Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.
Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод 6 жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа энэ цаг үед гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх механизм бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )
Ene zurgan deer ni mongol hyn neg ch algaa. Dandaa hujaa nar
Saidtai ni ulzaj boloogui ymuu neg nariin bichig l huleej avah chiv dee
zov l bodlogotoi yvj bgam shg sangdaad bgamdaa.. bid hvchnii salbar huulin erh zuin bolovsroldoo anhaarch bhku bl oorsdoo l teneg ym shg bgad bwl enen mynga sxn ajil hiiged bid shuumjlehees tsaashgui
Бямбацогт, нямбат гэдэг хоер далжгар юм хулгайч эзэддээ сайн хун болох гэж далжиганаж гуйсээр байж тэднийг хамгаалсан офшорын хууль баталуулсан. Хятадууд мэдээлэлтэй л байгаа. Ард тумнээ тоног ч хулгайч нарын бууны нохой гэж бодоод мундаг мундаг дур эсгээд ярихад нь хох инээд нь хурээд л сууж байгаа. Наад хуулийг чинь хучингуй болгож хулгайч нарыг шуухийн омно авч ирэх цаг удахгуй ирнэ.
humuus neeree alah yumaa Hudaldlaa geed l hudaldlaa yu te Har tamhinii asuudal yltan shiljuulah asuudlaa l sain yriarai daa
ex ornoo bvv hudalchxaarai said min ta bol magadlaltai l towarish shvv