Монгол Улс олон намын тогтолцоотой орон. Гэвч хоёр гол намыг эс тооцвол бусад нь ганц хүний нам гэж хэлэгддэг. АН, МАН хоёроос бусад намыг зөвхөн лидер гэх ганцхан хүнээр нь л төлөөлүүлэн төсөөлөх боломтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэдний тухайд нэг л хүний улс төрийн эрх ашгийг хангахын төлөө байгуулагдсан, эс бөгөөс нэг л хүн нь өөрөө байгуулсан ийм хоёрхон л зүй тогтол бий. Нэг хүн нь өөрөө байгуулсан намуудын жишээ гэвэл, Б.Жаргалсайханы БНН, Б.Эрдэнэбатын “Эх орон” нам, Л.Гүндалайн “Ард түмнээ хайрлая” нам, Ц.Шинэбаярын Хамуг Монгол хөдөлмөрийн намыг нэрлэж болно. Харин нэг л хүний улс төрийн эрх ашгийг хангахын төлөө байгуулагдсан намын тоонд МАХН, МҮАН, ИЗНН-ыг дурдаж болох юм.
Уг нь нам бол олон хүний үзэл бодлын нэгдэл байдаг. Улс төрийн нам гэдэг нь хэн нэгэн улстөрчийн фэн клуб биш. Үзэл баримтлал дээр нэгдээгүй, ганц хүний эрх ашигт дагаар орох, эсвэл тухайн лидерийн л үзэл баримтлалд шүтэх хэлбэрээр нэгдэж бий болсон намууд улс төрд тогтвортой оршин тогтнож чаддаггүй. Бусад намтай нэгдэх нийлэх, салах, эсвэл татан буугдах, дахин шинээр байгуулагдах үзэгдэл бол тэдний үргэлжийн хэв шинж. Лидер нь л хаашаа гуйвна, нам нь дагаж ганхана. Ийм жишээг бид Монголд олонтаа харсан шүү дээ. М.Энхсайхан Монголын Үндэсний Шинэ нам гэж байгуулаад, тэр нь хэрхэн нэгдэж нийлж, салж сарниж яваад МҮАН болж, улмаар АН-тай нэгдэж дуусах, С.Оюуны байгуулсан Иргэний зориг нам бас хэдэн намтай салж нийлж явсаар ИЗНН байснаа эцэстээ АН болж төгсөх энэ зам бол ийм намуудын туулдаг энгийн л жишиг гэлтэй.
ИЗНН оршин байсан бүх хугацаандаа зөвхөн С.Оюуны улс төрийн эрх ашгийг хангасан гэхэд хилсдэхгүй. Тэрээр энэ намын бүх цаг үеийн дарга нь байв. Ганц хүний намын хамгийн илэрхий шинж тэмдэг бол дарга нь хэзээ ч солигдох ёсгүй. Бас огцрохгүй. Дэд дарга нь харин хэн ч байж болох бөгөөд хэд ч байж бас болдог. Тиймээс даргыг нь солих боломжтой эсэхээр нь л тухайн намыг тодорхойлчихож болно гэсэн үг. Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэбат, Н.Энхбаяр наргүйгээр намыг нь төсөөлөх гээд оролдох нь өнөөдрийн нөхцөлд боломжгүй. Н.Энхбаяр жишээ нь цагтаа МҮАН-ыг М.Энхсайханаас салгах оролдлого хийсэн ч амжилт олоогүй. Тэрээр МҮАН-ын даргаар Н.Батцэрэгийг солих санал ил шулуухан тавьсан байдаг. Хэдийгээр нэг эвсэлд багтдаг ч нөгөө намынхаа дотоод хэрэгт оролцох нь улс төрийн соёлын хувьд ч тааламжгүй зүйл. Үүнийг дуулсан М.Энхсайхан Н.Энхбаяраас хэдийнээ зэнзийрхэн холдож нүүгээд АН-ын хаяанд очоод буучихсан.
Намаас лидерийг нь суйлах боломж аль нэг намд байж болдог. Харин лидерээс нь намыг нь суйлах, хулгайлах ямар ч боломжгүй. Ийм оролдлого бүр бүтэлгүйтдэгээс гадна хэрүүл тэмцэл, өсөрхөл болж төгсдөг. Хамгийн тод жишээгээр Иргэний зориг нам, БНН хоёр нэгдээд С.Оюун, Б.Жаргалсайхан гэх хоёр хүний хэн нь дарга болох вэ гэдгээс үүдэлтэй хэрүүлээс болоод л салсан тохиолдлыг хэлж болно. Одоо энэ хоёр улстөрч нэг нэгнээ үздэггүй билээ.
Энэ бүхний дүгнэлт нь ганц хүний нам бол зөвхөн лидер гэх ганц л хүний дур зорго, эрх ашигт захирагддаг гэсэн дүгнэлт. Түүнтэй тэрсэлдэх үзэл санаа, сөрөг байр суурь, зөрөх үг үйлдэл байх боломжгүй гэсэн санаа. Тэгвэл ганц Н.Энхбаяр гэх улстөрчийн эрх ашгийг хангах зорилготой намуудын нэг нь МАХН юм байна. Ингэж хэлэх бүрэн үндэслэл бий. Энэ нам дотор хагарал, зөрчил хуримтлагдаж, нийлэх болон салах үзэгдлүүд хангалттай явагдсан. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар нүүр буруулан одож, тэдгээрийн оронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших чин горьдлоготойгоор С.Ганбаатар ирж нийлэв.
Гэвч эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ бусдад өгөхийг хүссэнгүй, хууль эрх зүйн боломжгүй байсан ч өөрийгөө л зүтгүүлэхийг илүүд үзэв.
МАХН гэх Н.Энхбаярын фэн клубийн гишүүд эзэндээ гоморхож л чадахаас түүнийг сөрж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс эзэн юу дуртайгаа хийж, харин бусад нь түүнийг хар сохроор дэмжин уухайлахаас өөр мэхгүй. МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн хоёр ч төрийн бус байгууллага МАХН-ын дэргэд бий. Гэтэл эдгээр байгууллага нь МАХН-ын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах талаар олон нийтэд мэдээлж, улсын дээд шүүхэд хандсан тохиолдол гарч байсан ч энэ бүх оролдлого нь Н.Энхбаяргүй МАХН гэж байхын төлөөх тэмцэл, эсэргүүцэл хараахан биш юм. Харин эсрэгээрээ Н.Энхбаяр гэх ганцхан хүнд гомдсон гоморхол, өөрийг нь үнэлээгүйд өсөрхсөн, эрх ашиг нь хангагдаагүйд бухимдсан зэргээс үүдэлтэй сөрөг тэмцэл төдий байсан. Өөрөөр хэлбэл, МАХН нэг л эзний зарц ажээ.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 41 )
Ганбаатарыг л дэмжинэ. Эцсийн горьдлого. Бусад нь ямарч сонирхолгүй адилхан
20 төгрөгөөр сонголт хийдэг хүмүүс энэ хүнийг муулаад яах ч билээ тэнэгүүд
Ганбаатарыг л дэмжинэ
Энхбаярын эдэлж чадаагүй Ерөнхийлөгчийн 4 жилийн суудалд хүрэх гишгүүр ш дээ. Тал хэнгэргээ халбаганы хугархайгаар дэлдэхэд гүйгээд ирэх сохор доголон, харанхуй мунхаг, өс санагч, өвдөл горьдогч, ганцаардагсад, сүсэг бишрэлдээ сохорсон, жаахан гажигтай юмнууд олон. Би ч гараад хашгирахад нам эвсэл байгуулдаггүй юмаа гэхэд хов ярих, хүн муулах, сэтгэлээ онгойлгох гэж хэл, хөл, тархи нь загатнасан авгай нар байнаа байна. Зарим нь тэр байшингийн сүүдэрт гуйлгачин шиг хов хорсол болоод сууж харагдана
Энэ намаас хиншүү ханхлаад явчих чинь...
Enhbayar uuj ideegui bsan ch gertee suuh bolson. Alban tushaal erh medliin tsagaan solio tussan l hun. Setgetsiin emnekegt ochvol taarna
ENHBAYR UUJ IDSEN YM SHIG YRIAD BAIH YM AA OORSDOO ENHII TSAGAAN TAGTAA YM BAIHDAA CHAAWAAS MONGOL ORONG ENE HOER NAM SVIRVVLJ BAINAAA
хуулийг нэг хүний эсрэг тайлбарлаж байгаа байдал сүүлдээ ардчилал устан мөхөхийн эхлэл болно
estoi ATG 1 hvnii zahialgaar yvj bolmoorgvi umaa.Uruvdultei .
Энхбаяр өөрийгөө байнга л доош нь хийгээд л байх юм даа
НАМ гэдэг нь: Төрийн эрх мэдлийг хуулийн дагуу авахаар зорьсон хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл юм. Манай улсын хувьд намууд төрийн эрх мэдлийг аваад төрийн байгууллагын мэргэжилтэн нарыг сольж, бүгдийг өөрчлөх бодлого барьж төрийг үймүүлдэг муу жишиг тогтсон. Намд цүнх барьж сурсан хүмүүс бүгдийг хийхээр төрийн байгууллагад орж ирдэг боловч мэдэх юмаар хомс, мэдэмхийрч баахан муйхарлаад гацаад зогсно. Харин төрийн ажлыг сайн түшмэд / мэргэжилтэн/ авч явдаг юм. Энэ сэтгэлгээ, төрийн ажилтны байталгаа алдагдсан учраас төр түвшин байхгүй , түмэн олон бухимдалтай байна.
АЯТРАЙХАН ХҮН ДЭВШҮҮЛЧИХВЭЛ БОЛОМЖ БАЙНА ШҮҮ!!!!!
manan saihaan mahn muuhai
МАН гэж мангар том юм байнаа яаж санхүүждэг юм бол бодож үзээрэй бөөн шанааж, авилгал
ЭД ЧИНЬ НАМ БИШ ХХК-НУУД Ш ДЭЭ
bitgii tenegt gej bodoj bn
M.enkhboldiin hiij bga.yavuulag. Ooriigoo magtuulj busdiig doromjilj bichuuleed udaj bna.MGLIIN Ard tumen busdiig medej bga.
Өлсгөлөн зарласнаас болж эсийн байнгын үхжилт явагдах өвчтэй болсон Н.Энхбаяраар улсаа удирдуулах уу. Өвчтэй удирдагчид улс нийгэмд хичнээн их хор хөнөөл учруулдагийг түүх харуулсан ш дээ. Дээр нь Элбэгдоржид болон өөрөөс нь улстөрийн шалтгаанаар хөндийрсөн бүх хүнээс өшөө авах хязгааргүй их шунал тачаал. 1937 оных шиг үйл явдал давтагдах вий дээ.
Жаргалсайхан Ерөнхийлөгч болохын тулд Монгол Улсад олон жил төлөөгүй ажилчдынхаа нийгмийн даатгалын өр, татварын өрөө бүрэн төлж дуусгаад дараа нь хотын төвийн үзэмжийг гутаасаар байгаа хуучнаар Хангай зочид буудлынхаа байшинг засаж янзлах хэрэгтэй. Ганц байшин, хувийн компаниа өр ширгүй удирдаад явж чадахгүй хүн Монгол Улсыг удирдах уу. Нохойн жогорхой
Орон нутаг сум бүрт салбар нь байдаг намыг ингэж хэлж бичиж болохгүй. МАХН гэж байдаггүй гээд бодчих тэгвэл чиний санаа чинь амарнаа
Орон нутаг сум бүрт салбар нь байдаг намыг ингэж хэлж бичиж болохгүй. МАХН гэж байдаггүй гээд бодчих тэгвэл чиний санаа чинь амарнаа
JARGALSAIHANG L ERUNHIILUGCH BOLGOMOOR BN!!!! MAHAHMAXH-G MONGOLCHUUD AHIJ HEZEE CH SONGOH HEREGGUI!!!!!
JARGALSAIHANG L ERUNHIILUGCH BOLGOMOOR BN!!!! MAHAHMAXH-G MONGOLCHUUD AHIJ HEZEE CH SONGOH HEREGGUI!!!!!
Enkhbayaraas eer devshih bolovson huchingui nam gehed unemshihed berh yum,uadaj Ganbaatariig erselduleech, MAXN-iig zevhen eeriin nam gej hardagaa bolimoor yum, Bidnii aav eej ene namd gishuuneer elsej uls orniihoo telee shudraga hedelmerlej yavsan bolohoor esej devjihiig ny haraj baidag um
Елсгеленд едрийн 1 сая тегрегеер суудаг сураг байсан унэхээр ашигтай ажил байгаа биз бас мээмээ гаргаж суухад илуу ханштай гэсэн цуглаан бол шалихгуй гэсээн ингээд хулгайлж цуглуулсан менгеерее улсаа бужигнуулаад жужиг тавьдаг ажил нь эхэлэх нь дээ
ЭНХБОЛД ЕР€НХИЙЛ€ГЧ БОЛНО ГЭЭД ТОХИРЧИХСОН ШДЭЭ.СОНГУУЛЬ НЭРТЭЙ ШОУ БОЛНО ШДЭЭ
Eniig hen bicnvvleed b n aa .ocnigdor yum bolonguutal margaash ni ingej bicnvvlbe aan
Eniig hen bicnvvleed b n aa .ocnigdor yum bolonguutal margaash ni ingej bicnvvlbe aan
ТЭГВЭЛ Х . БАТТУЛГА - МОНГОЛ НОХОЙ !
Яг үнэн. Энхбаярын фэнүүд.
Оросын угсаатан судлаач нэрт эрдэмтэн Гумилев 1970 оны үед Монгол гэдэг Азийн буурай орон наанадаж 30 жил цаанадаж 40 жилийн дараа гэхэд үндсэндээ гадаад болон дотоодын нөлөө зөрчлөөс болж үндсэндээ Улс гэсэн статусаа бүрэн алдсан байх бүрэн магадлалтай гэж бичин шуугиулж байж билээ.Энэ өчиггүй үнэн байжээ гэдгийг үнэхээо 2нүдээрээ харлаа да Ээ бүү үзнгд хайран ч эх орон газар нутаг ирээдүй болсрн үр хүүхэд 5 хошуу мал идээ, ёс заншил минь Үүрд баяртай болж дэ Даанч үүнийг ойлгох сэхээгүй болсон бараг 2 сая гаруй эргүү болсон төөрөлдсөнг монголчууд, арай дөнгүүр 500 гаруй мянган нийгмийн идэвх
Н.Энхбаяр гэж ёстой ”Доодох”-оосоо тэнэг нөхөр байнаа!!!! Бид энэ нөхрийг дэмжиж явсандаа одоо ёстой гутарч байна. СЕХ гэж нэг сонин байгууллага бас байна. Х.Баттулга бас дэвшир боломжгүйшдээ!!!! Харин М.Энхболд даргын хувьд бол ярих юм алгаа!!!!!
Ene hvnees uur aimshig orshsoor eh ornoo indeed yavj bna. Elbeegeetengvvd uruul busdaar oroldooch
Энхбаярийн энэ хүсэлийн Төрд үүрэлсэн хулгайч нарын исрэг ухаалаг ашиглах нь Эх орноо гэсэн иргэн бүрийн иргэний байгуулагуудын эол зорилог байх ёстой, Энэ утгаараа Энхбаяр өнөөдөр Монгол улсад Монголын ардтүмэнд хэрэгтэй Монголчууд өнөөдөр Монгол төрд үүрэлсэн Гадаадын луйварчин нарын уяны нохой болсон МАНАН хэмэх Энхболд Элбэгдорож Баяр Баярцогт тэргүүтэй хулгайч нарын исрэг Энхбаяртай нэгдмэл байж ялалтанд хүрч хулгайч МАНАН бүлгийг төрөөс зайлуулаж чадна өнөөдөр Энхбаяраас зутах нь ард түмэнд ямарч ашигүй Бусдийг нь маргаашийн өдөр өөрөө хэлээд өгнө
Энэ шуналт яргачин тогтолцоот төр нам тэдний толгой физдакуудад дургүй хүрч байна Тийм болохоор Н.Энхбаяраас өөр хүн одоогоор харагдахгүй байна
Энхбаяр бол хязгааргүй шуналтан болж хувирсан.Нэр дэвших боломжүйгээ мэдсээр байж ингэж сенсац хийж хадах хүмүүсээ хүүхэлдэй болгож олон нийтэд харуулж байгаа нь дэндүү увайгүй хэрэг юм. Ингэснээрээ өөрийгөө хүмүүс хүрээлж байна гэж бодоод байгаа юм байх даа. Шаравдоржийгоо хүртэл худлаа хэлүүлж гэр хүндийг нь шаварт хутгаж байгаа нь өөрт нь л хэрэгтэй юм байх даа.