Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

 УИХ-ын өчигдөрийн нэгдсэн чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,4 хувь нь дэмжсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдээлснээр, “Ард нийтийн санал асуулгыг 06 дугаар сарын 05-нд товлон зарлаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль  хүртлэх 25 хоногийн хугацаанд бэлтгэл ажил, иргэдийг мэдээллээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцсон. Ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж,  Монгол Улсын Ерөнхийлөгийн сонгуультай хамтатган явуулахаар болсон ” гэж мэдэгдээд байна.

  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар Засгийн газраас санаачилж байгаад УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байгаа юм. Сонгуультай хамт явуулах нь сонгуулийн үйл явцал сөрөг үр дагавартай гэж үзэх гишүүд байна.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
talaarg(122.201.24.220) 2025 оны 03 сарын 13

Nogoo talaar

1  |  0
tugaa(66.181.160.87) 2025 оны 03 сарын 13

Hamt canal uguh bolomjgui...undcen huuliig ene bogino hygatsaand ..mun neg namiin erhsheeld uurchluh ni zohimjhui...

1  |  0
иргэн(202.9.42.48) 2025 оны 03 сарын 13

Мангар, эсэргүүцэж байна. Үндсэн хуулиас өөр юмаар шоуд тэх үү

1  |  0
МАН-ын УИХ шийдэхгүй(202.55.191.102) 2025 оны 03 сарын 13

Нэг нам УИХ-д олон суудал авсан болон дангаараа төр барьж байх үед Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ёсгүй ашиг сонирхолын зөрчилд орно санал асуулга авчихлаа гээд өөрсдийнхөө эрх ашигт тохирсон хууль гаргах магадлалтай

1  |  0
Top