Нийслэлийн засаг дарга С.Батболд Хан-Уулд ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Хан-Уул дүүрэгт өнөөдөр ажиллана.

Тэрээр Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцах юм байна. Мөн Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалтай танилцахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top