Нэр дэвшигчид 10,8 тэрбум төгрөгийг сонгуульдаа ЗАРЦУУЛНА

2017 оны 05 сарын 22

УИХ-д суудалтай намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодроод байна. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбааатар нар дэвшихээр болсон билээ. Тэгвэл нэр дэвшигчид хэдий хэмжээний хөрөнгийг сонгуульдаа зарцуулж болох, хэдий хэмжээний хандив авч болох талаарх мэдээллийг хүргэе.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр “Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулахад зардал гаргана. Сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгө гэсэн гурван төрлийн хөрөнгөөс бүрддэг.

Тиймээс нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээлгэнэ.

Нам, нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор дансаа бүртгүүлэх үүрэгтэй. Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын данс нээлгэнэ.

Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал сонгуулийн зардлын данснаасаа зардал гаргаж болно” хэмээсэн юм.

НЭР ДЭВШИГЧИД СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ?

Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулах ажээ. Сонгуулийн дансанд төвлөрсөн хөрөнгийг нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийн сурталчилгаа, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах болон бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт унаа, ажлын хөлс, урамшуулалд зарцуулна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top