Улс төрд хөл тавьсан 2004 он хүртэлх “Женко” Х.Баттулгын дүр төрх тун ээдрээтэй байсан юм. Олон түмэн түүний нэрийг сонсохтой зэрэг 17 чингэлэг спиртийн хэрэг, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг элдэв арга саамаар хувьчилж авсан, мафи төрхтэй нэгний төрх сэтгэлд буудаг байлаа. Гишүүн болсноосоо хойш энэхүү дүр төрхөө пиарчдын тусламжтайгаар өөрчилж, “ард түмнээ гэсэн сэтгэлтэй”, “эх оронч”-ийн дүрд амжилттай хувирсан, олон жил энэ багтайгаа явж байна.
Жүдогийн төрлөөр монголчууд олон жил хүсэн хүлээсэн Олимпийн алтан медальтай болсон нь түүний нэр хүндийг сансарт нисгэсэн гэхэд хилсдэхгүй. Цонжин болдог дахь хөшөө болон 13 дугаар зуун цогцолбор бол түүний нэрийн хуудас болсон. Тэр энэ бүхнээрээ бол хоосонгүй хүн гэдгээ харуулдаг. Гагцхүү үүнээс хойших Х.Баттулгын дүр төрх эргэлзээ төрүүлээд байгаа учир энэхүү нийтлэлийг танд толилуулж, зарим зүйлд анхаарлыг тань хандуулахаас өөр арга алга.
Х.Баттулга 12 жил УИХ-ын гишүүнээр суусан. Найман жил төрийн сайдаар ажилласан. Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа тэрээр эх орончийн төрхөө бага багаар алдах ажлыг өөрийн гараар хийсэн. Түүнд татвар төлөгчид хамгийн түрүүнд олгосон боломж бол Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам. Эх орноо бодсон сэтгэлтэй байсан бол энэхүү төмөр зам одоогоос арван жилийн өмнө баригдаад одоо өдийд бид ОУВС-гийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахгүйгээр өөрсдийгөө аваад явчих чадалтай байх байсан. Эх орноо хөгжилд дэвшилд авчирч болох ажлыг хийлгүй, MCS гэдэг компанитай хэвлэлээр дайтаж, хамаг алтан хормыг үр дүнгүй өнгөрөөж байсан даа. Тэрхүү боломж одоо болтол үгүйлэгдсээр, бид дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ борлуулж чадахгүй, хөөрхийлөлтэй байдалд байсаар байна.

Х.Баттулгад олгосон дараагийн нэгэн боломж бол Сайншандын аж үйлдвэрийн парк. Татвар төлөгчдийн өч төчнөөн сая төгрөгөөр ТЭЗҮ хэмээх цаас үйлдвэрлэж, судалгаа хийсэн. Эцсийн дүндээ ямар ч үр дүн гараагүй бөгөөд судалгаа хийсэн түүний шадар байсан Ч.Ганбат гэдэг залуу өдгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Түүнд олгосон энэхүү боломжийг ашиглаж чадаагүйнх нь төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг камерын өмнө зэмлэж байсан нь саяхан мэт санагдаж байгаа биз дээ.
Хамгийн сүүлд та бидний сайн мэдэх төмөр замын овоолсон шорооны асуудал сонгуулийн энэхүү өдрүүдэд сөхөгдөхөөс ч өөр арга алга. Даанч дээ гэмээр зүйл энд болж, олон ч хүн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Хэд хэдэн хүн зугатсан, гол зохион байгуулагч нь өдгөө Ерөнхийлөгчид нэр дэвшээд, эх оронч маскаа зүүчихсэн явж байна.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн ярьсныг та бүхэн эргэн санаарай. Өөрийн намын өнгөтэй өөдтэй бүх хүнийг хэвлэлээр намнасан. С.Баярцогт оффшорчин болсон. Лу.Гантөмөр мүүнчин болсон. Н.Алтанхуяг өөрөөсөө болж унасан.
Х.Тэмүүжинг ингээд яриад унангуут нэг нөхрийг шөвөгдөөд, АНУ-ын ЭСЯ-нд мэдээлэгч байсан гээд хэвлэлийн бага хурал хийлгэчихэж байгаа юм. “Аятайхан байгаарай, Тэмүүжээн” гэж хэлж байгаа хэрэг л дээ. Тэр ийм л “эх оронч”.
Хэрэв Х.Баттулга Н.Түвшинбаярын алт шигээ, Цонжин болдогийг барьсан шигээ ард түмнээ гэсэн сэтгэлтэй, эх оронч байсан бол бид өнөөдөр Таван толгойдоо төмөр замтай, Сайншандын аж үйлдвэрийн парктай, эдийн засгийн хүнд үед бусдын гарыг харахгүй, ядуу зүдүүгээ дэлхийд зарлахгүй, хүний гар харахгүйгээр сайхан амьдарч болох байсан. Хэрэв Х.Баттулга үнэхээр эх оронч юм бол намын гишүүдээ нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхирахгүй байх байсан.
“Монгол Улсын Ерөнхийлөгч болбоос улс орны тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн баталгаа” болдог. Гэтэл энэ хүн эх оронч маскныхаа ард цаг үргэлж эвдрэлцүүлж, талцуулж, яс хаяж, бужигнуулж, дундаас нь ашиг олж амьдарсаар өдий хүрсэн байна шүү дээ. Ийм учраас түүний эх орончийн дүр төрхөд бид хууртах ёсгүй юм. Сонгох ёсгүй юм.
А.Уян

Сэтгэгдэл ( 20 )
Хувьчлал нэрээр өнгөтэй өөдтэй бүрийг авсан хүн шүү дээ Монголчууддаа спиртээ зарж архинд живүүлээд тэр мөнгөөрөө түрүүвчээ улам зузаатгаснаас өөр юу хийсэн юм одоо гараад хар архичин хүн сүргүүд 1,2-р биш 10-20-р зоомбий болчхоод явж байна. энэ бүрийн ард олон хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн одоо хүүхнүүд нь архичин болж байна тэгээд сонгууль болохоор архиар нь угжиж саналыг нь авдаг нь үнэн шүү дээ

BATULGA ILUU, ILUU... BATULGA SHIG SHIIRTEI TSEBER MONGOL HUN L ERUNHIILUGCH BH EOSTOI . MI, OBOGT GAZARAAR TSUMUTULUU BAYJISAN BULEGIIN TOLGOILOGCH SHUU. MONGOL HUNII SARUUL UHAAN YALNAAAAAAAAA
ene hun bgagui bol bid nar udiid tumur zamaa hugjuultsen yawj bhq yu ter idsen munguur ni
tm shuu iimerhuu hudlaa yarij mask zuusen eh oronch gj hudlaa bultreed yawaad bga nuhdiin maskiig ni huu tataj hayaad unen turhuur ni aawiin haalga tatuulj nomond ni oruulah yumsan

Ym hiisen hunelde nudend haragdad bnaa busdan harfdhgui bnoo
sanaa aldaj homsog zangidsaar bgaad yuy ch hiihgui de
luivarchin chingeleg spirt chini
Battulgiig yum hiisen geed bh yum.mongol ulsiin tuluu.jiriin irgen ard tumnii amidral saijrulahiin tuluu yag yu hiisen yum be.ter jonjin boldog chini ter huniil umch shu de.tubshinbayriin alt chini ter hunii l yum shu de.yag iim hiisen uchraas mongol sain saihan bn geed bich dee humusee.yag unendee battulgiin mongiliin toloo bguulsan gabiya hor 2roos hor ni iluu shu de
battulga nohoi ni ch nohoi gehdee mongol nohoi
бусад Улс төрч гээд байдаг нөхдүүдын дэргэд багагүй л зүйл хийсэн л байна ш дээ бусад нь хий Улс төржөөд хийсэн ч юмгүй харуулах ч зүйлгүй давхиад л байгаа биз дээ энэ хүнд АТААРАХСАН ӨШИРӨХСӨН хүний л бичсэн зүйл байна дөө
battulgiig harluulj bolno oo.gehdee hiisen buhen n mongoldoo uklddeg huniig harluulj boloh uu... minii ard tumeen.