Ардчилсан хүчний холбооны 2017 оны ээлжит хуралдаан болсон байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга, Ардчилсан Хүчний Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр Ардчилсан Хүчний Холбооны Ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнөөр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
АХХ-ны хуралд АН-ын экс дарга З.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одхүү, Д.Арвин, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо нарын эрхэмүүд оролцсон байна. 
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )