Оффшор бүс нь бизнесийнхэнд нээлттэй ч тэнд мөнгөө хадгалуулж буй хэн боловч хөрөнгийнхөө эх үүсвэрийг мэдүүлдэг байхаар хуульчлах хэрэгтэй байлаа. Оффшорт хадгалагдаж буй хөрөнгүүд нь гол төлөв хууль бус мөнгө байх магадлал өндөртэй. Авлига, албан тушаалын наймаа, хууль бус хөрөнгөжих явдал газар авсан Монголын хувьд оффшорт мөнгөө хадгалуулсан хэнийг ч хөрөнгийнх нь эх үүсвэрийг шалгадаг байх нь чухал юм. Нөгөөтэйгүүр оффшор бүс бол бизнесийнхний татвараас зугтах газар. Энэ талаас нь харвал мөн л ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Тийм учраас оффшор дансанд мөнгөө хадгалуулж буй буй монгол хүн бүрийн орлогын эх үүсвэрийг шалгах хэрэгтэй болж байна. Тийм учраас оффшор дансанд хөрөнгөө хадгалсан бизнесийнхэнд ч хариуцлага тооцох, татвар ногдуулдаг байдлаар хуульчлах ёстой байлаа. Гэвч энэ талаар нэг ч хууль санаачлагч эрхэм дуугарсангүй.
Татвараас зайлсхийсэн, оффшорт хөрөнгөө хадгалуулсан хүн болгоныг анхааралдаа авах ёстой гэдгийг хэн ч хэлсэнгүй. Уг нь Монгол Улс Татварын асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэх тухай конвенцид нэгдэн орсноор л энэ хяналтыг хийж чадна. Түүнээс өөр арга зам одоохондоо байхгүй. Нөгөөтэйгүүр оффшорчидтой тэмцэнэ гэдэг нь дан ганц тэдгээр хөрөнгөтнүүдтэй тэмцэнэ гэсэн үг биш юм. Уул уурхай дагасан хууль бус мөнгө завших, авлига албан тушаалын наймааг зогсоох ёстой. Оффшорчид хаанаас төрдөг, ул суурь, үндэс угсааг тодорхой болгох хэрэгтэй. Оффшорчдод очиж буй хууль бус мөнгөний эргэлтийг зогсоох нь чухал. Тэгж чадвал оффшорчдын тоо буурна. Тиймээс Авлигатай, хууль бус мөнгө угаах гэмт хэрэгтэй илүү хүчтэй тэмцэл өрнүүлэх ёстой болж байна. Оффшорт хөрөнгөө нуусан дан ганц төрийн албан тушаалтнууд гэхгүйгээр оффшорт хадгаламжтай Монголын иргэн бүрийг шалгах нь зүйд нийцнэ. Монгол бол зах зээлийн нийгэм рүү (хөрөнгөтний) шилжээд 27-хон жилийн нүүрийг үзэж байна.
Энэ хугацаанд өөрийнхөөрөө ганзагын наймаа эрхэлсэн, үйлдвэр, үйлчилгээ явуулж хөлжсөн, баяжсан нь ч бий, улсын хөрөнгө мөнгө, эрдэс баялаг, авлига албан тушаалаар богино хугацаанд хөрөнгөжсөн нь ч олон. Тийм учраас оффшорт хөрөнгөө нуусан монгол хүн бүрийн орлогын эх үүсвэрийг нь шалгах ёстой юм. Энэ бол хууль ёсны дагуу хөрөнгөжсөн эрхмүүдэд нэрээ цэвэрлэх нэг боломж. Харин Монгол төрийн хувьд хууль бусаар мөнгө завшсан этгээдүүдийн оффшор дансан дахь хөрөнгийг нь улс хураан авах хүртэлх арга хэмжээ рүү орох нэг гарц юм. Ийм хүлээлтийг ард түмэн тээж байсан ч авлигачид, төрийн өндөр албан тушаалтнуудыг хийдүүлсэн, бизнесийнхэн татвараас зайлсхийх, зугтах боломжийг хамгаалсан хуулийн төсөл баталчихлаа. Улсын Их Хурал, төрийн түшээдэд оффшортой тэмцэх хүсэл зорилго алга байна.
Т.Амартүвшин
2017.04 сар. Зиндаа сэтгүүл №4/504



Сэтгэгдэл ( 17 )
Тэгэхээр юу болж таарав . Монголын ард түмэн 1072 ширхэг хувьцаа гээд л Тэр тухай бодохын ч хэрэггүй . Энэ хувьцаа Ольгархи Авилгач Хулгайч Компани Пүүсын захирлуудын гарын салаагаар л урсаад өгөх нь тэр тэгээд яахав
Монголын төр хувьчилалын тухай их ярих боллоо . Монголын төр хувьчлал яагаад тэд цнхнр ягаан тасалбар нэрээр маш их хөрөнгөө үнэгүйдүүлсэн тэр ард иргэдэд нялзсан зүйл ч үгүй замхарсан аж ахуйг хувьд шилжүүлсэнээр энэ даварсан Компани Пүүс үүдын эзэд захирал нэртэй луйварчидад бөөн боломж гарч байна.Яагаад тэд хэт их өнөдөр цалин авдаг харин жирийн ажилчин нь магадгүй цалингаа бүтэн авах нь битгий хэл заримдаа хэдэн сараар ч цалингаа авч чадахгүй л заримдаа цалинг нь өгөхгүй луу унждаг шүү дээ энэ хэдэн компани захирлууд үнэтэй машин хүүхэн буудал л ажилчныхаа цалинг тавиад туучих нь тэр дээ
Цаашид яах хэрхэхийг таашгүй юм. Монгол улс Щвецария Финляндия хэмжээнд хүрэх баялаг бий харин ямар гаргалгаа байна вэ .Энэ хэдэн Хулгайч нартаа итгэх нь хашаач юм дээ .Зөвхөн Монголын ард иргэдын гарт л байна.Зөвхөн монгол сэтгэлгээгээр л бусдаар гадны зааварчилгаа бидэнд огтоос ч хамаагүй гадны гар хөл болсон энэ улс төрд шургалсан хулгайч наймаачид лав биш
Энэ Оффшорчдын дансанд байгаа мөнгө бол монголын ард түмэний татвар төлөгчдын мөнгө шүү дээ Тэр мөнгийг л оффшорчид эргэлдүүлж байгаа юм
Монголын ард түмэн ард иргэдээ хэдий болтол хууртах юм бэ Энэ хэдэн борхинуудыг хэдий болтол өөгшүүлэх юм бол доо .Арай шинэлэг зүйл байна уу .Монголд амьдрах хэцүү учир нь жинхэнэ ажилчин хүмүүсийн хөдөлмөрийг үнэлдэггүй араггүй дээ л Гадагшаа гарч аяга шаазан угааж монголд авч байгаа цалингаас арай дөмөг шүү дээ Харин Авилгач хулгай оффшорчид бол юун номын дуу сонгох тархиа угаалгачаад л ирэх нь тэр тэр нь монголын ард түмэнд ямарч өгөөжгүй зүйл эх орноо л худалдах гэсэн бодол шүү дээ өөх цаашгүй
Цаазын ялыг хэн хүчингүй болгов . Тэр Авилгач Хулгай Оффшорчид байхгүй юу өөрсдийхөн тааламжтай нөхцлийн бүрдүүлэнхийн тул худлаа ард иргэдийхээ нэрийг зээлдэгчид байхгүй юу даа Гэтэл Монголын ард түмэн нь эдгээр этгээдүүдыг өөгшүүлж байх гэж дээ
Монголын ард түмэн одоо Нийт ард иргэдийн төлөө гэсэн хүнийг л сонгох хэрэгтэй . Жишээ нь Тэр сонгогдож байгаа хүн маань зөвхөн Монголын улсын эрх ашгийн үүднээс ард иргэдийхээ төлөө хоёргүй сэтгэлээр л хандах хэрэгтэй байна .Тэр нь нээх олон амлалт хэрэггүй зөвхөн Авилгач Хулгайч Оффшорчдыг цэвэрлэх хэрэгтэй нөгөө яахав Филл пины ерөнхийлөгч шиг л нэгэл зүйлийг барьж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Хар тамхичдыг цэвэрлэх хэрэгтэй үгүй бол үндэсний аюулгүй байдалд хожим гарах том аюулыг хэн ч зогсоож чадахгүй нь ойлгомжтой
Оффшорчдыг хэн өөгшүүлсэн Монголын ард түмэн та бүхэн учир нь та бүхний сонгосон сонголт шүү дээ Монголын ард түмэн та бүхэн 27- жилийн турш энэ авилгач хулгайч оффшорчдыг өөгшүүлсэн биз дээ . Одоо тэгээд хашгирсан хойно ниргэв гэгч болж байна шүү дээ . Монголын ард түмэнд ямар сонгол т байгаа юм дээ бас л Авилгач Хулгайч нараа с өөр сонголтгүй биз дээ
Юун татвар бүх мөнгийг ньулсад хураа.Энэ бол шударга хөдөлмөрийн хөлс биш монголоос хулгайлж гаргаж буй баялагийн хувь шүү дээ.Оффшорчидтой яс тооцоо хий.Тэд шоронгүй үлдвэл их юм.
шалгаад хөрөнгө мөнгө байвал татвар авахл хэрэгтэй
Зөв.оффшорт байгаа мөнгө чинь иихэнх нь гадныхнаас авилгад авсан мөнгө. Өгсөн нь гадныхан боловч түүний оронд тэд монголын баялгыг үнэгүй авч Монгол орон өрөнд орж ард иргэд нь ядуурлын туйлд хүрлээ.
байлгүй яахав одоошинэ гарах ерөнхийлөгчийг маш сонгох хэрэгтэй бүр ам өчгийг нь авах хэрэгтэй
Манайхан их тэнэг улс юмдаа. Тэнд чинь манай мөнгө байгаамуу??? хий хоосон юмны төлөө луйварчин улс төрчдийн захиалгаар ингэж зүтгэх хэрэггүйшдээ.
Манайхан их тэнэг улс юмдаа. Тэнд чинь манай мөнгө байгаамуу??? хий хоосон юмны төлөө луйварчин улс төрчдийн захиалгаар ингэж зүтгэх хэрэггүйшдээ.