05-нд болж, тус зөвлөлийн үйл ажиллагааны журам, 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.

Монгол Улсын брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй. Тус зөвлөлийн дэргэд ажлын алба ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top