Монгол Улсын 2017 оны ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 14 хоногийн хугацаа үлджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгах журамтай. Сонгуулийн хуулийн дагуу ирэх сарын 6-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.
Харин Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоох ёстой. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6 – 24-ны өдөр хүртэл 18 хоног үргэлжилнэ.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )