Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж авсан ч, МАХН-аас нэр дэвшихээр материалаа өгсөн Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан. Ийм шийдвэр гаргасантай холбоотойгоор академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, С.Нарангэрэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ байгаагаа албан бичгээр хүргүүлжээ. Тэрбээр хүсэлтэндээ "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр намын Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйл алга" гэсэн байна. МАХН энэ сарын 17-ноос өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх ёстой. Иймд С.Нарангэрэл академич МАХН-аас нэр дэвших боломжтой юм.
С.Нарангэрэл нь 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, 2000-2009 онд Эмнести интернейшнл хүний эрхийн олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн дарга, 1996-2011 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал, 2012 оноос МУИС-ийн хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж буй улс төр нийгмийн арвин туршлагатай эрхэм юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 14 )
Дур эзнээ голохгүй гэдэг сэн
Нарангэрэл багш яах гэж нэр дэвшиж бгаа юм болдоо хэрэггүй байсан юм.Хэн танд санал өгнөө?Ядаж 7 хувь авчих хүн дэвших ёстойсон дөнгөж 0.4 хувь авахаар байгааг мэдмээрсэн дээ.Юу тохирох бодол агуулж бна?Хэн нь ч тантай тохирохгүй шд.Баасанхүү санал болгохгүй.МАХН сонгуульд оролцох уу гэдэг асуудалтай.Баасанхүү гишүүн л эцсийн шийдвэр гаргана.Энхбаяр одоо хэн ч биш болсон шд.
Ажил хийдэггүй зөвхөн хувиа борлуулж довоо шарлуулдаг хүмүүс нэр цэвэр, алдаагүй мэт харагддаг. Ийм хүмүүс их аминчхан ажил гэхээсээ илүү өөрийн гадаад үзэмж, хэлэх ярих юм, хийх зүйлдээ алдаа гаргахгүй байх талаар анхаарсаар байгаад улс орны хөгжил гэсэн үндсэн том ажлаа хийдүүлдэг талтай. Амьд жишээ гэвэл 8 жил төр барьсан Багабанди гуай байна. Хийсэн ч юмтай, сайн муу алиныг сонсоод нэг л төрхөөрөө байдаг, янз бүрээр доромжлоод байхад хэл ам хийгээд биеэ өмөөрөөд гонгиноод байдаггүй төрийн ажлын арвин туршлагатай, гадаадад тэр тусмаа хоёр хөршдөө нэр хүндтэй М.Энхболд нь дээр биз дээ.
С.Нарангэрэл академичийг нэр дэвшвэл дэмжмээр байна.
demjij bn gehdee MAXN-aas gedeg ni taalagdahgui bnaa
зөв хүн шүү
шаравдоржийг дэвшүүлэх болно оо.
Зөв хүн гэвэл энэл хүнийг хэлж боох бн. Нэр нь цэвэр хүн . Бүх асуудалд зөв байр сууринаас хандах чадвартай өндөр боловсролтой хүн.
Tanai Ezenbayar hezeeneesee BI L bish bol UUR HEN CH BISH gedeg hundee Butehgui bhooo
ЖИНХЭНЭ боломжийн хун байна даа! ! ! Терд хуулийн мэрэгжлийн хунийг гаргах хэрэгтэй. Тэгвэл терд шурагсан бееснууд цэвэрлэгдэж, албан ажилын томилгоо нэртэй хуураснууд нь хуртэл давхар унан шуу дээ! ! ! Ард тумэний эрх ашигт нийцуулж хуулийг дээд доод гэсэн давхаргуй. Монголын иргэн бур ижэл тэгш эрхтэй байлгах хэрэгтэй. Дарга бол 10 сая хулгай хийж болдог ард нь 300 мянгад ял авдаг гэж ялгаа байхгуй болно шуу дээ! ! !
Riotoi oyu tolgoin gereeg 180 mongoldoo ashigtai ergvvlj cgadah yy.bolohgvi bol huuj chadah yy.?
Narangaerel guaig 2 garaa orgood demjij bainaa
Demjinee,gehdee sanalaa garaar tooloe oo!!!!!
МАН, АН, МАХН 3 хэдийнэ тохироогоо ”ханцуй” дотроо хийсэн гэж ярих юм билээ, сонгууль бол ердөө л ”шоу” гэж байна даа