З.Энхболдын хөргийг Төрийн ордонд байрлуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 23

  Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2017.05.23) 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөрөг зургийг байрлуулав. Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, хөргийг бүтээсэн зураач Т.Чингис нар оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “1914-1919 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Монгол Улсын Дээд хурлын даргаар ажилласан тэр цагаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн гэж үздэг. Үүнээс хойшхи УИХ-ын арав дахь даргаар томилогдон ажилласан хүн нь З.Энхболд та юм. Өнөөдөр таны төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Танд УИХ-ын нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсье. Монгол Улсаа хөгжүүлэх үйл хэрэгт эв саналаа нэгтгэх, хамтран ажиллах чухал цаг үе тохиож байна. Таныг хариуцлагатай, шударга төрийг цогцлоон бэхжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 10 дахь дарга З.Энхболдод дурсгалын зүйл гардуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буурай(49.0.212.154) 2017 оны 05 сарын 24

Ямар гавьяа байгуулсан гэж зургийн нь тавьж байгаа юм бол доо хөөрхий

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 05 сарын 23

muu badamdorj shanzdovuud hervee unen gej bidag bol buulgah odor bihl bh

0  |  0
Top