Ц.Нямдорж бүлгийн хуралдааныг орхин гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 11

  УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой ээлжит бусаар хуралдсан.  Хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцсэн ба гишүүд өөр хоорондоо саналын зөрүүтэйгээс маргасан байна. Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь Үндсэн хуулиар санал асуулга явуулах ёстой гэх санал гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Ц.Нямдорж гишүүн ихээхэн шүүмжлэлтэй ханджээ.

Ц.Нямдорж гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгыг ард нийтээс асууж болохгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд гоомой хандаж болохгүй, эсэргүүцнэ” хэмээн хэлээд хуралдааны орхин гарсан байна. Гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай санал асуулгыг хамтад нь явуулах нь үр дүн муутай гэж үзжээ.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
000(202.21.106.108) 2025 оны 03 сарын 13

үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг яаруу сандруу энэ болох сонгуультай хамт хийх буруу шүү дээ дараа нь нухацтай хэлэлцэх хэрэгтэй ард түмнээс санал асуулга бүх нийтээр авах хэрэгтэй Луйварчид яараад байх шиг байна кккк

1  |  0
Иргэн(66.181.181.55) 2025 оны 03 сарын 13

МАН эрүүл байна. Бид үнэмлэхүй олонхи гээд ярс гэтэл гар өргөөд байсан бол алдаа гарах магадлал маш их. Харин маргах мэтгэх бол параламентын хэвийн үзэгдэл. МАН-ынхан НЯМКАГАА СОНСОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

1  |  0
pk(202.180.218.38) 2025 оны 03 сарын 13

хаха

1  |  0
Top