Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хүчингүй болгох, мөн Цогтцэций сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон дөрвөн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгох нэхэмжлэлийг аймгийн Ардчилсан намаас шүүхэд гаргаж, бүтэн жилийн турш зарга үүсгэсэн. Энэ хугацаанд аймгийн удирдлагууд 20 гаруй удаа шүүхэд дуудагдаж, төрийн ажил хэвийн явагдах нөхцөл боломж алдагдаж ирсэн билээ.
Гэвч өнөөдөр /2017.05.29/ Монгол улсын дээд шүүхийн хуралдаанаас АН-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Ингэснээр аймгийн ИТХ-д Цогтцэций сумаас нэр дэвшин сонгогдсон Д.Батзориг, О.Бадарч, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн нарын дөрвөн төлөөлөгчийн бүрэн эрх эцэслэн баталгаажлаа.
Үүнтэй холбогдуулан аймгийн МАН-ын хорооноос “АН-аас сонгогдсон АИТХ-ын 13 төлөөлөгчийг улс төрийн соёл хариуцлагаа ухамсарлан аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, говь нутгийнхаа хүн ардын сайн сайхны төлөө хуралдаа сууж, ажлаа хийхийг уриалж байна. Хэрэг зарга үүсгэж, шүүхийн үүд сахиж хууль бус, ёс зүйгүй нэхэмжлэл гаргаж явах нь говьчууд бидэнд сайн зүйлийг авч ирэхгүй” хэмээн мэдэгдлээ.
Өмнөговь аймгийн МАН-ын хорооны ажлын алба

Сэтгэгдэл ( 5 )
Бадарч бол мэдэхгүй Ханхонгорт байхын л овилгоггүй хүний мөс чанараа гээсэн хүнд юун д нь итгэдэг байна аааа
Хөөе энэ 4- этгээд шанганд байна. удахгүй булагдах нь
МАН БОЛ ЁРДӨӨ Л АЛУУРЧИД Ш ДЭЭ. ХҮН МУУТАЙ ХҮМҮҮС ЭЛСДЭГ МАФИЖСАН ТОГТОЛЦОО
umhii hujaa buu buhimd.chinii udamiig mongolchuud medne.
Өмхий тэнэг үхэрмонголчууд өнгөрсөн 4 жил юу хийсэн гэж сонгодог байнаа ийм тэнэг ард түмэн удахгүй мөхнө