Ж.Мөнхбат: Оюутолгойн 34 хувь зарагдаагүй, ташаа мэдээлэл

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат шуурхай мэдээлэл хийлээ. Оюутолгой ордын Монголын эзэмшлийн 34 хувийг  Монголын Засгийн газар гадныханд зарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар мэдээлэл өглөө.

Ж.Мөнхбат “Олон нийтийн сүлжээгээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нь Мөнхбаясгалан Баясгалан цахим хаягнаас “Рио Тинтогийн 34 хувь  зарагджээ. Мөнгө нь ороод иржээ. Халамжинд өгнө гэнэ. Нөгөө Эрдэнэтийн 49 хувийг авдаг шиг юм боллоо. Одоо энэ мөнгөөрөө МАН сонгуулиа санхүүжүүлээд баахан мөнгө тарааж санал худалдаж авах боломж бүрдлээ. Дараа тодорхой мэдээлэл хүргэнэ” гэсэн ийм илт худал мэдээллийг цацаж, энэ нь олон нийтэд буруу ойлголт өглөө. Засгийн газар Оюутолгойн 34 хувийг Ринто компанид зарсан мэтээр ойлгуулж байна. Тийм учраас хэвлэл мэдээллийнхэндээ албан ёсоор хандаж залруулга хийж байна. Өнөөдөр Оюутолгойн Монголын эзэмшлийн 34 хувь хэвээрээ байгаа. Оюутолгойн холбоотой хувь эзэмшлийг шилжүүлэх ямар нэг асуудал яригдлаа гэхэд УИХ-аар хэлэлцэгдэж шийдэгдэх учиртай. Тиймээс энэ нь илт гүжирдсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх, Засгийн газрын нэр хүндэд халдах, Эрх барих хүчин рүү дайрах гэсэн оролдлого болж байна. Энэ мэдээлэл нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлье. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотойгоор гүтгэлгийн чанартай мэдээлэл газар авч байна. Үүнд Засгийн газар анхаарал хандуулж байгаа” гэлээ.  

Оюутолгойн 34 хувь зарагдсан гэдэг мэдээлэл ташаа гэдгийг албан ёсны эх сурвалж ийнхүү тайлбар хийлээ.

Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(188.64.243.212) 2025 оны 03 сарын 13

4 murt terelhiig oroldogch .iin tsangintal unshaad baidag . tseejilchihsen iltgel medee shigee duu hooloi ni vvrd tsuuraitdag ch boloosoi . kkkkk . dagz ni olgoi shvvdee . chaa basaa

1  |  0
нэргуй(92.78.182.46) 2025 оны 03 сарын 13

Яасан хурдан сандарч байхын!

1  |  0
Зочин(202.21.106.145) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг шүлэгч гэх шезотой хулгайч. Зайлаач.

1  |  0
Irgen(125.227.35.218) 2025 оны 03 сарын 13

Unen ym bolohoor Munkhbaysgalan yah ch ugui

1  |  0
зочин(103.212.117.217) 2025 оны 03 сарын 13

мөнхбаясгаланг шийтгээч. олон нийтэд цуу тараасан гээд эрүү үүсгэ. ард нь женко байгаа

1  |  0
Top