Намууд Үндсэн хуулийн асуудлаар зөвшилцөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 16

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж буй "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар манай нам бусад улстөрийн намуудын санал, хүсэлтийг сонсох, зөв чигч байдлаар өөрчлөлт  оруулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах бэ гэх асуудлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс  хоёр үе шаттайгаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ерөнхий саналыг нь УИХ-д өргөн барьсан байгаа” гэж тодотгов.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг санал асуулгын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод товч мэдээлэл хийлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top