“Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл” IV бага хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 25

 “Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл" IV бага хурал маргааш Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна.

Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израил, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34  улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд оролцож байна.  Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэм учруулах аюул, хүйсийн тэгш байдал- жендэрийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлд гарц, шийдэл олох болон харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.  Прогрессив Аллианс байгууллагын Гүйцэтгэх хорооны байнгын 33 гишүүнээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна. Тус хуралд МАН-ын удирдлагууд оролцож байна.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top