“С1” телевиз болон зарим телевизээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихгүй тухай мэдээлэл, нэвтрүүлэг цацагдсан. Энэ нэвтрүүлэгтэй холбогдуулан Ц.Нямдорж байр сууриа хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.
Тэрээр “Х.Баттулгын байнга л хийж байдаг ажлын нэг шүү дээ. 2017 оны хоёрдугаар сард Г.Уянга надаас миний мэддэг 25 жилийн улс төрийн түүхийн талаар ярилцлага авсан юм. Тэрхүү ярилцлагаас таслаад, монтаж хийгээд л цацна лээ. Надаас гадна Н.Энхбаяр, Д.Бямбасүрэн, Баабар ярьж байна лээ. Харин тэр тасдуулсан ярианы тухайд Би М.Энхболд руу дайраагүй юм. Ю.Цэдэнбалаас эхлээд М.Энхболд хүртэл олон даргын нүүр үзсэн хүний хувьд дарга нарын тухай ярьсан байсан юм. Түүнээс нэг л хүний хэсгийг салгаж аваад хийсэн нь тэр. Тэр Ш.Гантулга гэдэг хүн чинь 200 хүнийг хороох тухай маш аймшигтай юм ярьж байна лээ. Үүнийг би Ш.Гантулгын тэнэг яриа биш Х.Баттулгын дотроо бодож байгаа бодол гэж ойлгосон. Хоёрт энэ нэвтрүүлгээ нутаг нэгт Босоо Ганбаадаа зориулсан байна гэж ойлгогдохоор байсан. Түүнийг намнахын тулд намынх нь дарга Н.Энхбаярыг яриулаад” гэжээ.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )
Dandaa Bohir huul bus zuil hiideg auyltai etgeed tsagdaa prokoriig munguur zodoj heregee darsan huuliin said a a hurtle data,talj baisan