Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ц.Тувааныг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн байна. АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрээр өмнө нь ХХААЯ-ны дэд сайд, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.
АН-ын ҮБХ-ны хуралдаанаар Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах журам боловсруулах, ажлын хэсэг байгуулах, сонгуулийн штаб байгуулах ажлыг хэлэлцэж байна. Сонгуулийн штабын даргаар намын дарга С.Эрдэнэ ажиллах аж.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )