Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй

2017 оны 05 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Хоёр том сөрөг хүчин МАН, АН нэр дэвшигчээ хэдийн тодруулчихсан. 

Харин МАХН-ынхан бага чуулганаараа намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн боловч хууль хяналтын байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.3 дахь хэсэгт "Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно" гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэж, Н.Энхбаярыг хугацаанаас өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.

СЕХ-ноос Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал түүний оронд нэр дэвших дараагийн хүнийг сонгох хэрэгтэй болох бөгөөд хуулийн хугацаа тавдугаар сарын 14-нөөс өмнө шийдвэрлэх шаардлагатай юм. Тус намаас нэр дэвшүүлэхээр хэдийн яриад эхэлсэн "ХҮН"-ын дарга асан С.Ганбаатарын нэр түлхүү яригдах болсон байна.

 

А.Алтан


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(142.234.115.118) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг дэмжиж байна энэ хүн л бид нарыг одоогийн байдлаар ойлгомоор хүн

1  |  0
Иргэн(142.234.115.118) 2025 оны 03 сарын 13

Энхбаярыг дэмжиж байна энэ хүн л бид нарыг одоогийн байдлаар ойлгомоор хүн

1  |  0
MGL(103.212.116.88) 2025 оны 03 сарын 13

Энхбаяраас өөр олигтой хүн бодогдохгүй байна угийн

1  |  0
MGL(103.212.116.88) 2025 оны 03 сарын 13

Энхбаярийг дэмжинэ ээ дээрээс чанга унаж үзсэн одоо ард биднийг жинхэн ойлгож байгаа хүн

1  |  0
saraa(59.153.113.86) 2025 оны 03 сарын 13

ENKHBAYRIG DEMJINE NAAD HUN CHIN MUNGU HEREGGUI NER TUR HEREGTEI GEDEGIIG YS MAHANDAA SHINGETEL OILGOSON

1  |  0
Irgen(202.70.46.217) 2025 оны 03 сарын 13

Ard tumnii songoltiig uneheer boogduulj ba. China humuus buhniig boon hyhaj havchij baina. 21 ond mongol hun garch irne, ter ued ene hulgaichuud eh orniig mini bujignuulaad duusgasan baih bii dee

1  |  0
Baagii (175.212.143.159) 2025 оны 03 сарын 13

Ene nuhur yaltai yum bol ter shorondoo baihgui yagaad gaduur erh chuluutei baidag yum bol jiriin irged ingej yavah uu

1  |  0
Zochin(150.129.143.181) 2025 оны 03 сарын 13

Enhbayar odoo amraach hend heregtei be

1  |  0
zochin(220.89.223.24) 2025 оны 03 сарын 13

Songuuli ogood hereg bna uu Chas hiisen Aawiin Xvv algadaa MGL oron ezguurch bnashu burheg bna.

1  |  0
Top